"С.Зоригийг хөнөөсөн захиалагч"-ийг шалгах ажлын хэсэг байгуулагджээ

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурал болж, нэр бүхий гурван хүнд шүүхээс 24-25 жилийн ял оногдуулсан. Тодруулбал, энэ хэргээр Орхон аймгийн харъяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар 25 жил, Т.Чимгээ 24 жилийн ял сонссон юм. 

Тэгвэл УЕПГ-аас тэдний хэргийг тусгаарлаж, С.Зориг агсны амийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг илрүүлэх, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар УЕПГ-ын цахим сайтад "1998 оны аравдугаар сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хохироосон Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргээс тусгаарлан шалгаж байна. "С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" гэжээ.

Энэ хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавих бөгөөд хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхийг Ерөнхий прокурор М.Энх-Амгалан ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

“Гэмт этгээдүүд хэргийг захиалгаар үйлдсэн” гэдгийг ялын тогтоолд дурдсан байдаг. 

Таван өдрийн турш хаалттай явагдсан шүүх хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулсан. Энэ үеэр шүүх хурлыг даргалагч, Ерөнхий шүүгч М.Алдар “Гэмт этгээдүүд хэргийг захиалгаар үйлдсэн” гэдгийг дурдсан байдаг. Үүнээс хойш олон нийтийн дунд захиалагч нь хэн байв гэдэг асуулт олны анхаарлын төвд үлдээд байсан юм.  

Шүүх С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэргийг гардан гүйцэтгэсэн гэх Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг хэргээ нуун далдлахын тулд гурав ба түүнээс дээш хүнийг онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн гэж ялласан юм. Харин тэрхүү хохирогчид нь гэмт хэргийн захиалга өгсөн этгээдийн бие хамгаалагч байсан бөгөөд түүнийг гэр бүлийнх нь хамт шатаасан гэх мэдээлэл бий.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Багабандийг бариад шалгаач ээ. Тэр үед хамгийн их эрх мэдэлтэй хүн байсан, бас сэжигтэн Отгонбилэг агсаны сайн найз байсан.

    1 0 Хариу бичих
  2. ГОМО МӨНХӨӨ ГЭГЧ ЭТГЭЭД ИНТЕРНЭТЭЭР ОД БОЛЖ ДУУСЛАА ЭНЭ ЕР НЬ ЯААДАГ ХҮН БАЙДАГ ЮМ БЭ МЭДЭХ ХҮН АМЬТАН БАЙНА УУ

    0 0 Хариу бичих
  3. todorhoi yum bishuu komis hereggui oo neeree ed nar chini tsalin avna hahuul avna uuniigee huvaah geed ajil ih baij magadgui shuu

    0 0 Хариу бичих
  4. bagabandi balaag shalga tegeed urchirna oldono

    2 0 Хариу бичих
  5. Гадуур Отгонбилэг гэж яригдаад байна даа

    1 0 Хариу бичих
  6. Баримт №1 98-99оны үед Эрдэнэтийн 49% Белазын 2ш дугуйны үнээр зарагдахын даваан дээр буцсан. Үүнд нэг хүн маш уурлаж хорссон гдг №2 98онд С.Зориг агсан Ерөнхий сайдад нэр дэвшсэн. "ЕС болвол Отгонбилэгийг буцааж Эрдэнэтийн даргаар тавих уу" гсн Багабандийн асуултанд С.Зориг агсан "тэр луйварчин Отгонбилэгийг үхсэн бсн ч даргаар тавихгүйээ" гж №3 Отгонбилэг Швейцарийн дансанд 20сая $ хадгалуулж Монголын тэргүүн баянаар тодорсон үе. Зөвхөн нөлөө бүхий хүн Зоригийн хэргийн нотлох баримтуудыг устгаж чадна №4 Алуурчид бүгд Эрдэнэтийнх. №5 Отгонбилэгийн хамгийн сайн найз Багабанди Ерөнхийлөгч бсн. Шүүх эрх мэдэл зөвхөн Багабандид бсн

    5 1 Хариу бичих