Д.Одхүү: ЗХУ л бидэнд УЦС барь гэж зөвлөсөн

Х.Батсайхан


Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцын төслийг хойд хөрш идэвхтэй эсэргүүцэж байгаа билээ. Тэд төсөл хэрэгжвэл Байгаль нуурын эмзэг экосистемд аюул учруулна хэмээн нотлохыг оролдож буй. Тэгвэл хойд хөршийн infpol.ru цахим сонин саяхан болтол Эгийн голын УЦС-ын төслийг удирдаж байсан, одоо төслийн багийн зөвлөх Дүрзээгийн Одхүүтэй ярилцлага хийжээ.

Хойд хөршийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бараг бүгд шахам “Шүрэн”-гийн цахилгаан станц төслийг сүйрэл дагуулах мэтээр бичиж байгаа энэ үед infpol.ru энэхүү ярилцлагыг авч, “Монголд баригдах гэж байгаа УЦС-ын талаар зөвхөн нэг талын мэдээлэлтэй байгаа уншигчиддаа монголчууд асуудалд хэрхэн хандаж байгааг танилцуулах, тэнцвэртэй мэдээлэл өгөх зорилготой” гэсэн зүүлттэйгээр нийтэлсэн нь сайшаалтай.  

-Ноён Одхүү, жил бүр болдог ОХУ-Монголын Засгийн газар хоорондын уулзалт хэлэлцээр энэ удаа хэвлэл мэдээллийнхнээс хаалттай болж өнгөрлөө. Байгалийн баялгийн сайд Сергей Донской уулзалтыг дүгнэхдээ маш ерөнхий, “бөөрөнхий” үг хэлсэн. Та энэ үгнээс юу ойлгож авав. Бас уулзалт хэлэлцээрийн үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Миний хувьд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас очсон төлөөлөгчидтэйгөө тулж ажилласалаа. Бидэнд үр дүнгийн протоколд тусгуулах өөрийн гэсэн санаа байсан. Зарим асуудлыг, ялангуяа хил дамжин өнгөрдөг гол мөрөн, усан цахилгаан станцын асуудлыг илүү тодорхой болгохыг хүсч байсан юм. Төслийн зөвлөхийн хувьд би яамныхаа төлөөлөгчдөд асуудлыг тодорхой тайлбарлаж, тэд нар маань Оросын талтай нухацтай ярилцсан. Үр дүнд нь зарим асуудал дээр ОХУ-ын талтай санал нэгдэж, протоколд тусгуулсан байгаа. ОХУ манай нутаг дэвсгэрт хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар идэвхтэй хамтран ажиллахаар болсонд баяртай байна.

Хоёр улс хил дамнасан гол мөрний асуудлыг шийдвэрлэхдээ 1995 онд байгуулсан гэрээг баримталдаг. Гэвч өөр, өөрийнхөөрөө тайлбарладаг, ойлголтын зөрүүтэй байдлаас болж өнөөдрийн хүндрэл үүссэн.

Хоёр улс хил дамнасан гол мөрний асуудлыг шийдвэрлэхдээ 1995 онд байгуулсан гэрээг баримталдаг. Гэвч өөр, өөрийнхөөрөө тайлбарладаг, ойлголтын зөрүүтэй байдлаас болж өнөөдрийн хүндрэл үүссэн. Тиймээс ойлголтын зөрүүгээ цэгцлээд цаашаа явах ёстой. 2017 оны эхний хагаст багтаад ойлголцолд хүрээсэй гэж хүснэ.

-Хил дамнан урсдаг гол мөрний асуудлаар талуудын байр суурь өөр байдаг гэж та хэллээ. Тэгвэл бидний хамтын ажиллагаанд яг ямар асуудал нь саад болж байгаа юм бэ.

-Би хөрш, анд нөхдөө буруутгамааргүй байна. Гэвч үнэндээ бол Монголын газар нутаг дээр усан цахилгаан станц байгуулах асуудал бүр 1960-аад оноос эхэлж, тухайн үеийн ЗХУ судалгаа шинжилгээнүүдийг явуулсан байдаг юм. Тэгээд 1970-аад оны сүүлээр ЗХУ Монголын эрх баригчдлад хандаж, усан цахилгаан станц барихыг албан ёсоор зөвлөсөн байдаг. Түүнээс хойш ЗХУ ОХУ болж хувирсныг эс тооцвол байгаль орчинд ямар ч өөрчлөлт гараагүй шүү дээ. Гэтэл гэнэтхэн л Монголд УЦС барьж болохгүй, байгаль орчинд хор нөлөөтэй гэж шуугиад эхэлсэн. Үүнийг хүмүүс өөр, өөрийнхөөрөө ойлгож байгаа. Зарим нь “Монголын эрчим хүчний салбарыг бусдаас хараат бусаар, бие дааж хөгжүүлэх сонирхолгүй хүмүүсийн хийж байгаа ажил” гэж байхад бусад нь өөр шалтгаан хэлэх жишээтэй. Үнэн гэвэл бид 25 жил зүтгээд өөрийнхөө газар нутаг дээр усан цахилгаан станц барьж чадсангүй. Монгол Улс газар нутаг дээрээ усан цахилгаан станц барих цаг болсон гэдэгтэй өнөөдөр Оросын олон эрдэмтэн санал нийлдэг. Сэлэнгэ, түүний цутгал дээр УЦС барьчихаар Байгаль нуур сүйрнэ гэдэг бол ямар ч утгагүй яриа.

Уулзаж, нийтийн ашиг сонирхлоо илэрхийлж, харилцан ярилцах хэрэгтэй байна. Сэлэнгэ, Эгийн гол дээр хэрэгжих төсөл бол Монголын хувьд зүгээр нэг усан цахилгаан станцын төсөл биш. Манай улс цөлжилт хамгийн эрчимтэй явагдаж байгаа улсуудын тоонд ордог.  20-30 жилийн дараа гэхэд бидэнд ус гэх юм бараг үлдэхгүй. Тиймээс усан цахилгаан станцыг дагаж бий болох цэвэр усны сан бидэнд агаар шиг л хэрэгтэй байна. Энэ бол бидний УЦС барих том шалтгаан. Хоёрдугаар шалтгаан нь, хачирхалтай сонсогдож байж болох ч энэ төсөл хэрэгжсэнээр Сэлэнгэ мөрөн, Байгаль нуур аврагдана. Нуурын дээд талд усан сан байгуулснаар нуурыг тэтгэх боломж бүрдэнэ.

-Оросын эрдэмтдээс яг хэн, хэн дэмжиж байгааг хэлж болох уу?

-Байр суурь, мэдэгдлүүд нь тэртэй тэргүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа учраас нэр цохох шаардлагагүй байх. Тэдний хэлсэн дээр дүгнэлт хийж бол болж байна. Сэлэнгэ мөрөн дээр цахилгаан станц, усан сан баригдсанаар мөрний урсгалыг хянах боломжтой. Жишээ нь, хур бороо элбэгтэй жил Улаан-Үд хот Сэлэнгэ мөрний үеэрээс болж хохирол амсах эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэ эрсдэл алга болно. Харин гантай жилд эсрэгээрээ, усан сангийн хавхлагыг нээснээр урсацыг нь нэмэгдүүлэх бололцоотой. Энэ нь Байгаль нуурын усны төвшинг барихад ч сайнаар нөлөөлнө.

Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцын усан санд ус хуримлуулах ажил 2-3 жил үргэлжилнэ. Гэсэн ч энэ нь Сэлэнгэ мөрний урсацад бараг нөлөөлөхгүй. Усан цахилгаан станц баригдсаны дараа бол сар, сард бага зэрэг өөрчлөлт гархаас бүтэн жилийн урсацын хэмжээнд нөлөөлөхөөргүй байгаа.

Бид 25 жил зүтгээд өөрийнхөө газар нутаг дээр усан цахилгаан станц барьж чадсангүй. Монгол Улс газар нутаг дээрээ усан цахилгаан станц барих цаг болсон гэдэгтэй өнөөдөр Оросын олон эрдэмтэн санал нийлдэг. 

-Монголчууд өөрсдөө энэ төсөлд хэрхэн хандаж байгаа вэ. Эсэргүүцэж байгаа хүн бий юү?

-Бараг байхгүй. Эсэргүүцэж байгаа цөөхөн хэд нь “Хил хязгааргүй гол мөрөн” гэх мэт байгууллагаас цалинждаг нөхдүүд байдаг. Цалин авахын эрхэнд л эсэргүүцэж байгаа, нэг ёсондоо ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үг. Би Эгийн голын УЦС-ын төслийг танилцуулж байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон төрийн бус байгууллагынхантай уулзаж байсан. Эхлээд эсэргүүцэж байснаа сүүлдээ учрыг ойлгоод тайвширдаг юм. Бид УЦС-ын гидрологийн тооцоог Францын “Трактебел” гэж компаниар хийлгэсэн. Энэ бол олон улсад 600 гаруй усан цахилгаан станцын төсөл дээр ажиллаж байсан, чансаагаараа дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгддэг асар их туршлагатай компани.

Дашрамд дурдахад, танай Богучанскийн Усан цахилгаан станцын ажилд бас энэ компани оролцсон байдаг юм. Энэ компани Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцын Байгаль нуурт нөлөөлөх нөлөөллийг судлахад 0.023 хувьтай гэж гарсан. Дахин хэлэхэд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компани дүгнэлтээ гаргачихаад байна шүү дээ. Гэтэл эсэргүүцэгчид яагаад энэ тоог харахыг хүсэхгүй байна вэ. За яах вэ, би тэдэнд энэ тоонууд хэрхэн гарч ирснийг бүгдийг нь танилцуулах юм бол итгэх байх л даа. “Тарктебел“ судалгаагаа зөвхөн Монголд хийгээгүй юм. Дүгнэлтээ гаргахын тулд Сэлэнгэ мөрний дагуу байдаг 10 харуулын мэдээллийг судалсан байдаг. Тэдний гурав нь Монголын нутагт, долоо нь Оросын нутагт бий. Заримынх нь бүр 1932 оноос эхлэн хөтлөгдсөн тэмдэглэл байсан. Гэтэл ийм тодорхой баримт гаргаж ирээд байхад итгэхгүй гэх юм.  

Саяхан би Оросын талын хийсэн Эгийн гол дээр УЦС барьж болохгүй гэсэн байр сууриа тайлбарласан танилцуулгыг үзлээ л дээ. Зарим үзүүлэлтүүдийг Наушки, Мостовой орчмоос авсан байсан. Тэгэхээр “Яагаад Эгийн голд илүү ойр, бодитой Хялганатаас биш, хаа байсан Наушки, Мостойвойгоос авдаг билээ” гэсэн асуулт гарна аа даа.

Наушки руу ганц Эгийн голын ус очдоггүй. Орхон голын ус тэнд бас хамт яваа. Мостовойн хувьд бүр ч хол, Сэлэнгэ мөрний бүх цутгал нэгдэж байж тэнд хүрч очдог. Гэтэл Эгийн гол Сэлэнгэ мөрний цутгалын 5-хан хувийг бүрдүүлдэг юм шүү дээ. 600 км хол Эгийн голын судалгааг Мостовой дээр хийх хэрэггүй л байсан юм.

Харин францчууд бол хамгийн бодитой буюу Эгийн гол Сэлэнгэ мөрөнд цутгаснаас хойших хамгийн эхний харуул болох Хялганат станц дээр судалгаа тооцоо хийсэн.

Зарим нь Монголд усан цахилгаан станц барих мэргэжилтэн байхгүй гэж ярих нь бий. Тэгэхээр би “Одоо Монгол 20-30 жилийн өмнө байсан шиг улс биш шүү” гэж хэлдэг юм. Өнгөрсөн хугацаанд олон залуус энэ чиглэлээр дэлхийн шилдэг их дээд сургуулиудад, тэр дундаа ОХУ-ын сургуулиудад сурацсан. Тиймээс бидэнд мэргэжлийн хүмүүс байгаа.

-Төслийн дараагийн алхам юу байх бол. Олон нийтийн сонсгол хийх бол түүнд Буриадаас төлөөлөгчид оролцох болов уу. Сэлэнгэ бидний дундын гол шүү дээ?

-Та Шүрэнгийн УЦС-ын сонсголыг хэлж байна уу. Миний сонссоноор, Оросын тал зөвхөн Буриадад ч биш, Иркутскт бас сонсгол явуулах хүсэлтэй байгаа гэсэн. Монголд бол сонгол тайван болчих байх. Яагаад гэвэл өнгөрсөн 2-3 жилийн дотор бид маш тодорхой ойлголтыг олон нийтэд өгч чадсан. Эхлээд наад захын юм мэдэхгүй, инээдтэй асуултууд тавих нь элбэг байсан бол одоо өөр болсон. Дэлхий өнөөдөр усан цахилгаан станцыг байгаль орчинд хохиролгүйгээр барьж чаддаг болсон шүү дээ. Дээр хэлсэнчлэн усан сангийн давуу талуудыг бид олон нйитэд сурталчилна. Буриадын байгаль орчны судлаач эрдэмтдийг ч заавал урина. Манай улсад хүн бүр улс төрийн болон үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрх чөлөөгөөр бүрэн хангагдсан байдаг.

 Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм.

-Монголчууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй болох гэж тэгж их хүсээд байгаа юм бол нар, салхины станц барьж болохгүй юу?

-Таны хэлж байгаа чинь “Та нарт зөндөө талх мах байна, усаар яах гээд байгаа юм бэ” гэсэнтэй адил сонсогдож байна. Бидэнд нар, салхинаас цахилгаан гаргаж авах боломж бий, гэхдээ бидний хувьд Усан цахилгаан станц зөвхөн эрчим хүчнхий эх үүсвэр төдийгүй цэвэр усны нөөц юм.

-Та Монголын Ардчилсан намын гишүүн. Танай нам өнгөрсөн зун болсон сонгуульд ялагдал хүлээсэн. Шинэ эрх баригчид Эгийн голын усан цахилгаан станцын талаар байр сууриа өөрчлөх болов уу?

-Улс төрийн талаар яримааргүй байна. Гэхдээ асуусан болохоор хариулъя. Монголын эрх баригчид байр сууриа өөрчлөөгүй. Энэ бол улс оронд зайлшгүй хэрэгтэй стратегийн төсөл. Аль ч нам ялсан эрчим хүчний тогтолцоог сайжруулахыг зорих нь ойлгомжтой.

-Энэ бол Буриадын уншигчдад хүрч байгаа таны анхны ярилцлага. Уншигчдад маань хандаж юу хэлэх вэ?

-Мэдлэг, мэдээлэлтэй байж, болох болохгүй хүмүүсийн үгэнд битгий итгэ гэж зөвлөе. Одоо чинь мэдээллийн эрин зуун. Интернэтээр орж, усан цахилгаан станц гэж юу байдаг юм бэ, байгаль орчинд хор хохиролгүй хэрхэн барьж болдог юм бэ гэдэг талаар мэдээлэл цуглуул, харьцуулж дүгнэ гэж л хэлье дээ. Мэдээж, ах дүү Буриад, Оросын ард түмэндээ эрүүл энх, ажил хөдөлмөрийн амжилтыг хүсье. Бид усныхаа нөөцийг ухаалгаар ашиглах замаар Сэлэнгэ мөрөн, Байгаль нуураа хадгалж үлдэхийн төлөө байгаа шүү.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (28)

  1. Бидний зорилго эцсийн эцэст Байгаль нуураа аврах гэдгийг Оросуудад ойлгуулах энэ нуур бас бидний ч нуур

    1 0 Хариу бичих
  2. oo sda gadnii site-s medee orchuulj tavij bgaa bol eh survaljaa dandaa bichij tavij bgaacheee

    0 0 Хариу бичих
  3. soliotoi har hulgaich 2 ornii haritsaa muutgaghn, erguu mal dandaa mal baisan. AH nuhur bizdee zailuulaach naadhaa.

    0 0 Хариу бичих
  4. https://vk.com/tumureeva - Наталья Тумуреева гэгч энэ Буриад хүүхэн эсэргүүцэж байнаа.

    0 0 Хариу бичих
  5. Байгал нуурт маш их хохирол учруулж буй зүйл бол Оросын үйлдвэрүүдийн хаягдал жил бүр нуурыг тойрон гарч буй түймрүүд Тийм их байгал дэлхийдээ хайртай бол үүнтэйгээ тэмцмээр

    0 0 Хариу бичих
  6. Orosyyd bar boli geed mongolchyyd koloni zangaaraa yahaa medexgyi xoorxii.

    0 0 Хариу бичих
  7. Оросууд Байгаль нуурын усыг хятад уруу гаргаж зарах санаатай байгаа. Харин Монголчууд усан сантай болчихвол энэ төлөвлөгөө нь нурах аюултай, ө.х. Монголоос ус авчихаж болох учир маш их дургүйцэж байгаа юм. Байгаль нуурыг булааж авчихаад одоо Сэлэнгэ мөрнийг минь өмчлөх санаатай. Сэлэнгэ маран бидний дундын эзэмшил ч гэх шиг. Оросуудыг Уралын цаад уруу нь хөөж явуулбал таарна.

    3 0 Хариу бичих
  8. ОРОСУУДЫГ АВИЛГАД ЭХ ОРНЫ ТӨЛӨӨ

    0 1 Хариу бичих
  9. ОРОС БОЛ АВИЛГАД ИДЭГДСЭН ОРОН ИЙМД НОМЫН ДАГУУ ОРОСУУТЭЙ ЯРИХ ХЭРЭГГҮЙ ШУУД ЭРДЭМТЭН БОЛОН ЭРХ БҮХИЙ ТҮШМЭДИЙГ ТӨРӨӨС МӨНГӨ ГАРГААД ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ АШИГТАЙ ШИЙДВЭР ГАРГУУЛАХ ХЭРЭГТЭЙ./АВИЛГА ӨГӨХ/ ЭНЭ БҮГДИЙГ ХУВИЙН ХЭВШИЛД ДААТГАЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

    1 0 Хариу бичих
  10. Odhuu mujik

    4 0 Хариу бичих
  11. Tegvel odoo hoid hiliin orchim atomiin tsahilgaan stants

    0 0 Хариу бичих
  12. С.Баяр энэ УЦС баригдах хуртэл Монголын хегжлийг хойш татагч

    1 0 Хариу бичих
  13. Mongold atomiin stants,deerees ni Orosoos Hyatad ruu tatah hiin bolon neftiin hooloig Mongoloor dairuulsan baihad Mongol Oros Hyatad 3-ulsiin ali alind ashigtai baih bolno.Odhuu dagzaa dundaas ni hedhen tsaas unagahiin tuld Mongol Oros ulsiig hoorond ni alaltsuulah hereggui usan stants Mongold ur dungee uguhgui usnii nuuts gej demii soliorhoo boli zugeer

    0 11 Хариу бичих
  14. Энэ сайхан төслийг МАН ах дүү найз нөхөддөө алван тушаал наймаалцдаг оөъёкт болгоод даший шог болгосон. Тэнд ажиллаж байсан туршлагатай чадварлаг хүмүүсийг халаад ямарч чадваргүй сандал бөглөгч нараар дүүргэсэн.

    1 0 Хариу бичих
  15. Одхуу ах нар бариулахгуйээ юун том том ярьдаг юм бэ

    0 7 Хариу бичих
    • Сайхан хэлжээ хахаха

      0 0
    • Танай ээж оростой явалдаад тэгээд ах дүү болоо юу?

      7 0
  16. Хийн хоолойгоо манай нутгаар явуулаач гээд гуйгаад гуйгаад ах нар маань манийгаа огт тоогоогүй за тэгвэл УЦС барилаа гэсэн чинь боль гэлээ одоо тэгэээд яах уу арчаагүй удирдагчид аа

    3 1 Хариу бичих
  17. Монголчууд юу хийж чадах вэ мөнгө нь хаана бна байвал нэг нөхөр шаагаад бултана тэрийгээ олж чадахгүй дуусаа худлаа төсөлийг хорин жил ярьж хоолоо олдог арга бас байна

    0 2 Хариу бичих
    • Khutsaarai gechikhie.

      0 0
  18. Хэдийнийх байх нь сонин биш хамгийн чухал нь Монгол улсад УСАН ЦАХИЛГААН СТАНЦ барих нь ашигтай юу үгүй юу гэдэгт л байна, Уг нь УЦС -ыг баривал бид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болохоос гадна цэвэр усны нөөцийн сантай болно гэдэг нь хамгийн хамгийн чухал зүйл. 2-рт ОХУ -аас авдаг эрчим хүчийг авахгүй болох ба маш их мөнгө хэмнэнэ. Харин мэргэжлийн хүнийг сольж лам хүнээр төслийн удирдагчаар тавьсан бол монгол улсын төрийг "МААНАГ" гэж дүгнэхээс яахав.

    6 1 Хариу бичих
    • Гандигийн нөхөр лам юм уу ?

      0 0
    • Гандигийн нөхөр лам юм уу ?

      0 0
  19. Хэдийний ярилцлага тавиад байнаа,одоо Одхүү биш,Гандигийн нөхөр энэ төслийн дарга болсон гээ биз дээ,энэ төсөл хүчинд автаад дашийн шог болоо биз ?????

    0 3 Хариу бичих
    • Удирдаж байсан, одоо зөвлөх нь гээд биччихсэн байгаа биз дээ мал минь ээ

      1 0
  20. Cool boljee teneg balai aluurchin munhorgiliig bodvol hun shig yarjee

    0 0 Хариу бичих
  21. Saihan yriltslaga boljee odhuu tanid amjilt husie itgej bgaa chuu

    1 0 Хариу бичих
  22. Ч.Мөнхбаяр гэдэг сэтгүүлч УЦС барихыг их эсэргүүцдэг, хэний мөнгөөр Япон, Америкаар зугаалаад яваад байдаг нөхөр вэ гэж бодсон, хариу нь эндээс олдох нь үгүй юу. Гэвч хэн мэдлээ

    5 0 Хариу бичих