Шөнийн тарифыг тэглэснээр хэрэглэгч 10 мянгыг хэмнэж, улс 30 тэрбумын алдагдал хүлээнэ

Д.Сугармаа


Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан. Уг тогтоол энэ оны эхний өдрөөс эхлэн ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжих бөгөөд гэр хорооллын 146 мянган айл хөнгөлөлтөд хамрагдах юм. Ингэхдээ оройн 21.00 цагаас өглөөний 06.00 хүртэлх хугацаанд шөнийн тарифыг тэглэнэ. 

-120 мянга орчим айлын цахилгааны шөнийн тариф тэглэгджээ-

Засгийн газраас баталсан энэхүү тогтоолд “Гэр хорооллын тарифтай тоолууртай иргэдэд үйлчилнэ” хэмээн заажээ. Тарифтай тоолуур гэдэг нь хэрэглэгчдийн цахилгааны хэрэглээг өдөр, шөнө гэсэн хоёр цагийн шатлалаар тоолдог тоолуур юм. Өдрийн хэрэглээнд өглөөний 06.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл багтааж байгаа бол оройн 21.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэлх цагийг шөнийн хэрэглээ гэнэ.

Өөрөөр хэлбэл, өдөр шөнийн хэрэглээг ялгаж тоолохын тулд хоёр тарифтай электрон тоолуурыг хэрэглэдэг. Тэгвэл дээр дурдсан 146 мянган айлын 120 мянга орчим айл хоёр тарифтай электрон тоолууртай аж. Эдгээр айлуудын цахилгааны шөнийн тарифыг энэ оны эхний өдрөөс эхлэн шууд тэглэжээ.

-Хоёр тарифт тоолуур 80-85 мянган төгрөгийн үнэтэй-

Харин ердийн тоолуур нь цагийг ялгадаггүй. Өөрөөр хэлбэл, ердийн тоолуур нь цахилгааны хэрэглээг бүтэн тоолдог учраас шөнийн хэрэглээндээ хэдэн кВт.цаг хэрэглэсэн гэдгийг тодорхойлдоггүй.

Иймд, танайх цахилгааны шөнийн тарифаа тэглүүлэхийн тулд нэн түрүүнд хоёр тарифт тоолууртай болох ёстой. Стандарт хэмжилзүйн газраас баталгаажуулсан, загварын туршилтад орсон эрх бүхий компаниуд хоёр тарифт тоолуурыг барилгын материалын дэлгүүрүүдээр худалдаалж байгаа ажээ. Үнийн хувьд ийм тоолуурыг 80-85 мянган төгрөгөөр борлуулдаг байна.

-Ц.Энхсайхан: Нэг өрх сард 10 орчим мянган төгрөг хэмнэнэ-

Ингээд гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх ажлын хэрэгжилтийн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Борлуулалтын бодлогын хэлтсийн дарга Ц.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнө нь гэр хорооллын айлуудын цахилагааны шөнийн тарифыг 50 хувь хөнгөлж байсан шүү дээ. Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр нэг айл өрхөд эдийн засгийн хувьд ямар хэмнэлт гарах вэ? 

-Гэр хорооллын 146 мянган хэрэглэгчийн цахилгааны дундаж хэрэглээ сард ойролцоогоор 200-250 кВт.цаг байдаг. Цахилгаанаар халаалтаа бүрэн шийдсэн айлуудын хувьд энэ тоо харьцангуй өндөр гарна. Ер нь тухайн айлын цахилгаан халаалтын системийн хүчин чадлаас шалтгаалж харилцан адилгүй дүн гарна л даа.

За, нэг айлын сарын дундаж хэрэглээг 250 кВт.цаг гэж үзье. Үүний 30 орчим хувь буюу 100 кВт.цагийг шөнийн хэрэглээ эзэлдэг гэж бодъё. Тэгвэл 100 кВт.цагийг Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан 77 төгрөг 10 мөнгөөр бодоход НӨАТ-тайгаа 7700 төгрөг буюу 10 орчим мянган төгрөг гарахаар байна. Цахилгааны шөнийн 50 хувийн хөнгөлөлтөөр сард 7700 төгрөгийн 50 хувийг буюу 4000 орчим төгрөг хэмнэж байсан. Одоо цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр дахин 4000 төгрөгийг хэмнэхээр байгаа. Ингэснээр нэг өрх ойролцоогоор сард дунджаар 10 мянга орчим төгрөг хэмнэх тооцоо бий.

-Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр шөнийн хэрэглээ огцом өсөх магадлалтай. Энэ тал дээр хэрхэн урьдчилсан сэргийлж, ажиллаж байна вэ? 

-Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг нийт 95 шугам сүлжээгээр хангадаг. Өнөөдрийн байдлаар хоёр шугам сүлжээний ачаалал 80-аас дээш хувьтай байна. Бусад шугам сүлжээний ачаалал нэмэгдээгүй байгаа. Бид цахилгааны хэрэглээгээ зөв ашиглах талаар сэрэмжлүүлэг мессежүүдийг иргэдийн утас руу илгээсэн.

Мөн үүсч болзошгүй галын байдлаас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүдийг айл өрхүүдээр тараана. Бид энэ тогтоол хэрэгжихтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хэрэглэгчид маань ч гэсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, өөрийн цахилгааны утасны даацын хэмжээнд тохирсон цахилгаан хэрэгслээ залгах хэрэгтэй.

-Энэхүү хөнгөлөлтөд хамрагдахын тулд айл өрхүүд тарифт тоолууртай байхаас гадна өөр ямар шаардлагыг хангах ёстой вэ?

-Засгийн газраас баталсан журамд гэр хорооллын айлууд тарифтай тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй, зөвхөн ахуйн зориулалттай байна гэсэн заалтуудыг тусгасан байгаа.

-Шөнийн тарифыг тэглэснээр 30 гаруй тэрбум төгрөгийн зардал гарна-

Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэснээр нэг өрх сард дунджаар 10 орчим мянган төгрөгийг хэмнэх бол цахилгаан эрчим хүчнийхэн 30 гаруй тэрбум төгрөгийн алдагдалд орж байгаа тухай Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлэв. Тодруулбал, цахилгаан үйлдвэрлэхэд 21 тэрбум төгрөг, ачаалал нэмэгдснээс үүссэн саатлыг засахад 1.8 тэрбум төгрөг, шугам сүлжээг шинэчлэхэд 11 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа аж.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. манайх 380тай. өвлийн цагт дундажаар 400кв хэрэглэдэг /цахилгаанаар халаахгүйгээр/. Шөнийн тариф тэглэсэн болхоор цахилгаанаар байшингаа халааж үзсэн чинь 24 цагт буюу ганцхан хоногт 230кв зарцуулж байналээ. тэр квот нь бол хаанадаа ч үгүйн билээ.

    0 0 Хариу бичих
  2. Shoniin tarip teglesen geh mortloo 700 kvt geed hyzgaar togtoohoo bolimoor ym 700 kilovati bol sariin heregleend haanaach hvrehgvi

    0 0 Хариу бичих
  3. Цахилгаан тэглэснээр далимдуулж төсвөөс ахиухан мөнгө авахыг хүсэж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ хөнгөлөлт эдлэх 4 сарын хугацаанд утаа тодорхой хэмжээгээр багасч чадвал алсдаа гарах үр дүн нь хавьгүй их гэдгийг бодвол зохилтой. Ер нь иргэдээс авдаг мөнгө бага биш байх шүү. Лав л 380 ын тоолуур тавиулахад хамгийн багадаа нэг сая 300 мянга гаруй төгрөг төлдөг. Саяханыг хүртэл энэ ханш 2 сая 600 мянган төгрөг байсан. Нэг айлаас л ингэж авдаг гээд бодохоор чамгүй л ашиг олдог байх магадлалтай. Гагцхүү тэр мөнгө бүгдээрээ төсөвт орж техникийн шинэчлэлдээ зарцуулагдсан эсэхийг шалгаж үзэхэд гэмгүй л байх.

    0 0 Хариу бичих
  4. Цахилгааныг тэгэлсэнч тэглээгүйч үйлдвэрлэнэ цахилгааныг нөөцөлж болдоггүй зүгээр хаяхаар зүгээрл тэгэл олон юм бүү донгос

    0 0 Хариу бичих
  5. Хайран 33,8 тэрбум нэг айлд дунджаар 60саяын үнэтэй байр авая гээд бодоход 563 айлыг орон сууцаар хангах боломжоо алдаж байх юм даа шөнийн тариф тэглээд ямарч үр дүн гарахгүй л байхдаа учир нь ихэнх айлууд өглөө 06-09 өдөр 12-15 орой 21-24 цагийн хооронд галладаг шүү дээ тэгээд ч олон айл халаагуур ашиглахгүй л байхдаа Төрийн орон сууцны корпорац тэр мөнгөөр нь хэдэн орон сууц бариад хашаа байшингаар нь сольж газрыг нь төрийн мэдэлд авч дахин айл орохгүйгээр шийдвэл дээр байхдаа нэг айл хашаа байшингаа өөр айлд зараад орон сууцанд орлоо ч гэсэн нөгөө айл нь дахиад галлаад дахиад л утаа хэзээ ч энэ утаанаас ангижрахгүй шүү дээ

    0 0 Хариу бичих
    • Чи шөнө үйлдвэрлэсэн тогоо нөөцлөөд өдөр нь зардаа тэнэгээ

      0 0
  6. 4.8 terbum l gehiin

    0 0 Хариу бичих
  7. Энд нэг зүйл буруу яриад байха юм нэг өрх сарын 10'000 гэдэг нь зөвхөн өмнөх хэрэглээнд үндэслэж байгааг ирээдүйд гарах хэрэглээ болон зардлыг дурьдахгүй байна. Жнь: шөнийн нүүрсний хэрэглээний зардлыг дурьдахгүй байгаа гэсэн үг. Нэмээд хэлхэд өмнө нь утааг буруулах төсөлд жилд 30 тэрбумыг зарцуулж байсан удаатай.

    1 0 Хариу бичих
  8. manaix ger xoroolold. oroi galaa bagasgaad ten ee asaagaad ugluu untraaj galaa asaaj bna. shuniin utaanii xurimtlal l bagasj baix shig bna. udur yaj bgaa bol sudalgaanii dun xarax yax bol.

    0 0 Хариу бичих
  9. malaa hamgiin gol n utaa shtee

    0 0 Хариу бичих
  10. Зуух ашиглан гэрээ халаах, хоолоо хийх, цайгаа чанахаас бүрэн татгалзаж чадвал яндангүй, утаагүй болно. Түлшийг хичнээн сайжруулаад ч утаа бий болохоос сэргийлж чадахгүй. Хичнээн их наяд төгрөг зарцуулан орон сууц барилаа ч гэр хорооллыг үгүй болгож чадахгүй - учир нь иргэдийн орлогыг нэмэгдүүлж чадахгүй байгаа тул бүхнийг ипотекийн зээлд хамруулах боломжгүй. Тиймээс хамгийн хурдан бөгөөд үр дүнтэй арга бол 21-р зуунд цахилгаан халаагуур, плиткаар зуухыг орлуулах асуудал билээ. 20-р зуунд буюу 1954 онд Лондонгийн эрх баригчид энэ аргыг ашиглан утаагаа багасгаж чадсан. Бид ч бас чадна.

    1 0 Хариу бичих