Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Ч.Хүрлээ


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа, Н.Оюундарь, З.Нарантуяа, Б.Батзориг нарын өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Харин хэлэлцэхээс өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүү Байнгын хорооны хуралдааныг ор­хин гарсан юм. Тэрээр тус хуу­лийн төслийг УИХ дахь бүх намын төлөөллийг оролцуулж байж хэлэл­цэх шаардлагатайг онцлоод түр хойш­луулах санал гаргасан ч, Тө­рийн байгуулалтын байнгын хороо­ны дарга Н.Энхболд АН-ын гишүүд албан ёсоор чөлөө авсан гээд түүний саналыг хүлээн авах боломжгүй гэв. 

Харин өөрийнх нь гаргасан са­­н­алыг хүлээж аваагүй учир О.Баасанхүү гишүүн “Энэ хуу­лийн төсөлд зөвхөн зохион байгуу­лалтын төдий биш тогтолцооны асууд­лыг хөндсөн, Үндсэн хууль зөрчсөн агуулгатай заалт байгаа тул хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй. Танай нам дангаараа шийд дээ” хэмээн хуралдааныг орхин гарсан юм. 

Энэ үеэр Байнгын хорооны зарим гишүүн дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Д.Лүндээжанцан: -Өмнөх пар­ламентын үед Сонгуулийн нэгдсэн хуулийг батлах явцад нэлээд сайн ажиллаж байсан. Тухайн үед ми­ний бие санал нийлэхгүй зарим асуудалд байр сууриа илэрхийлээд явсан. Одоо Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хуулийг нэр бү­хий бүхий гишүүд тусад нь боловс­руулаад өргөн барьчихлаа. 1993 онд энэ хуулийг баталж байхад нэлээд яриа болж байсан. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлдэг. Улс төрийн нам болон Ерөнхийлөгчийн харилцааны асуудал гарч ирдэг. Тэгвэл хуу­лиудаа хэр барьж хуулийн төслөө боловсруулсан бэ. Тэр чигт нь өөр­чилсөн зүйл байгаа юу. Миний хувь орвонгоор нь өөрчилсөн зүйл байхгүй байх гэж ойлгож байгаа. Одоогийн үйлчилж байгаа хууль, өргөн баригдсан хуулийн төс­лийг харьцуулж үзсэн. Нэг их өөрчлөгдөөгүй байна гэж би харж байна. Ажлын хэсэг харин түүнээс ухарч болохгүй, боловсронгуй болгох зүйлүүдийг нь хийж өгөх ёстой. 

Гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролц­сон гишүүд 100 хувь дэмжсэн юм. 

Н.Энхболд: -Хуулийн төсөл боловсруулахад Сонгуулийн ерөн­хий хорооноос өмнөх Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хуульд үндэслэсэн саналуудыг оруулж ирсэн. Харин хууль санаачлагчид тэр саналуудыг тусгаад, дээр нь УИХ-д таван намын төлөөлөлтэй байх үед баталсан хуулиас тодор­хой зүйлүүдийг авч гаргасан. Дордуулсан асуудал байхгүй. Нэр дэвшигчид, дэвшүүлэгчид, зо­хион байгуулагчид аль нэг талд давуу байдал олгох зүйл байхгүй байгаа. Сонгуулийн ерөнхий хороо аливаа сонгууль явагдсаны дараа ту­хайн сонгуульд мөрдөгдсөн хууль тогтоомжийн талаар санал, дүг­нэлтээ УИХ-д ирүүлдэг. Үндсэн хуулийн агуулгад ч гэсэн ийм үзэл баримтлалтай байгаа. 

Б.Жавхлан: -Хуулийн үзэл баримт­­лалыг бүхэлд нь дэмжиж байгаа. Гэхдээ нэг зүйл байна. Юу гэхээр, энэ хуулийн 9.7-д “Сонгуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлд төрийн аудитын дээд болон орон нутгийн байгууллага хяналт тавьж, аудит хийж дүгнэлт гаргана” гэж заасан байна. Энэ заалтыг өөрчлөхгүй биз дээ. Өнгөр­сөн сонгуулийг харж байхад аудитын байгууллагууд, ялангуяа орон нут­гийн аудитын байгууллагууд маш сайн ажиллах шаардлагатай байдаг юм билээ. Орон нутаг чинь аймаг, сум, дүүрэг гээд задраад явчихдаг. Үүнд зөвхөн аудитын байгууллага Улаанбаатараас хяналт тавина гэдэг бол учир дутагдалтай. 

Н.Энхболд: -Б.Жавхлан гишүү­ний хэлсэн заалт бол шинээр орсон заалт. Өмнөх хуульд зөвхөн гүй­цэтгэлд нь хяналт тавина гэж байсан бол төлөвлөлт гэдгийг нэмж оруулаад бүх шатны байгууллагууд хяналт тавихаар тусгасан. Өөрөөр хэлбэл, юунд зарцуулах юм бэ гэдгийг нь төлөвлөөд, дараа нь үнэхээр зарцуулсан уу, үгүй юү гэдэг дээр хяналт тавина. Тэгэхгүй бол жишээ нь, өмнөх сонгуулиар сонгуулийг зохион байгуулахтай хол­богдсон зардлаар зарим газар үндсэн хөрөнгө худалдаад авсан тохиолдол гарсан. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ чигээрээ бат­лагдах байх гэж бодож байна. 

Энэ мэтээр гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хурааж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтад оролц­сон гишүүд 100 хувь дэмжсэн юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)