Хохирогч эмэгтэй зээ дүүгийнхээ хамт газар дээрээ амьсгал хураажээ

П.Мөнхжаргал


Хятад эр нэг гэр бүлийн гурван иргэнийг заазуурдаж, дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан тухай мэдээлэл олныг сэртхийлгээд байна. Тодруулбал, уг хэрэг он солигдохын өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд гарчээ. Хэргийг 46 настай Ө гэгч үйлдсэн бөгөөд тэрээр эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 15 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт заазуурдаж, хүнд гэмтэл учруулжээ. \Хэргийн улмаас дөрвөн настай хүү газар дээрээ амьсгал хураасан гэдэг. Одоо сэжигтэн Ө-г цагдаагийн алба хаагчид саатуулан, шалгаж байгаа юм. Тэрээр хэргийг үйлдэх үедээ нэлээд согтуу байсан аж.

Бид архидан согтуурч бага насны хүүхдийн аминд хүрсэн энэхүү онц ноцтой хэргийн мөрөөр сурвалжиллаа. Энэ хүрээнд хэд хэдэн эх сурвалжтай холбогдож, тухайн үед юу болсон талаар тодруулсан юм.

Баттай эх сурвалжийн өгсөн мэдээллээр сэжигтэн Ө, хохирогч Х нар эхнэр нөхөр гэнэ. Тэд шинэ жилийн баяраа хамаатныдаа тэмдэглэчихээд гэртээ ирсний дараа Ө гэрийнхэндээ агсам тавьсан аж. Улмаар заазуур барин гэрт байсан хүмүүс рүү дайрчээ. Энэ үед тэдний гэрт Х-ийн 15 настай хүү Б, Х-ийн зээ дүү дөрвөн настай А нь байсан аж. 

Хэргийг 46 настай Ө гэгч үйлдсэн бөгөөд тэрээр эмэгтэй Х-ийн толгойн баруун хэсэг, 15 настай хүү Б-ийн зүүн гарыг, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт заазуурдаж, хүнд гэмтэл учруулжээ.

Архинд хөлчүүрхсэн согтуу эр эхнэрийнхээ толгойн баруун хэсэгт, дөрвөн настай хүү А-ийн толгойн тус газарт 2-3 удаа заазуураараа цохижээ. Хүү газар дээрээ амьсгал хурааж, эхнэр Х эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл хэвлэлд гарсан ч бидэнд өөр мэдээлэл олдсон юм. Эхнэр Х нь толгойдоо авсан гэмтлээ даалгүй мөн газар дээрээ амиа алдсан байна.  Газар дээрээ амьсгал хураасан дөрвөн настай хүүгийн тухайд ээж аав нь түүнийг нагац эгчийнд нь түр үлдээгээд байх зуурт ийн золгүй явдал тохиожээ. Харин зүүн гартаа хүнд гэмтэл авсан 15 настай хүү Б нь ГССҮТ-д яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очжээ.

Гартаа гэмтэл авсан хүү дахин хагалгаанд орж магадгүй байна

Хүү анх эмнэлэгт ирэхдээ дөрвөн хуруу нь ганцхан судсан дээр тогтчихсон, харахад ч нүд хальтармаар байдалтай байжээ. Мөн биеийн байдал нь тун хүнд байсан гэдгийг ГССҮТ-д эмч нар хэлж байв. Тиймээс ирсэн даруйд нь яаралтай хагалгаанд оруулжээ. Одоо хүүгийн биеийн байдал дээрдсэн ч дахин хагалгаанд орж магадгүй байгаа юм байна.

Энэ талаар ГССҮТ-ийн гар сарвуу, бичил мэс заслын тасгийн их эмч Д.Даваажаргал “Хүү анх ирэхдээ шуу болон сарвууныхаа түвшинд хагас тайрагдсан гар, хурууны үзүүрт тэжээлийн дутмагшилтай байсан. Бараг гар нь сарвууныхаа хэсгээр тасрах шахсан байсан гэсэн үг. Энэ нь нэлээд хүнд цохилтоос үүсдэг хүнд бэртэл юм. Тиймээс яаралтай мэс засалд оруулж, тасарсан мэдрэл, судас, шөрмөсийг сэргээж залгасан байгаа. Мөн хугарлуудыг бэхэлж, хурууны үзүүрийн тэжээлийг сэргээх эмчилгээ хийсэн. Одоо физик эмчилгээ хийгдэж байна” гэлээ. 

Харин ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн хошууч Ё.Лхагвасүрэнгээс энэ хэргийн талаар тодруулахад “Арванхоёрдугаар сарын 31-нд цагдаагийн бай­гуул­лагад заа­зуур­дуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн. Мэдээллийн дагуу цагдаа­гийн алба хаагчид шуурхай ажиллаж, сэжигтнээр 46 настай БНХАУ-ын харъяат иргэнийг саатуулан шалгаж байна. Хэргийн улмаас хоёр иргэн амиа алдсан. Энэ хэрэг нь ахуйн хүрээний орчинд архидан согтуурсны улмаас үйлдэгдсэн гэдэг нь мөрдөн байцаалтын эхний шатанд тогтоогдсон. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Сэжигтэн Ө өвөрмонгол эр байжээ

Тэгвэл нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн өгүүлснээр сэжигтэн Ө хятад биш өвөрмонгол эр юм байна. Тэрээр Х-тэй эхнэр нөхөр болж, гэрлэлтээ батлуулаад 5-6 жил болоод байжээ. Тэд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд түрээсийн байранд амьдардаг байсан аж. 

Мөн Х Өвөрмонголдоо хувийн ком­панитай нэгэн байсан гэнэ. Ө, Х нарын дундаас төрсөн хүүхэд байхгүй бөгөөд талийгаач Х нь хоёр хүүхэдтэй байжээ. Одоо цагдаагийн байгууллагаас Ө-д Эрүүгийн хуулийн 91.2.12-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэрээр 20-25 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (44)

  1. Бүхэл бүтэн эрдэнэт хүний амь насанд халдсан этгээдэд 20-25 жилийн ял өгдөг нь ямар учиртай юм вэ. Цаазалвал таарна

    0 0 Хариу бичих
  2. Tsaazalj bsnaas muu bandiig shorond ni tamal

    0 0 Хариу бичих
  3. Нэг муу хар амиа бодсон амьсгаа авгай хуухдээ хаяж зугатаагуй бол ийм юм болохгуй ч байсан юм бил уу.

    2 0 Хариу бичих
  4. hatad hvmvvc mash tevcheettei ih l uurig ni hvrgej dee. mongol hvvhnvvd. mongol zaluusaa golvol iim l boldogim daa. surgamj

    0 1 Хариу бичих
  5. muu nowshiig tsaazlah heregtei daanch tsaaziil ylgvi bologson elbegdorj nasaar ni horih heregtei 4 hun nastai hvvhdiig alchaad bhad

    0 0 Хариу бичих
  6. Naadah chini tertei tergui shorond nasaaraa hagsarsan atmanudiin bandi bolno

    1 0 Хариу бичих
  7. өөрийнх нь гарыг яг үйлдсэн шиг гарыг нь тасдаж хэрчих юм сан монголын шоронд насаар яллах хэрэгтэйч мөнгө өгвөл дуртай нэг нь гаргаад явуулчих байлгүй ард түмний нүдэн дээр цаазлах хэрэгтэй байх шүү

    2 0 Хариу бичих
  8. Балайр муу амьтан насаар нь өөрийг нь тамлаж шоронд хорих хэрэгтэй. Яавч хүн биш. Монгол залуучууд жоохон хариуцлагатай баймаар юм үр хүүхэдтэй болчоод өөр хүүхэн эргүүлээд явчихдаг. хүүхэд эмэгтэй хүн ямар тоглоом уу, одоо тэгэд салсан ч гэсэн эхнэр нь байсан хүн үр удмыг нь төрүүлсэн эх хүн ийм харамсайлтай амиа алдаж байна гэмшиж байгаа болуу хүний амьдарлаар тоголчоод. Эмэгтэй хүн ганцаар хүүхэд өсгөнө гэж хэцүү шдээ хүн л болсон хойно дахин гэрлээ байлгүй. Эмэгтэй хүний жаахан хүүхдийн буруу гэж юу байхав дээ.

    5 0 Хариу бичих
  9. 25 жилийн ялыг монголын шоронд эдлүүлсэн нь дээрээ... Монгол хүүхдийг алсан хужааг яаж амьдруулахаа хойно бдаг гарууд бүгд мэдэж бга биз. Ер нь бол архи ийм л аюултай, залуус минь архи уусан ч сайхан тааруулж байгаарай даа.

    2 0 Хариу бичих
  10. Busguichuud mini mungunuus bolood hujaa nartai amidrahaa boliochoo.uvurmungol bol hujaa l hun.ed yum l bol zaazuur barij hunii tolgoiruu dairdag zerleg avirtai.odoogoos 10aad jiliin umnu ereend sogtuu hujaa mongol emegtein tolgoiruu zaazuur zooj bhiig nudeeree haraad uneheer tsochirdoj bsan.uneheer zerleg

    1 0 Хариу бичих
  11. uvur mongolchuud chin hytadaasaa 7 dor ulsuud sanaa muutai muuhai ulsuud bg yum.Ar mongolchuudiig hytaduutai muudaltsuulah gej ih oroldlogo hiideg .Mongol emegtei uvurlugch ertei suugaad amidral saijirna gej bodoj anduurchee.

    4 0 Хариу бичих
  12. Naad hujaa pizdaagaa shuud tsaazlaach lalariig yu ve

    1 0 Хариу бичих
  13. Цаазаар аваач

    3 1 Хариу бичих
  14. Эд нар уурлахаараа хутга заазуур хүрз бариад дайрдаг, яахын аргагүй хятад цус байнаа байна. Одоо ч ганцад амьтан болж байгаа. Шоронгийн архагууд монгол хүүхэд алсан гээд болгож өгч байгаа, новшийг..

    2 0 Хариу бичих
  15. Эхнэр, нөхөр батлуулсан гэхээр улсын бүртгэлд бүртгэлтэй байж таарах нь. Өөрөөр хэлбэл давхар иргэншилтэй гэсэн үг үү.Энэ хужаанууд хэрээс хэтэрлээ. Юу л болоод байна даа.Новш юм аа.

    4 0 Хариу бичих
  16. 25 жил зовоогоод өгөөсэй

    0 0 Хариу бичих
  17. ойрд ийм гое детектив зохиол уншаагүй их удсан байна.

    0 6 Хариу бичих
    • Yanaa chamaig burhan gesgeeh blgui

      0 0
    • ХҮҮХДҮҮД. АЛУУЛАХ. ТИЙМ. ЮМ УУ. СЭТГЭЧИЙН ӨВЧТЭЙ. ЮМ. УУ ЧИ БАС НЭГ. АЛУУРЧИН ЮМ БИШ ҮҮ ЧИ

      2 0
    • Сайхан баяр болжээ. Яг л манай буриадууд шиг тэмдэглэжээ. Хүн үхсэн сайхан баяр болж

      0 2
    • Чи бас хятад уу ална шүү.хүүхдийн амь эрёдчихээд байхад...

      1 1
    • Болиоч хүн мөн үү, нялх 4 настай хүүхэд үхсэни байхад

      1 0
  18. Buruutai ni togtoogdbol 25 jiliin yal abna gej yuga hutsaad bgaan. 2 hun onts hertsgiigeer alchihaad bhad. Zaaazuurdah ni zub yumu.

    4 1 Хариу бичих
    • Энэ доор бичсэн хүн арайчдээ нээрээ хэлж байгаа юмаа боддоо. Та эхнэр/нөхөр/ хүүхдийг чин заазуурдаад албал өө манай хүн ааш муутай өөрөө эхэлж гэх үү эргүү мал бэ яаадаг

      0 0
    • Үг хаяж уурыг нь барсан биз тэгээд хэрэлдээд наад авгай нь түрүүлж заазуур барьж дайрахад нь аргаггуй хамгаалалтанд орж түрүүлж нударсан байлгүй дээ. 5-6 жил хамт амьдарчаад одоо л нээх алав гэж. Тэр авгайд учир бий. Эсвэл араар нь тавьж гардуулсан. Яалтачгүй аргаггүй хамгаалалтанд орсон , буруутайн тогтоогдох үндэслэл алга.

      0 10
  19. Uwurmongol bol hyatad l gsen ugshde.

    0 0 Хариу бичих
    • ХАЧИН. ЮМ. БИЧИЖ. БАЙГАА. ДУРКУУД. ХҮН ҮҮ. ЛАВ. МОНГОЛ. ЦУС. АЛГА. ХЯТАДУУД. ХҮН. ҮХЭХЭЭР. БАЯРЛАДАГ. ГЭСЭН. НААДУУЛАА. АЛААЧ. ШИЖИГ. ХҮРГЭСЭН. АЛУУРЧИН. БЭ.

      3 2
  20. tertee tergui naadah chin shorond uhne

    0 0 Хариу бичих
  21. эргүү элбэгдоржоос болж бгаан энэ муу хужааг шууд цаазаар авбал таарна 2 хүн алчаад юу бэ 20-25 жил арай арай . Тэгээд энэ муу хужааг ард түмний татварийн мөнгөөр хооллох бх даа новш гэж цаазын ялаа сэргээх хэрэгтэй

    9 1 Хариу бичих
    • Naad amisgaa chin ugaasaa mgliin shoroond 5 ch honohgui bho.

      0 0
  22. Gerleed 5-6jil bolson gechiheed huuhedgui gehiin. 4nastai huuhed ah duugiihni huuhed gsn ugu?Erni hennich bsn hunii hyalh huuhed hunuudug yu ve,Mash changa shiitgeh heregtei

    0 0 Хариу бичих
  23. umhii hujaag zovooj alah heregtei

    0 0 Хариу бичих
  24. Өвөрмонгол ч бас адилхан энэ монгол хүний цусны сагаа өвчин архи уухаараа гарч ирдэг. Хятадад өвөрмонголчууд архи уугаад иймэрхүү хэрэг бнга гарна

    1 1 Хариу бичих
  25. Ер нь хятад ч гэлтгүй өвөрмонгол чинь цус холилдсон хятад шүү дээ. Эд нар чинь нутагтаа ч гэсэн юм боловуу үгүй юу заазуур сүх муна бариал нэг нэгэнрүүгээ хайр гамгүй дайраал алалцаад эхэлдэг жудаггүй ямаан омогтой хүмүүс шүү дээ. Өвөрлөгч цустангуудыг өвөр түрүү гэр орондоо оруулаад бгаа хүмүүс минь ер нь л ингэж аягалдаг гэдгийг нь сайн судалж бгаач. Хашигчаал орилоод л эрүүл бсан ч заазуур бариад дайрдаг шүү.

    3 0 Хариу бичих
  26. Монголчууд болсон хойно ах дүү нараараа нийлж Өвөрмонгол хүнийг луйвардаж мөнгийг луйвардаад амьдралгүй болсон хүн архи уугаад уураа гаргаж дээ .Айхтар хонзонтой нөхөр байждээ .

    1 0 Хариу бичих
    • Hooy bandia chi muu yu ve omoorood bh chin.bas hujaa yu.osh honzon ch geh shg naad lalar chin shorond lalar tsarailtsan suuj bga za

      0 2
  27. ter awgai yah gej hujaatai nuhtssen yum etsest ni ur khuukhduudee hujaagin gart aldaj bgaa yum

    0 0 Хариу бичих
    • Чам шиг гачин гарууд үр хүүхэд эхнэр хүүхдээ орхиж зааваар яваа байлгүй.

      0 0
  28. Бид өвөрмонголчуудыг хужаа гэж их доромжилдог шүү дээ. Байнгын тийм комплекст байсан хүний дотор араатан шинж арзагнан бүрэлдэж байсан юм биш үү?

    12 1 Хариу бичих
  29. Bidnii yriad bdag ed nar chin mongolchuud shdee gej yridag owormongol umuu.hytaduud ni hvrtel edniig vzdeggvishdee sayhan yalaa owormongol hytad 3hvnii amind hvrlee gehed bvgd l hohino hytaduud jinhene mongol hvn hytaduudiig alj bwal taarna geed bsan butsaad bidend irlee dee hogiinshdee ed nar hytaduud bol harin ednii hajuud hvn.

    0 1 Хариу бичих
  30. Агсам тавьж болно ингэж бөөнөөр нь алж хядаж эрэмдэглэж бхдаа яанаа. Эрчүүд ээ жоохон ухаантай ухамсартай соёлтой боловсролтой цэвэрч арчаатай архи, хүүхэн, мөрийтэй тоглоомноос холуур яваачээ. Та нар ийм болоод монгол улс арчаагүй ядуу буурай амьтны доог болж явна

    6 0 Хариу бичих
    • ёстой зөв ш дээ , Монгол залуучууд өөрөө ухамсартай байж хүнээ хайрлахгүй байна. Нэгэнт амьдрал зохиогоод үр хүүхэдтэй болсон юм бол хариуцлагатай амьдраад эхнэр хүүхдээ хажуудаа байлгаад хайрлахгүй яасын бэ тэгвэл юу гэж ийм аймар зүйл болх юм бээ

      0 0
    • Улс эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө ядаж саналаа өгж үзсэн үү? МАН улс орныг ядуугийн ядуу байлгасаар өдий хүрлээ, эд нар байхгүй болсон цагт бид архиа хайя. Болж байна уу

      0 1
    • Yaag zuw uusan ymaa shingeej chdxgv ar gerte agsan tawij exner xvvxdvvde setgeliin daramttai blgadag xugiin baliar arxichid mongoloor dvvren

      0 0

ЭНЭ ТУХАЙ