О.Баасанхүү: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл Үндсэн хууль зөрчиж байна

Ч.Хүрлээ


УИХ-ын гишүүн О.Баасанхүү болон МАХН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл өргөн барьсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний үзэж буйгаар өргөн бариад буй Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл нь Үндсэн хууль зөрчсөн гэв. Мөн тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү орж ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ч оруулаагүй аж.

Тэгвэл МАХН-ын гишүүд дөрвөн үндэслэлээр дээрх хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, тус хуулийн төслийн 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдоно”, 31.1.1-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа оролцоно", 31.1.2-т "Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтрана", 30.6 “Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна”, 30.4 "Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно" гэх мэт заалтууд нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм байна. Мөн МАН, АН гэсэн хоёрхон намд ашигтай хувилбар боловсруулсныг эсэргүүцэж байна гэж УИХ-ын гишүүн О.Баасанхүү онцоллоо.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Odoo sariin umnu uurchlult oruulj boldog bolson shuu dee.Khuuli durem khamaagui,alkh cokhivol guicee.Dukhuulj baigaad dakhiad uurchilno doo kharj baigaarai.Khen devshikhees khamaarch toirog uurchlugdukh baikh daa...

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ