Цэцэг өвчний эсрэг вакцин хийж эхэллээ

С.Цолмон


Монгол Улс, Оросын Холбооны улсын Засгийн газартай хамтран “Монголын мал сүргийг эрүүлжүүлэх” хөтөлбөрийн II үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцсон билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Бүх холбоотын малын эрүүл мэндийн төв үйлдвэрээс  нэн хөнгөлөлттэй үнээр 20 сая тун вакцин авахаар болсон. Мөн 5 сая тун вакциныг өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр авч, эрсдэл бүхий голомтот газруудад хийж эхэлжээ.

Тодруулбал, 2.5 сая тун вакциныг Архангай,  Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг долоон аймгийн 22 суманд 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа  аж.

Дашрамд дурдахад, нэн хөнгөлөлттэй үнээр авч байгаа вакцины үлдэгдэл болох 15 сая тун вакциныг энэ сарын 15-нд авах юм байна. Мөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар вакцинжуулалтыг хийж эхлэхээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ