Л.Өлзийтөгсийн ярилцлагаас ГЭЭЖ үл болох 25 эшлэл
Би бол зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн бүтээлүүдийг шимтэн уншдаг залуусын нэг. Тиймдээ ч хайртай зохиолчийнхоо хоёр ч ярилцлагыг олж уншаад өөрийн эрхгүй баясаж, түүний бүтээлд шимтэгчидтэй хуваалцъя гэж бодлоо. Та бүхэн бүтэн ярилцлагыг дор буй хоёр холбоосоор орж унших боломжтой шүү.
Үг бүрийг нь нэхэн уншмаар, нөхөн санамаар ЭШЛЭЛҮҮД:
- Хэн нэг нь надаас илүү бичиж чадах л байх. Гэхдээ минийх шиг түүх түүнд байхгүй. Хэн нэг нь надаас хамаагүй илүү намтар түүхтэй л байх. Гэхдээ яг минийх шигээр илэрхийлж чадахгүй
- Гоо зүйтэй, ёс суртахуунтай, хүн чанартай зүйлд биш шуугиантай, бохир үнэнтэй юмыг л бид анхаардаг, бусдаас тийм зүйлийг шаарддаг болчихож
- Зарим маань том, зарим маань жижиг байдаг шиг бидний сэтгэл зүрх бас размертай. Хязгааргүй уужуу сэтгэл ч байна, хумсын толионоос жижигхэн сэтгэл ч байна. Жижиг размерын сэтгэл рүү хичнээн ч сайхан том зүйлийг цутгаад чихээд орохгүй, хүлээж авмаар байвч хэмжээ нь хүрэлцэхгүй
- Тэр хайрын шарх марх бол дэндүү жижиг асуудал. Хүүхэн бүрийн ярьж чадах тийм зүйлийг биш хүүхэн бүрийн олж харж чадахгүй зүйлийг л би бичнэ
- Уран бүтээл ямар нэг зорилгоос л төрнө. Өөрийгөө олох зорилгоос, ертөнцийг ойлгох хүсэл тэмүүллийн зорилгоос, үзэл бодлоо илэрхийлэх зорилгоос, бас зүгээр л аймаар чанга хашгирах хүсэл зорилгоос төрж болно
- Эзэнгүй яриа бол яриа биш. “Биш” юм бол юу ч биш
- Манай монголчууд “Би” гэдэг үгэнд дургүй юм. “Юм л бол би, би гээд энэ муу яасан биеэ тоосон онгироо амьтан бэ” гээд бүгд дургүйцдэг. Тэгсэн мөртлөө даруухан царай гаргасан биеэ тоосон нөхөр зурагтаар “Би хэн ч биш ээ, яагаа ч үгүй байгаа, өвөг дээдсийнхээ дэргэд бол өчүүхэн муу шоргоолж” гэж ярихад нь хүүхэд шиг итгэдэг. Гэтэл уран бүтээлийн мөн чанар “Би”-гээс л төрөн гардаг юм шүү дээ. “Би” болгон давтагдашгүй. Тиймгүйсэн бол хэдэн зуун жил биччихсэн яруу найргаас хүн төрөлхтөн одоо юу хүлээх вэ
- Өөрийн гэсэн зан чанар бол хүний маш том хөрөнгө юм
- Хүн ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн хуурамч тиг бүтээчихээд бид хүн болгоныг хэвийн боов шиг нэг жигд болгохыг хүсээд байна
- Нэг гоё үг байдаг юм аа. “Олон ч найз нөхөртэй бол, олон ч дайсантай бол!” гэж. Энэ хоёр зүйл чамайг хүчирхэг болгоно
- Хэн нэг хүн надад жижиг зан гаргасны төлөө би адилхан жижигрэх албагүй
- Хүнийг нөхөрлөж байхдаа таньдаг гэдэг бол худлаа. Нөхөрлөж байгаад холдсоныхоо дараа хүний жинхэнэ чанарыг таньдаг юм
- Хүн бүрийн уншдаг зохиогч болчихгүй юмсан гэсэн далд бодол бий
- Бусдын дарга байхаас өөртөө эзэн байхыг илүүд үзнэ. Үнэн шүү, өөрөө хэнд ч захирагдахыг хүсдэггүй болохоороо хэнийг ч захирахыг хүсдэггүй юм аа
- Бичих нь л миний ажил, бусад нь буянаараа болог!
- Зохиогч, зохиолч хоёр тэс өөр. Зохиолчид бол хоосон газар нүцгэн гараараа үр тариа суулгагчид юм
- Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог
- Жаргалтай үедээ бусдын зовлонгийн өмнө буруутай мэт мэдрэмж төрөхийг бас гуниг гэдэг шүү дээ. Мэдэрдэг хүнд бол энэ амьдралд гунигтай зүйл дэндүү их
- “Хэн нэгний тухай юу ч сонссон битгий итгэ!” гэж гүтгүүлдэг хүний хувьд хэлье дээ. Би лав бусдын тухай муу юм уншвал огтхон ч итгэдэггүй
- Нөхөрлөл гэдэг их ярихдаа биш их сонсохдоо л байдаг гэж боддог доо
- Бүтээгч хүний хувьд бол алдаа гэж үгүй. Урагшлахын тулд эрэл хийх л хэрэгтэй. Эрэл ямагт алдаа дагуулдаг
- Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно
- Мэдлэг боловсрол дутуу бол сайхан сэтгэл, эерэг хандлагыг зүг чигээ болгох нь зөв юм
- Хэрэглэгч цөөтэй тусмаа л “тусгай” гэж ойлгох хэрэгтэй. Утга зохиолын олон төрөл дотроос яруу найраг бол тансаг хэрэглээний бараа л гэсэн үг
- Яруу найрагч байхын тулд өөрөөсөө өөр байх шаардлагагүй л дээ. Харин ээж байна гэдэг бол нэгэн дор 10 мэргэжлийн эзэн байна гэсэн үг
Эшлэл үгсийг News.mn сайтын Л.Өлзийтөгс: Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно
Baabar.mn сайтын Л.Өлзийтөгс: Дурсамж бол стриптиз биш ярилцлагуудаас тус тус авав.
Гэрэл зургийг: Л.Өлзийтөгс ( Яруу найрагч )-ийн 'Фэн' хуудас группээс авсан болно
Танд лавлах асуулт байвал ЭНД дарна уу
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.
С Чулуунбаатар 2020/07/14
Хүндэтгэн хүлээн зөвшөөрдөг хүний нэг
0 0 Хариу бичихEne busguin zaluuhan oyutan tsaguudiin shulgeer ori zaluuhan setgelee goechihood tengis shig uujimha 2019/07/23
Ene busguin oyutan ahui tsagiin shulguudeer ni ori zaluuhan setgelee goedog tseg taslal bureer ni zurhendeen unshidag bailaa chihernees goe dulan amtarhmaar gashuuniig mederdeg mash sain shulegch tun ch goedoo helleg aguulamj ni
0 0 Хариу бичихТ.Нямдэндэв 2018/03/31
Өлзийтөгс бол жинхэнэ яруу найрагч, зохиолч юм. Одоогоор түүнээс өөр хүн алга...
3 3 Хариу бичихdembereliin itgel 2017/02/17
Uneheer saihan ishleluud bichsen bn bayrlalaa ertuntsiin hyazgaar dahi modon guuren deer gej shulegiig ni terteeh negen udur anh olj unshaad bi tuunii setgel zui yamar erhemseg nandinii tuild orshin buigaa denduu emzeg urid mederch baigaagui tiim goe unguur humuunii dotood ertsuntsiig tusuuluulj chadsand zurvashaan gereltei boginiin horvoogoos yavan yavtal tuund hunii esoor talarhaj yavaagaa ene dalimand amjij bi bichej taitgarav nomiin tsagaan buyan delgereh boltugai tuund hurai hurai hurai
3 0 Хариу бичихZochin 2017/02/16
Mongoliin sor bolson gun uhaantanuudiin neg. Tand uran buteeliin amjilt. Huwi hunii amidrald chn bayar bayasgalang husye! Sain saihnii goo saihaniig harah, uhaarah, tugeeh ni sain uil yumaa.
0 0 Хариу бичихЗочин 2017/02/03
ДААРЧИХЛАА ХААНААС
0 0 Хариу бичихЗочин 2017/02/03
Эмэгтэй хүн уран зохиол бичиж чхддаггүй
0 3 Хариу бичихzochin 2017/01/22
Мөнгөтэй болох арга http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
0 0 Хариу бичихЗочин 2017/01/08
Хүнийг шүүвэл чи өөрөө л шүүлтээр орно Энгэ үнэн шүү
0 0 Хариу бичихОюун 2017/01/07
Сайхан юм уншлаа шүү
0 0 Хариу бичихЗочин 2017/01/07
Tand amjilt husey... Ta uhaalag, bas ouynlag... ovormots setgelgeetei...tosooloh chadvar yndor gej uram haurlaya..
0 0 Хариу бичихБ.Жавзан 2017/01/07
энэ сайхан үгээр өглөөг эхлүүллээ.Баярлалаа.Энэ яруу найрагч үнэхээр өөрөөрөө байж чаддаг гайхалтай бүсгүй санагддаг амжилт хүсэе
0 0 Хариу бичихsuhee 2017/01/06
uramtai saihan helje amjilt husie
0 0 Хариу бичихzochin 2017/01/06
uneheer augaa Hun shuu
0 0 Хариу бичихSunjee 2017/01/06
Uuriin uzel bodol, sanaagaa hend ch dabtagdashgui saihan gargadag zohiolch baina.Minii chadah zuil bol tuunii buteeliin eshleluudees tugeeh yabdal.Hen negen ternees surgamj, uhaaral abah baih gedegt naidnam
2 0 Хариу бичихЖагаа 2017/01/06
Агуу юм аа. Биширлээ
0 0 Хариу бичихҮнэн үг 2017/01/06
Мундаг хүүхэн шүү. Би яруу найраг уншиж дуртай тэгэхээр би тансагсхэрэглэгч юм байноо хэхэ
0 2 Хариу бичихЗочин 2017/01/05
энэ естой хэлсэн уг егуулбэрууд дундаас нь хэтэрхий еготой хэсгийг нь туугээд тавьчихсан юм биш уу, Энийг туусэн нийтлэгчийн узэл бодол давуу харагддаг юм байна
0 0 Хариу бичихЗочин 2017/01/05
Далд хусэл нь биежээгуй юм биш уу, голын ус уерэнд автчихжээдээ янз нь. Бусдаас ялгагдах хусэл бол хун терелхтений хамгийн нийтлэг чанар, яахав дээ сайн талаас нь хархад хунээрээ л байгаам байна манай зохиолч
1 0 Хариу бичихЭрдэнэ.С 2017/01/05
Өөрийгөө олсон хүн үнэхээр сайхан юм. Амжилт хүсье.
0 0 Хариу бичихenkhee 2017/01/05
zurx setgeliin uzegslen goo ternees gereltej bn
0 0 Хариу бичихАдьяа 2017/01/04
Агуу хүмүүс алив 1 юм бичихдээ өмнө нь йм их юм бичдэг байсан юм уу ?
0 4 Хариу бичихZochin 2017/01/03
Эшлэл гэдэг үгийг ингэж бичих нь зөв. Хэрвээ Ишлэл гэж бичвэл иш болно, Хүрзний иш, хогийн шүүрний иш гэх мэт утга илтгэнэ. Эшлэл гэж бичих нь эш үндэс гэсэн утгыг заадаг.
12 1 Хариу бичихЗочин 2017/01/03
Анх үзэхийн хязгаар номыг нь уншаад нэг тийм үгээр илэрхийлэхэд хэцүү тийм сонин мэдрэмж сэтгэл төрж билээ ийм л зүйл уншихбг хүлээж хүсэж бсан мэт сайхан бсаан дараагийн номыг нь хүлээдэг болсоон
5 1 Хариу бичихЗочин 2017/01/03
Сайхан яруу найрагч, сайн зохиолч, маш их уншдаг, мундаг сэхээтэн. Шинэ ном бүрийг нь догдлон хүлээдэг дээ.
0 0 Хариу бичихЗочин 2017/01/03
Ишлэл гэж бичдэг юм шүү .Oлон нийтийн вэб учраас зөв бичицгээе, бүгдээpээ .
0 0 Хариу бичихХөндлөнгийн ажиглагч 2017/01/03
Орчуулагч хүнийг хэл найруулгаас илүүтэй сонголт нь тодорхойлдог... "Сонголт" гэдэг нь орчуулахаар сонгож авсан номны сонголтыг нь хэлээд байна уу, аль эсвэл орчуулж буй үгээ ямар үгээр илэрхийлэхээр сонгож буй сонголтын тухай яриад байна уу?
1 0 Хариу бичихмОНГОЛ БҮСГҮЙ 2017/01/03
АНХ ЭНЭ ЗОХИОЛЧЫН ҮЗХИЙН ХЯЗГААРЫГ УНШААД ИХ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРЖ БИЛЭЭ ҮНЭХЭЭР САЙХАН ЗОХИОЛЧ УЛАМ ИХ САЙХАН ЗОХИОЛ БИЧЭЭРЭЙ ГЭЖ ХҮСЬЕ САРД НЭГ НОМ БАЙСАН БОЛ ӨНӨӨГИЙН МИНИЙ БАЙДЛААР УЛИРАЛД НЭГ НОМ АВАХГЭЖ Л ҮЗДЭГ БОЛЖ ТЭРЭНДЭЭ ХАРАМСДАГ ГЭХДЭЭ ЗҮГЭЭРЭЭ НОМ БОЛ АГУУ ЗҮЙЛ ШҮҮ
1 0 Хариу бичихhaltar haltar 2017/01/03
ulziitugsiin zohiolyydiig olj ynshdag humuusiin neg bnaa. saihan sanagddag. dahiad yun tyhai bichih bol gej huleedeg. gehdee denduu olon ynshigchiih ni neg yum bolow yy. . .
0 0 Хариу бичихБишрэлээ 2017/01/03
Мундаг мундаг. Хязгаарлагдашгүй агуу сэтгэхүйтэймаа. :)
0 0 Хариу бичихЗочин 2017/01/03
Оюунаа тэлж явдаг л хуний уг байна Оюун ухаанаа тэлж бодож сэтгэж суралцажявахгуй бол хэрхэн сайн зохиолч болохвэ
0 0 Хариу бичихөндрөөгийн дүү 2017/01/02
Бахархаж байна өнөө цагийн сайн зохиолч гарч ирсэн гэж бодож байна
0 1 Хариу бичихAnna 2017/01/02
Би энэ хүнд хайртай. Зарим нэг үзэл бодол нь надтай адил санагддаг. Номыг нь уншиж бхаар хааяа хамаг биеийн шар үс босдог. Үнэхээр этгээд хүн шүү
0 0 Хариу бичихЗочин 2017/01/02
Goy goy.Nomnuudaas ni olj avayaa!
0 0 Хариу бичихNemehe 2017/01/02
Lag l ugnuud bna sh dee. Goyo oo goyo
0 0 Хариу бичихzochin 2017/01/02
uuriigoo noyon orgil gej setgeh huntei yu heleh be...busad bol iluu iluu
0 0 Хариу бичихФэн 2017/01/02
Үнэхээр давтагдашгүй...бие даасан үзэлтэй, мундаг хүн шүү
0 2 Хариу бичихSuvd 2017/01/02
Uuriiguu olson mundag emegtei.
1 0 Хариу бичихft 2017/01/02
bi geh uzleltei galzyy
0 6 Хариу бичих