Засгийн газар Киргизэд Элчин сайдын яам нээх саналаа УИХ-д өргөн барьжээ

С.Шийлэгтөмөр


Засгийн газраас хоёр Элчин сайдын яам, хоёр Консулын газрыг татан буулгах саналаа УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, Барзил, Индонез улсад нээсэн Элчин сайдын яам, БНХАУ-ын Хайлаар муж, Японы Осака хотод байгуулсан Консулын газраа тутан буулгаж Шанхайд Консулын газар байгуулах санал юм. Уг саналыг нь өнгөрсөн долоо хоногт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. АН-ын бүлгийн завсарлага ирэх мягмар гаригт дуусч байгаа ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл уг асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх төслүүдийн жагсаалтад оруулаагүй байна. Энэ нь Засгийн газар Киргиз улсын нийслэл Бишкек хотод Элчин сайдын яам нээх санал нэмж өргөн барьсантай холбоотой бололтой. Киргиз улсад Элчин сайдын яам нээх саналаа өнгөрсөн сарын 28-нд өргөн барьсан байна. Өөрөөр хэлбэл, уг саналыг нь өмнөх саналтай нь нэгтгэж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байхад ганцхан манай улс л Ерөнхий консулын газартай байгаа. Айлын тал манай улсад Элчин сайдын яамаа нээх бэлтгэл ажлыг 2017 оноос эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн

Засгийн газар өргөн барьсан тогтолын төсөлдөө “Монгол Улс Бүгд найрамдах Киргиз улстай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Өндөр, дээд төвшинд харилцан айлчлалыг тогтмол хийдэг. Төв Азийн улс орнуудтай харилцах гадаад бодлогын чиглэлээ сайтар тодорхойлж,  Киргиз, Казахстан, Туркменистан, Тажикистан, Узбекистан зэрэг улстай харилцах хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал байна. Манай улс Киргиз улстай түүх, соёлын эртний гүн бат хэлхээ холбоотой. Монгол, Киргиз нь нүүдлийн соёл иргэншилтэй учир аж ахуй, хэл, ёс заншлын адил төстэй олон нийтлэг зүйлтэй. Нүүдлийн мал аж ахуй, гэр ахуй, хувцас хэрэглэл, хоол хүнс гээд олон нийтлэг зүйлтэй. Хоёр улсын дипломат, албан болон энгийн паспорттай иргэд харилцан визгүй зорчдог. 2015 оны байдлаар хоёр талын худалдааны нийт эргэлт 1.7 сая ам.долларт хүрсэн. Манай улс 1.5 сая ам.долларын жонш, жоншны хүдэр экспортолж, 227 мянган ам.долларын гурилан бүтээгдэхүүн, тамхи, чихэр, шоколад, жимс болон хатаасан жимс импортолсон байна. Цаашид Киргизээр дамжин энэ бүс нутгийн улсуудыг хамарсан тив дамжин хэрэгжих болон хэрэгжиж байгаа эдийн засгийн том төслүүд болох газрын тос, хийн хоолой, дэд бүтцийн төслүүдэд манай улс оролцох, Евразийн эдийн засгийн холбооны орнууд болон Туркменистан, Иранд манай үндэсний бүтээгдэхүүнийг экспортлох, эдгээр улсаас газрын тос, байгалийн хий зэргийг импортлох томоохон гарц суваг болох боломжтой. 2013 онд байгуулагдан ажиллаж буй Ерөнхий консулын газар үндсэндээ Элчин сайдын яамны чиг үүргийг гүйцэтгэж байна. Мөн Бишкек хотод 40 гаруй улсын Элчин сайдын яам байхад ганцхан манай улс л Ерөнхий консулын газартай байгаа. Айлын тал манай улсад Элчин сайдын яамаа нээх бэлтгэл ажлыг 2017 оноос эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн” гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ази европт ямар ч нэр хүндгүй нөлөөгүй баялаг ч байхгүй төр нь замбраагүй иргэд нь ажилгүй орондоо

    0 0 Хариу бичих
  2. зардал байхгүй гэсэн мөртөлөө л энд тэнд ЭСЯ нээж хамаатан садангуудаа илгээх гээд л.

    1 0 Хариу бичих
  3. Юун Киргиз ве? Хажууд нь Узбекистан гэж маш том улс төр, эдийн засаг, спорт, 33-н сая хүн амтай, уламжлалт сайн харьцаатай хүчтэй улс байна шүү дээ. Ташкентад элчингээ нээх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
    • манантсан мангарууд ард түмнийг үнэн доромжилж байна даа,сэрцгээ монголчууд аа

      1 0