Б.Чойжилсүрэн: Хаалттай хэлэлцсэн бол нарийн тоонуудыг хэлж болох байсан

С.Бүжин


Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэхээр УИХ баталсан. Тэгвэл энэ мөнгийг хаанаас, яаж олох, тус банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг ямар бодлогоор явуулах вэ гэдэгт Сангийн сайд Б.Чойжилсүрэн хариулт өглөө.

Ц.Даваасүрэн: Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчиж байна

-Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэхийн тулд Засгийн газар бонд гаргая гэж байна. Ингэж шийдвэл Засгийн газрын өр нэмэгдэж, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль зөрчигдөнө. Тиймээс Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг яаж нэг их наяд төгрөгт хүргэх вэ. Эдийн засаг хямралтай байхад компаниуд Засгийн газрын бонд худалдан авч, эх үүсвэрүүдээ бүрдүүлээд явна гэвэл хүндрэлтэй байх. Өнөөдөр бид гаднаас мөнгө гуйж байна. Гэтэл бидэнд Тамсаг, Оюутолгой, Тавантолгойн орд бий. Яагаад Оюутолгойн төслөөр Рио Тинто зургаан тэрбум ам.долларын хөрөнгө босгочихоод, түүнийгээ өөрсдөө зарцуулчихсан. Ингээд байхад бид дуугарахгүй байна шүү дээ.

Оффшор бүсэд их хэмжээний хөрөнгө хадгалаастай байгаа тухай ярьж байна. Гэтэл өнөөдөр төрийн албан хаагчдаас бусад хүнд оффшор бүсэд данстай байх, хуулийн этгээд байгуулахыг дэмжээд явж байна. Есөн сая ам.доллараас ч их хэмжээний мөнгөний асуудал яригдаж байна шүү дээ. Тиймээс Монгол Улс хөрөнгө мөнгөний асуудал дээр тэр дундаа олон улсаас хөрөнгө босгох тал дээр эх оронч үзэл, сэтгэхүйгээр хандах цаг болсон. Хэрэв Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэнэ гэвэл энэ мөнгийг хаанаас, яаж босгох вэ. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг ямар бодлогоор явуулах вэ. Экспорт, хөдөө аж ахуйн чиглэлийг дэмжих юм уу. Засгийн газар уг банкийг ямар бодлогоор цаашид авч явах вэ. Ямар ирээдүй харагдаж байна вэ?

Б.Чойжилсүрэн: Олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах боломж бүрдэнэ

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж, нэг их наяд төгрөгт хүргэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцсэн бол нарийн тоонуудыг хэлэх боломжтой байлаа. Хөгжлийн банкны дотоод нууцтай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүдэд илэн далангүй хэлэх үүднээс Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн.

2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар, ханшийн тэгшитгэлийн алдагдал 179 тэрбум төгрөгт хүрээд байна. Арванхоёрдугаар сарын 31 гэхэд ханшийн тэгшитгэлийн алдагдал улам нэмэгдэнэ. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн нөхцөл хүндэрсэн учраас сан байгуулах шаардлагатай. Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтээр бол хамгийн багадаа 200 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий сан байгуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргасан.

Хөгжлийн банк өөрөө олон улсын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татаж, үүгээрээ 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой

Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөг хүртэл үе шаттайгаар нэмэгдүүлж, эх үүсвэр талд дэмжвэл Хөгжлийн банк өөрөө олон улсын санхүүгийн зах зээлээс хямд эх үүсвэр татаж, үүгээрээ 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой. Цаашид тус банкны санхүүгийн үзүүлэлтүүдийг сайжруулж байж олон улсын зах зээлээс хямд эх үүсвэр татах боломж бүрдэнэ. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүдтэй хамтран Хөгжлийн банкны тухай шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг ирэх долоо хоногоос хэлэлцэж эхлэх болов уу.

2016 оны төсвийн тодотголоор Засгийн газрын шинээр хийх зээллэгийн ашиглаагүй дүн 3 их наяд гаруй төгрөг байна. Үүнээс 1 их наяд төгрөгийг Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг санхүүжүүлнэ гэж тооцсон. Өрийн хязгаарт багтаж байгаа гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 38 , 4, 0 , 0

Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай 600 сая долларын бондоор солино
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. чойжилсүрэн эргүү малаа зайлуулаачээ

    1 0 Хариу бичих
  2. Энэ чоожолсүрэн гэдэг тэнэгийн болчимгүй мэдэгдлээс болж монгол улс дампуурна даа.

    1 0 Хариу бичих
  3. Монгол орны зүүн бүсийн аймаг Архангай Увс Ховд гэнээ.Энэ доодохи эргүү.

    0 0 Хариу бичих
  4. Өнөөдөр буюу 2016 оны 12 сарын 31 өдрийн 10:25 минутанд АТГ-аас Онц Ноцтой шуурхай мэдэгдэл хийлээ. Тэд энэхүү мэдэгдлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдoрж тэргүүтэй улс төрийн 12 эрх мэдэлтэн, Сүүлийн 5 жилийн турш Монгол орны зүүн бүсийн аймгууд болох Архангай , Увс, Xовд гэсэн 3 аймгийн нийт 70% хувийг гадаадийн улс орнуудад худалдаж байсан баримтуудыг илчиллээ. Эдгээр баримтуудад тэдгээр 12 эрх мэдэлтнүүдийн нэрсийн чагсаалт болоод худалдаа хийсэн данс тооцооний баримт бичгийг харуулсан байна та илүү дэлгэрэнгүйгээр доорх xавсралтаас үзнэ үү : Линк : http://bit.ly/2izDjRC

    0 1 Хариу бичих
    • Уучилаарай: энэ линкэнд чинь тийм зүйл байхгүй байна. хаягийг нь тодорхой бичиж өгнө үү?

      0 0
    • Юу бичээд байгаа эргүү а.л вэ?

      0 0
    • Худлаа хуцалдаж хоосон цуурах юм.

      0 0

ЭНЭ ТУХАЙ