Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих ашигтай, ашиггүй шийдвэр

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс нэлээд хэдэн хууль, шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Тэдгээрээс хөдөлмөр эрхлэгчдэд ашиггүй, зарим аж ахуйн нэгжид ашигтай шийдвэрийг танилцуулъя.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭГЧДЭД АШИГГҮЙ ШИЙДВЭР

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд нэг удаа шинэчлэн тогтоодог хуулийн зохицуулалтай. Хамгийн сүүлд буюу 2013 оны есдүгээр сарын 1-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж 192 мянган төгрөгт хүрсэн. Хуулийн зохицуулалтын дагуу бол 2015 оны есдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх ёстой байсан гэсэн үг. Гэвч шинэчлэн тогтоохгүй байсаар 2016 онтой золгосон. Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хуралдан тогтоол баталж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил шаардахгүй энгийн ажил хийж байгаа ажилтанд төлөх хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.Нийт хөдөлмөр эрхлэгчдийн дөрвөн хувь нь л хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэсэн судалгааны дүн бий. Тэгэхээр 2017 оны эхний сараас эхлээд энэ хүмүүсийн цалин нэмэгдэж 240 мянган төгрөг болно болно гэсэн үг. Харин бусад хөдөлмөр эрхлэгчид, ялангуяа төрийн албан хаагчдад энэхүү нэмэгдэл нь ямар ч ач холбогдолгүй юм. Учир нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэж байгаатай холбоотойгоор төрийн албан хаагчдын цалин бага ч гэсэн нэмэгддэг байсан бол энэ удаад эдийн засгийн хямралтай холбоотойгоор Засгийн газар 2017 онд цалин нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгэхээр энэ удаагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэмэгдэл хөдөлмөр эрхлэгчдэд төдийлөн ач холбогдолгүй юм. Харин ч бүр ашиггүй шийдвэр гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дагаад торгууль, хураамжийн хэмжээ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, 2017 онд хөдөлмөр эрхлэгчдийн цалин нэмэгдэхгүй ч халааснаас гарах мөнгө нь нэмэгдэнэ. Хууль зөрчихгүй л бол халааснаас гарах мөнгө нь нэмэгдэхгүй шүү дээ гэх хүмүүс бий л байх. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй зөвхөн торгууль уялддаггүй бөгөөд зарим төрлийн төлбөр, хураамж, шимтгэл уялдсан байдаг. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар сайн дураараа даатгалд хамрагдаж байгаа иргэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар даатгалд хамрагдах ёстой. Сайн дураараа даатгалд хамрагддаг хүмүүс 48 мянган төгрөг төлдөг байсан бол 2017 оноос эхлээд 57 мянган төгрөг төлдөг болох юм.

ЗАРИМ АЖ АХУЙН НЭГЖЭД АШИГТАЙ ШИЙДВЭР

Өмнөх парламент Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 2016 оны хоёрдугаар сарын 5-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн дагуу зарим аж ахуйн нэгжийн татвар буурах юм. Тодруулбал, тус хуулийн 19.12-т заасны дагуу Улаанбаатар хотоос 550 км-ээсхол байршилт айаймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 50 хувиар буурна. Мөн Улаанбаатар хотоос 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд үйл ажиллагаа явуулж буй аж нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ Улаанбаатар хотоос 550 болон 1000 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж дээрх татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Учир нь, хуульд үйл ажиллагааных нь чиглэлийн дагуу татварын хөнгөлөлтөд хамруулахгүй аж ахуйн нэгжүүдийг тусгайлан зааж өгсөн юм. Тодруулбал, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, согтууруулах ундаа худалдах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, авто бензин, дизель түлшний худалдаа эрхлэх, импортлох, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эхүүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйлажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөд хамрагдахгүй. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын энэхүү хөнгөлөлт нь хоёр жил буюу 2019 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үйлчлэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ub-s zaitai gedeg n uul uurhainuudad chuluult hiij bgaa hugiin hungulult bn daa! uul uurhaigaas busad uil ajillagaa hiideg ubd bdag companiudaa bodoh heregtei bsiin! Uhaan muutai archaagui amia bodson luivarchdaar tur duurchee! AN MAN yalgaagui NAM gdg togtoltsoo iim baidald hurgej bn!

    0 0 Хариу бичих
    • Гүйцэд сайн унш матараа уул уурхайд хамаарахгүй гэсэн бна бас УБ-руу гэсэн төвлөрөлийг сааруулах алслагдсан сум орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх гээд олон талын ашигтай ач холбогдолтой хууль бна.

      0 0
  2. 2012 онд АН д санал өгсөн бүх хүнийг хараал идэг.

    1 1 Хариу бичих
  3. Yamarch hereggvi yum gsrgah yum

    1 1 Хариу бичих
    • ардын намынханыг хараал идэг

      0 0