Нийслэлийн эрүүл мэндийн газраас зөвлөж байна

С.Цолмон


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна. Та ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс дараах зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлээрэй.

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх: 

-Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах,

-Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх,

-Олон нийтийн газраар аль болох явахгүй байх,

-Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх,

-Гараа тогтмол сайн угаах,  

Хоолны хордлогоос сэргийлэх: 

-Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах,

-Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар угаах,

Осол гэмтлээс сэргийлэх: 

-Бага насны хүүхэд, өндөр настан, асаргаа сувилгаа шаардсан хүмүүст анхаарал илүү хандуулж тэднийг ганцааранг нь орхихгүй байж хараа хяналт тавих,

-Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн бол жолооны ард суухыг хатуу цээрлэх, дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлэх,

-Салют буудуулах үед аюулгүй ажиллагааг хангах, гал түймрийн аюулаас сэргийлэх,

-Хол замд явах бол унааны аюулгүй байдлыг хангах,

-Гудамж талбайд биеэ авч явах чадваргүй хүн байвал яаралтай 103, 102  дугаарын утсанд мэдэгдэх зэрэг болно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Утаанаас хамгаалж байна гээд гэртээ хаалттай орчинд байлгах нь буруу гэсэн шүү. Яагаад гэхээр байшин дотор утааны илүү хортой хэсэг тунаж үлддэг юм байна. Хамгийн найдвартай арга нь эрүүл агаарт гаргах гэж эмч судлаачид үзсэн байна. Эмнэлгийн орыг нэмэгдүүлэх ч зөв арга биш шүү. Халдвар олон хүүхдэд тарах нөхцөлд хөтлөөд байна. Хотоос зайдуу байгаа амралт сувилалын газруудыг түр хугацаагаар агаар сувилал болгон ажиллуулж даатгалаас зохих төлбөрийг өгөх нь зүйтэй.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ