О.Баасанхүү: С.Зоригийн хэргийн материал үнэхээр нууцад хамаарах уу гэдэгтэй танилцана гэв

С.Цолмон


Өчигдөр болж өнгөрсөн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурлын шийдвэрийн талаар түүний ар гэрийнхэн болон УИХ-ын зарим гишүүд байр сууриа илэрхийлсээр байна.

С.Зоригийн ар гэрийнхэн, хохирогчдыг төлөөлж С.Оюун мэдэгдэл гаргасан талаар бид мэдээлсэн. Түүний мэдэгдлийг ЭНДЭЭС уншаарай.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү шүүх хурлын үеэр хүний эрх зөрчигдсөн үү, яагаад хаалттай явуулах болсон, нууцад хамаарах материал үнэхээр байсан уу гэдгийг тодруулахаар УИХ-ын гишүүдэд энэ хэрэгтэй холбоотой материалыг гаргаж өгөхийг шаардан Тусгай хяналтын дээд хороонд хандана гэдгээ хэллээ.

Мөн тэрээр, Засгийн газрын харьяа агентлаг болох хорих 461-р ангид шүүх хурлыг явууллаа. Энэ нь шүүхийн хараат бус байдал алдагдсан, Үндсэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байна. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад шүүх ажиллагаа явуулах газар нь шүүгчид өөрөө сонгосон гэдэг хариултыг өгсөн. Иймээс цаашид энэ ангид шүүх үйл ажиллагаа явуулахгүй байхын төлөө явна гэв.

Цаашид энэ ангид шүүх үйл ажиллагаа явуулахгүй байхын төлөө явна гэв.

Мөн УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэн “С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан шүүхийн байгууллагад хүмүүс итгэхээ байлаа” гэжээ.

Дашрамд дурдахад, шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм. Т.Чимгээд 24 жилийн ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жилийн хорих ял оноосон юм. 

Ингэхдээ тэд 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй хорих ангид эдлэхээр болсон.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 109 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Ээ чааваас улсын нууцад хамаарах эсэхийг тагнуулын шинжээч тогтооно, тэгээд нууцад авсан бол энэ муу нусан чавх юугаа ярих вэ дээ.

    0 0 Хариу бичих
  2. Баасанхүү гишүүн өөрөө хуулийн хүн юм чинь ард иргэдэд зөв мэдээпэп өгөх байгаа Булгантай уулзсанаа бас ярих байх аа

    0 0 Хариу бичих
  3. ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ

    0 0 Хариу бичих
  4. Өнөөдөр буюу 2016 оны 12 сарын 31 өдрийн 10:25 минутанд АТГ-аас Онц Ноцтой шуурхай мэдэгдэл хийлээ. Тэд энэхүү мэдэгдлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдoрж тэргүүтэй улс төрийн 12 эрх мэдэлтэн, Сүүлийн 5 жилийн турш Монгол орны зүүн бүсийн аймгууд болох Архангай , Увс, Xовд гэсэн 3 аймгийн нийт 70% хувийг гадаадийн улс орнуудад худалдаж байсан баримтуудыг илчиллээ. Эдгээр баримтуудад тэдгээр 12 эрх мэдэлтнүүдийн нэрсийн чагсаалт болоод худалдаа хийсэн данс тооцооний баримт бичгийг харуулсан байна та илүү дэлгэрэнгүйгээр доорх xавсралтаас үзнэ үү : Линк : http://bit.ly/2izDjRC

    2 5 Хариу бичих
  5. Энэ хэрэг угаасаа хуулиа муу мэддэг хэрэг бүртгэгч прокурор шүүгчдийн хамтын бүтээл дэндүү авцалдаагүй найруулсан ажиллагаа болжээ Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа босч ирнэ гэдэг ойлгомжтой Харин энэ хугацаанд шүүгдэгчид амиа хорлосон гэх ажиллагаа зохион байгуулагдах байхаадаа

    1 0 Хариу бичих
  6. Явж явж энэ муусайн хулгайчуудаас ганц БААСАНХҮҮ илүү байж таарах нь. Баасанхүүгээр баалуулж суудаг бүхэл бүтэн засаг төрийг яалтай. Дордохын 7 ч биш доошлохын 27 болжээ.

    0 0 Хариу бичих
  7. Baasanhuu gishuuniig demjij baina tanii medegdeliig unshaad ard tumen jaahan amisgaa avch baih shig bna zah

    2 0 Хариу бичих
  8. baasanhuu tand itgej bna shvv

    2 0 Хариу бичих
  9. Ер прокурорын үгийг анхааралтай үзвэл 3н яллагдач нь Зоригийг алчаад энэ хэргээ нуун дарагдуулахын тулд дахиад 4 хүн нийт 5 хүний амь насыг хөнөөсөн болж таараад баина. Тэгээд яахлаараа хохирогчийн талаас зөвхөн Оюун байдаг билээ бусад 4 хохирогчийн гэр бүлүүд нь яцан юм. Дээрээс нь бусад алагдсан 4 хүн нь хэн гэдэг ямар учраас Зоригиин аллагатай холбоотой улсууд байсан нь учир битүүлэг байна. Эдгээр алуулсан 4 хүн Зоригийн аллагтай шууд болон бат холбоотой гэдгийг нь батлах хэрэгтэй эс тэгвээс энэ 3 "алуурчин" 4 хүний амь бүрлэгсэн хэрэг дээр Зоригийн хэргийг хамт үүрэх тохиролцоог Элбэгдорж Хурц нартай хийсэн болж харагдах гээд баина. Зоригийн хэргийг бусад өөр хэргүүдтэй хольж хутгаж байгаад шийдсэн болвуудаа. Улам бүр л жонхуурсан хэрэг боллоо жинхэн захиалагч болон алуурчин хоёрыг дахиад нуун дарагдуулж 1,2 хүнийг Зоригийн хэрэгт хамааруулж хэлмэгдүүлэх шиг боллоо.

    1 0 Хариу бичих
    • Харин ч эсэргээрээ АНы үед энэ хэрэг гарсан ч тэр үед халуун мөрөөр нь ороод илрүүлэх боломж их өндөр байсан ч дарагдуулаад өнөөг хүрсэн. Сая АНы ерөнхийлөгч энэ хэргийг удирдан зохион байгууллаа өөрөөр хэлбэл жинхэн захиалагч болон алуурчин хоёрыг дахиад нуун дарагдуулах шиг боллоо

      0 0
  10. Zuv,Baasanhvv shalgah heregtei, nuutsad hamaaraltai esehiig

    5 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ