Ц.Даваасүрэн: С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан шүүхийн байгууллагад хүмүүс итгэхээ байлаа

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч нарын асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн шүүгчид Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нарын нэрийг дэвшүүлсэн юм. Энэ үеэр гишүүд байр сууриа илэрхийллээ.

Ц.Даваасүрэн: -Бид  шүүгчийн асуудалд маш анхааралтай хандах ёстой болжээ. С.Зориг агсаны хэрэгтэй холбогдуулан шүүхийн байгууллагад хүмүүс итгэхээ байсан байна. Нууцаар хэлэлцэх асуудал байдаг л юм байгаа биз. Тэглээ гээд 461 дүгээр хорих ангид очиж шүүх хурлаа хийдаг нь ямар учиртай юм. Цагдаа, хүчнийхэн хэвлэлийнхэнтэй зэрэгцээд бужигнаад байдаг С.Зориг агсаны шүүх хурал дээр тийм зүйл болоогүй. Тэгэхээр шүүгчийн асуудал дээр ажил үйлс, туршлага, намтар гээд олон зүйлийг нь нарийвчлан үзэж хандах ёстой. Шүүхийн бүх процессыг хянах үүрэг УИХ-д бий.

Д.Дамба-Очир: -Эрдэнэтийнхэн маш төвөгтэй байдалд байж байна. С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж ял авсан хүний ээж над руу утсаар яриад уйлсан. Ямар ч нотолгоогүй, хаалттай хэлэлцэж хүн хэлмэгдүүллээ гэж ярьж байна. Олон нийт хэлмэгдүүлэлт гэж харж байна ш дээ. Дээд шүүх үүнийг анхаарал хандуулах ёстой.

Б.Энх-Амгалан: -Хүмүүс үнэхээр шүүхэд итгэхээ болилоо. С.Зориг агсаны хэргийн шүүх хурлын дараа бүр их яриа гарч байна. Хүмүүс, цорын ганц гэрч нь байж байхад гэрчээр оруулаагүй, хаалттай хуралдсан, хэлмэгдүүлсэн гэж ярьж байна. Мөн мөнхийн хохирогч гэх хүмүүс нь шүүхийн шийдвэрт эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байсан. Тэгэхээр шүүх, шүүгчийн асуудалд маш сайн анхаармаар байгаа юм.

Гишүүд энэ мэтчилэн үг хэллээ. Харин хуулийн дагуу санал хураалт болохгүй. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шүүгчийг Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нэр дэвшүүлж Ерөнхийлөгч томилдог юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. ГОМО МӨНХӨӨ ГЭДЭГ ХҮН СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ МОНГОЛЫН ИНТЕРНЭТ ЕРТӨНЦӨӨР ОД БОЛЖ ДУУСЛАА БҮР СҮҮЛДЭЭ ЭНЭ ХҮНИЙ ТУХАЙ НОМ ХҮРТЭЛ БИЧИГДЭЖ БАЙГАА СУРАГТАЙ

    0 0 Хариу бичих
  2. Захиалагч нь хаана байгаа юм бэ, үхсэн байлаа ч гэсэн нэрийг нь ард түмэнд ил болгооч ээ, ард түмэн мэдэх эрхтэй, үр хүүхдээс нь амь нэхэх ёс суртахууны эрх байгаа. Захиалагчийн нэр усыг нуун дарагдуулсаар гэмт хэрэг үйлдэгчдийг өөгшүүлж байна.

    0 0 Хариу бичих
  3. ene heregiig mirduj bsn murfun baitsaagch nariig ene 3 hun alsan bolj taarch bnuu? ted bugd shataj uhsen uymuu dhataaj alsan uymuu?

    0 0 Хариу бичих
  4. Отгонбилэг агсаны хүү Их хуралын гишүүн тул ингэж байгаа юм

    0 0 Хариу бичих
  5. Хэлмэгдээд байгааг нь яаж мэдээд байгаан хүмүүс. Баримт нотолгоон дээр үндэслэж л шүүх шийдвэр гаргана шүү дээ. Улаан цайм хийснийг нь мэдсээр байхад нотлох баримтгүй байна гээд хэргээс мултрах тохиолдол зөндөө байдаг. 18 жилийн хугацаанд энэ хүмүүс өөрсдөөсөө ч үнэнийг нуусаар байхад нь илрүүлсэн байж болох шүү дээ. Сайн муу юунд ч итгэхээ байсан их мэдэгчдээр дүүрсэн сонин ард түмэн шүү

    1 2 Хариу бичих
    • tegvel yamar ch har bhgui il l bolgoh heregtei sh dee bas tarvaga tarhitai yumuu vhi

      1 0
  6. Захиалагчийг нь гэрч булган хохирогч оюунтай нь шүүх хуралд суулгасан бол үнэмшилтэй жүжиг шүү одоо бол зүгээр л ард түмнээр тохуурхаж байна энэ шүүх цагдаа прокурор чинь

    6 0 Хариу бичих
  7. Ulaan tsaim helmegduulelt. Iim todorhoi baihad ard tumen buhindahaas yahav, shuuh zasaglald itgel aldarlaa. Huniig yaj ch gujirdej helmegduulehed belen erh medeltnuudiig ogtsruulya!!!!!!!!!

    3 0 Хариу бичих
  8. шүүх ил болгох хэсгийн ил болгох ёстой энэ олон жил хүсүүсийн анхаарлийн төвд байсан хэргийг ингээд л өнгөрүүлж боломгүй

    2 0 Хариу бичих
  9. Үлгэр зохиодог шүүх Монголд л байна даа

    6 0 Хариу бичих
  10. Шүүх дахин хянаж үзэх байх гэдэгт найдаж байна.Шударга шүүх Монгол улсад минь хэрэгтэй байна.

    1 0 Хариу бичих
    • Ene bol uneheer aimshigtai yavdal bolloo, Yneheer yagaad gants gerch ni ar geriinhen ni ene hurald orsongui ve. Ter l sonin baigaa um. Yagaad ene hergiig mordoj baisan bykh mordon baitsaagchid amia aldakh bolov.

      0 0

ЭНЭ ТУХАЙ