Б.Батбаяр: Хэвийн явж байгаа дөрвөн зээлийн нэг нь "Монцемент" төсөл

Ч.Хүрлээ


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллын дагуу хамгийн эхэнд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, үг хэлсэн юм.

Н.Цэрэнбат: Хөгжлийн банктай холбоотой үүсээд байгаа зээлийн асуудлаар зарим гишүүн буруу мэдээлэл өгөөд байна. Хаалттай хэлэлцье гэж АН-ын өөрсдөө хэлчихээд, чуулган дээр зарласан. Нэг зүйлийг тодорхой хэлмээр байна. Хөгжлийн банкнаас зээл авсан 16 том төсөл хөтөлбөр бий. Төрийн болон хувийн хэвшлийн зээлүүдийг шууд хаах юм уу, үгүй юм уу.

Б.Чойжилсүрэн: Улсын төсөв, Хөгжлийн банк хоёрын хоорондын харьцааг нэгтгэн шийдвэрлэх гэж байгаа юм. Хувийн хэвшил болон төрийн өмчит компанийн зээлүүдийг эцэслэн хаахгүй. Харин төсөл хөтөлбөр болгон дээр нарийвчлан үзэж, заримыг нь үргэлжлүүлж, санхүүжүүлэхээр ажиллаж байгаа.

Ц.Гарамжав: З.Нарантуяа гишүүн бол их овлигогүй загнасан. 53.8 хувь нь улсын төсвөөс төлөгдөхөөр байгаа юм. Энэ бол төрийн авсан зээл. УИХ-ын гишүүн байж Хөгжлийн банкны өгсөн судалгааны материалыг сайн судлахгүй ярьсанд харамсалтай байна. "Монцемент" төсөл бол хамгийн сайн зээл гэж хэлмээр байна. 22 гаруй тэрбум төгрөгийн зээлийг нэг ч хоног хэтрүүлэлгүй төлж ирсэн. Одоо гурав дахь үйлдвэрээ бариад явж байгаа. Ер нь эдийн засгийг хэн барьж байгаа юм бэ. Хувийн хэвшлийнхэн шүү дээ. Хувийн хэвшлийнхэнээ хаалгаа барихаас нь сэргийлж эрсдэлийн сан байгуулах ёстой. Ажлын хэсэг яагаад буруу мэдээлэл өгсөн юм бэ.

Б.Батбаяр /Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал/: 16 том зээлээс үнэн цэнэ нь буураагүй дөрвөн зээлийн нэг нь "Монцемент" төсөл байгаа.

С.Эрдэнэ: УИХ-ын гишүүн хэлсэн үгэндээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Тэрнээс аль нэг хөндлөнгийн компанийн захирал утсаар ярьж бүрэн эрхэд нь халдах ёсгүй шүү.  

Б.Пүрэвдорж: Түрүүн Н.Цэрэнбат гишүүний хэлсэн шиг манай намын бүлгийн нэг ч гишүүн хаалттай хэлэлцье гэсэн санал гаргаагүйг хариуцлагатай хэлье. Хөгжлийн банкны өөрийн олгосон 16 хөтөлбөр бол маш сайн зүйлүүд. Үүн дээр манай намын бүлэг санад нэгдсэн. З.Нарантуяа гишүүн 26 хүний гарын үсэгтэй ажлын хэсгийн дүгнэлт дээр үндэслэн ярьсан. Энэ шалгалтын материалыг хурдан ил болгоод өгөөч. "Монполимет" компанийн тухай мэдээлэл энэ материалын 46 дугаар хуудас дээр байгаа.

О.Баасанхүү: Тогтоолын төсөлд өртэй компани өрөө заавал төлөх ёстой гэсэн заалтыг оруулах ёстой гэж хэлж байна. Эрсдэлээ тухайн компани өөрсдөө л төлөх ёстой. Хүний олон хүнээ барьж иддэггүй гэдэг шиг над руу битгий дайр. 65-аа би ч гэсэн та нар шиг УИХ-ын гишүүн. 65-аа та нар өрөө л төлчих. Өрөө төлчихвөл Хөгжлийн банкныхан чинь аврагдах гээд байна.

Ц.Нямдорж: О.Баасанхүү өөрөө эхэлж хүн рүү дайрчихаад хариу цохилт авахаараа ядраад байх юм. Зовлонтой юм. Ер нь эцэслэн шийдвэрлье гэдгээ ажлын хэсэг, Байнгын хороо тодорхой болгох ёстой. Ямар ч байсан өртэй компаниуд өрөө төлөх л ёстой.

Ц.Даваасүрэн: Манай намын компани, танай намын компани гэж хэрүүл хийхээ больцгооё. Ард түмэн чинь юу гэж ойлгох юм. Ер нь УИХ-ын танхим компанийн хэрүүл хийдэг газар биш шүү.  

Гишүүд ийн үг хэлсний дараа дээрх санал хурааж, гишүүдийн олохи дэмжсэнээр УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (26)

  1. garamjav avgai min zeelee tol ta naras bolj bid yaduu amidarch bna

    0 0 Хариу бичих
  2. Zeel haana genuu herwee haawal bosno irged awsan zeelee tolood bhad ed nar zeelee toldoggui burhad uu yuve

    0 0 Хариу бичих
  3. negent awsan bol toloh estoi hariutslaga gedeg yumaa hvleej surtsgaaya 76 mini

    0 0 Хариу бичих
  4. Гарамжав гуай өрөө төл.Бусад хувиын хэвшлийн эзэд их хурлын гишүүдээ та нар тербумаар нь авсан өрөө төл.тэгвэл улс хямралаас хөнгөхөн гарчихна.Ард түмэг биш та нар хямруулж бгаа шүү.Дээр нь хувийн тансаглалаасаа татгалз.Хямралын эзэд та нар шүү.Үнэнийг ил хэлсэн Эрдэнэ.Нарантуяа гишүүнийг дэмжиж бна.Үнэн үгнээс та нар айх чинь зөв.Хулгайлсан нь үнэн болохоор

    1 0 Хариу бичих
  5. Их хуралд сууж бгаа хувийн хэвшлийн компаниуд үнэхээр эх орноо ард түмнээ төлөөлж сууж бгаа бол өөрсдөө улсаас луйвардаж авсан өрөө төлчихөөч тэгвэл хятадаас зээл авч улс хямрахгүй энэ хамгийн зөв сонголт шүү.та нараас шалтгаална

    1 0 Хариу бичих
  6. Ta nariin baagaad suuj bgaa jorlon chini hurtel uruur barigdsan shuu de! Buteen baiguulj bgaa humuust bayar hurgye!!!

    0 0 Хариу бичих
  7. зээлээ тол Гарамжав гуай компанийхаа толоо тосов хулгайлах гээд сууж бгаа биз

    1 1 Хариу бичих
  8. Yag l neg yardag heruulch avgai shig ene Nyamdorj. Neg onjihgui urgelj yar yar hiih baidag. Zan n ulam l sonin bolood baih yum nasnii ontslog gedeg yum bolood bna uu da.

    1 0 Хариу бичих
  9. Энэ их хурлын гишүүд чинь ард түмний төлөөлөл болох хүн бараг байхгүй компанын л төлөөллүүд юм бишүү

    0 0 Хариу бичих
  10. Авсан зээлээ хурдан төл. Хаач байхгүй элдэв мөнгөний цуурхал дэгдээж хүмүүсийг төөрөгдүүлж байдагаа зогсоож бодитой өрөө төл. Бүх зээлтэй баячууд зээлээл өгчих. Монголын газрыг банкинд тавиад өндөр зээл авсан хүмүүс өрөө төлөхгүй бол яахав. Барьцаанд нь манай л газар байгаашдээ.

    0 0 Хариу бичих
  11. Бусдыг дорожилж гүтгэхгүй бусдад буруугаа өгөхгүй юм бол АНы гишүүн гэж яваад яах юм тээ С.Эрдэнэ З.Нарантуяа хоёроо

    1 1 Хариу бичих
  12. Uruu tuluuch. Bulhaig ni helsend uurlaj bgaag ni ee. Ichij amidar.aimshigiin heruulch doruul ch hun bna. Uruu ch tuluh ynz alga. Uruu tuluuch ta naraas bolj atg irged ydar ch bna. Uruu tuluhcj.

    1 0 Хариу бичих
  13. Манай зах зээл маш эмзэг хугацаа богино эргэлт удаан та бүгд сайн бод зах зээлд шилжээд буруу тогтолцоогоор явж ирсэн Иймд бид дотоодын үйлдвэрлэл эрхэлж бга нөхдийн бэрхшээлийг төрөөс бодлогоор зохицуулахгүй бол банк.санхүүгийн байгуулга дампуурна шүү Маш эмзэг зах зээлтэй бүгд л хараат түүхий эдийн үйлдвэр бхгүй Бодлого чиглэл хэрэгтэй бна шүү

    0 0 Хариу бичих
  14. urtei gishvvn bj bolohgvi bizde,Garamjaw ta uruu tuluuche,ogtsrooche.Enhamgalan ta awsan zeele tuluuche,huulia hvndelmeer ymda

    1 1 Хариу бичих
  15. Uruu tuluuchee.

    1 0 Хариу бичих
  16. neg companii zahiral ih hurliin gishuun ruu yarij daramtalahaar ene mongold huuli deg juram bii yu, ih hural gej ih heruuliin gazar boljee

    2 0 Хариу бичих
  17. montsementiin zahiral erguu yahaaraa iim uildel hiideg yum, novshiig utgaar ni novsh bolgoh heregtei. naad ulsiin ih hural chini ulsiin heruuliin bolood baina tartsgaa

    1 0 Хариу бичих
  18. гахай эрдэнэ чи эр хүн бол тэр захирал руу нь өөрөө хэлчихээч,бүр авгай шиг хэрүүлч болчихсон,эм байсан бол мэгж л юм даа чи

    1 3 Хариу бичих
  19. Монголын өрнүүдийг нэхье. Эд нар бүгдээрээ чингис самуурай бондноос зээл авсан учир бүгд тэмцэж босцгоое

    2 0 Хариу бичих
  20. Баасанхүү зөв хэлсэн байна шдээ.зээлтэй нөхдийг өрөө төл гэж

    3 0 Хариу бичих
    • Nyamdorj dandaa ingej demiirch bh yumaa zunusun bololtoi

      1 0
  21. Oorsdoo baaxan zeel abchixsan gishyyd olonxi. Xelsen xynee olonxooroo barj idexnee. Menget nyamka xyrtel zeel shaachixsan xaxa . Mongold odoo saixan tsegtsleed zarim novshnyyd iig nyxaad ch xamaagyi zob zamd n oryylax aabiin xyy l xeregtei bn. Yag chingis xaan shig . Jaaxan xargis bsan ch xamaagyi

    0 0 Хариу бичих
  22. Хөгжлийн бакний зээлийг хэн нь ч авч болнр Гөгцхүүү хууль журмйн дагуу авч зээлээ төлж бх ёстой Ард түмэн тэнэг биш Эрдэнэ иргэдийг тэнэг гэж бодох вм

    2 1 Хариу бичих
    • Бусдыг дорожилж гүтгэхгүй бусдад буруугаа өгөхгүй юм бол АНы гишүүн гэж яваад яах юм тээ С.Эрдэнэ З.Нарантуяа хоёроо

      0 0
  23. Ene garamjab sumtaibayar metiin uursduu bayajih gj UIHd ordog shaarnuudiig songohoo bolichih heregtei

    6 0 Хариу бичих
    • hogjiliin bank chn mongol ulsiin hogvvleh zvil zoriulj horongo oruulah uchirtai yum bol yagaad montsement zeel avj boldgvi yum gol n avsan zeele hugtsaand ergj tolj bhd an namiin gishvvd teneg yumu ene baitgui an namiinhan idj idcheed ulsd zoriulj yuch hiigegvi hvmvvs bga gants nvh uhaj vzeegvi gants shon ch bosgoogvi bj toriin mongoig idsen hvmvvs bhd

      0 0

ЭНЭ ТУХАЙ