С.Зоригийн хэргийн гүйцэтгэгч нь яллагдаж, захиалагч нь тодорхойгүй үлдлээ

П.Мөнхжаргал


-С.Оюун: Шүүхийн шийдвэрт эргэлзэж байна-

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван иргэн өчигдөр шүүхээс 24-25 жилийн хорих ял сонслоо. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид таван өдрийн турш хаалттай явагдсаны эцэст шүүх бүрэлдэхүүн тэднийг С.Зориг агсныг хөнөөсөн гэж үзэн ялын дээд хэмжээг оногдуулсан нь энэ.

Шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүхийн тогтоолыг олон нийтэд танилцуулахдаа гэмт этгээдүүд “захиалгаар” хэргийг үйлдсэн гэдгийг тодоос тод хэлсэн. Энэ нь шүүх хурлын тогтоолд ч байна. Гэвч хэн захиалсан нь ээдрээтэй, эргэлзээтэй, хариултгүй хэвээр үлдлээ.

Тодруулбал, тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12 онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангиар буруутган, ял оногдууллаа.

Ялын тогтоолоос үзвэл, шүүгдэгч Б.Содномдаржааг С.Зоригийг бусадтай бүлэглэж, урьдчилан үгсэн тохиролцож, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хөнөөхдөө насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оролцуулсан, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүнийг санаатай алсан зэрэг зүйл ангиар буруутгаж, 25 жилийн ял оногдуулжээ. Тэрчлэн түүнийг гэмт хэргээ нуун далдлахын тулд 2-3 хүнийг /нийтэд аюултай аргаар санаатай алсан/ хөнөөсөн болохыг нь шүүх тогтоосон байна. Тэрээр оногдуулсан ялын 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг онцгой дэглэмтэй ангид биеэр эдлэх юм.

Харин шүүгдэгч Т.Чимгээг С.Зориг агсныг Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нартай бүлэглэж, захиалгаар /шунахайн сэдлээр, онц харгис хэргий аргаар/ хөнөөсөн. Ингэхдээ насанд хүрээгүй хүүхдийг /Ц.Амгаланбаатар/ гэмт хэрэгт татан оролцуулсан гэж буруутгажээ. Тухайн үед буюу 1998 онд Ц.Амгаланбаатар 16 настай, харин Т.Чимгээ 25 настай байсан гэдэг. 

Тэгвэл Ц.Амгаланбаатар энэ хэрэгт хэрхэн холбогдов...

Шүүхээс Ц.Амгаланбаатарыг С.Зориг агсныг бусадтай бүлэглэж, хулгайн сэдэлтээр, захиалгаар онц харгис хэрцгий аргаар хөнөөсөн бөгөөд хүн амины хэргийг нуун далдлахын тулд бусадтай урьдчилан үгсэн тохиролцож /хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж, давтан үйлдлээр/ хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн хэрэг үйлдсэн гэж үзэн, ийнхүү 25 жилийн ял оногдуулсан аж.

Тэрээр Б.Содномдаржаагийн адилаар оногдуулсан ялын 23 жилийг нь гянданд, үлдсэн хоёр жилийг нь онцгой дэглэмтэй ангид эдэлнэ.

Ц.Амгаланбаатарын тухайд 2007 онд таксины жолоочийг мөчилж хөнөөсөн хэргээр Орхон аймгийн шүүхээс 25 жилийн ял авсан нэгэн. Түүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт чухам ямар сэжмээр холбогдов гэдэг асуулт өнөөдрийг хүртэл ойлгомжгүй байсан. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр шоронд хоригдож байхдаа “С.Зориг агсныг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамтран би хөнөөсөн. Би үүдэнд нь хүн харж байсан” гэж мэдүүлсэн гэдэг. 

Тэрээр шоронд хоригдож байхдаа “С.Зориг агсныг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хамтран би хөнөөсөн. Би үүдэнд нь хүн харж байсан” гэж мэдүүлсэн гэдэг. 

Үүнийг нөгөө хоёрынх нь ар гэрийнхэн үгүйсгэдэг бөгөөд хамаатнуудаа хилс хэрэгт гүтгэж, хэрэг наймаалцсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Харин С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой зарим мэдээллээс үзвэл хоёр алуурчныг тээвэрлэж явсан таксины жолооч сураг алдарсан талаар дурдсан байдаг. Тиймээс Ц.Амгаланбаатарын мөчилж хөнөөсөн таксины жолоочийг тэрхүү гэрч байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм. Ц.Амгаланбаатарын хувьд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хамаатны өргөмөл хүү юм байна.

Шүүхийн шийдвэр гарсны дараа Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ “Ийм шүүх гэж байдаг юм уу. Тагнуул, прокурорынхон шударга ажиллаж чадсангүй. Гэмт хэрэгтний үгээр гэм зэмгүй хүмүүст хэрэг үүрүүлээд хаах гэж байгаа юм уу. Миний хүү ямар буруу хэрэг хийсэн юм бэ” хэмээн уйлж байв. Мөн Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр шүүхийн шийдвэрийг цочирдон хүлээн авснаа ярьж, эргэлзэж байгаагаа нуугаагүй юм. Тэд өмгөөлөгчөөрөө дамжуулан давж заалдахаас гадна олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдсэн юм.

-Захиалагч нь замхрах уу-

Улс төрийн захиалгатай гэж яригддаг байсан, цаашлаад төрийн нууцад хамаарах баримт мэдээлэлтэй гэгдэж хаалттай шүүн хэлэлцэгдсэн эл хэрэгт эцэстээ жирийн иргэд буруутгагдлаа. Уг нь шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүхийн тогтоолыг олон нийтэд танилцуулахдаа гэмт этгээдүүд “захиалгаар” хэргийг үйлдсэн гэдгийг тодоос тод хэлсэн. Энэ нь шүүх хурлын тогтоолд ч байна. Гэвч хэн захиалсан нь ээдрээтэй, эргэлзээтэй, хариултгүй хэвээр үлдлээ.

Тэгвэл энэ тухай талийгаачийн төрсөн дүү С.Оюун мэдэгдэл гаргажээ. Тэрээр уг мэдэгдэлдээ “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдвэрлэгдээгүй гэж үзэж байна” гэжээ.

УИХ-ын гишүүн С.Оюуны хувьд шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурор, шүүхэд гаргасан боловч аль аль нь хүлээж аваагүй тул шүүх хуралдаанд оролцоогүй гэнэ. Гэхдээ тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулж байр сууриа илэрхийлсэн аж. Энэ удаагийн шүүх хуралд хэргийн цорын ганц амьд гэрч гэгддэг Б.Булган оролцоогүй. Мөн хэргийн газраас малгай нь олдож, УЕПГ-аас С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татлаа хэмээгдэж байсан Хотын дарга асан Э.Бат-Үүл ч оролцоогүй билээ. 

Ямартай ч шүүх тогтоолдоо “захиалгаар үйлдсэн” гэдгийг дурдсан. Тэр ч бүү хэл хавтаст хэрэгт төрийн нууц тэр дундаа маш нууцын зэрэглэлд хамаарах баримт, мэдээлэл авагдсан гэж олон нийтээс нууцлан шалгаж, шүүсэн билээ.

Ийн олны дунд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан, С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн “ЗАХИАЛАГЧ ХЭН БЭ” гэдэг асуулт томоос том хариулт нэхэн үлдлээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Өнөөдөр буюу 2016 оны 12 сарын 31 өдрийн 10:25 минутанд АТГ-аас Онц Ноцтой шуурхай мэдэгдэл хийлээ. Тэд энэхүү мэдэгдлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдoрж тэргүүтэй улс төрийн 12 эрх мэдэлтэн, Сүүлийн 5 жилийн турш Монгол орны зүүн бүсийн аймгууд болох Архангай , Увс, Xовд гэсэн 3 аймгийн нийт 70% хувийг гадаадийн улс орнуудад худалдаж байсан баримтуудыг илчиллээ. Эдгээр баримтуудад тэдгээр 12 эрх мэдэлтнүүдийн нэрсийн чагсаалт болоод худалдаа хийсэн данс тооцооний баримт бичгийг харуулсан байна та илүү дэлгэрэнгүйгээр доорх xавсралтаас үзнэ үү : Линк : http://bit.ly/2izDjRC

    0 0 Хариу бичих
  2. Baasanhuu Bat-yalalt 2-t l naidah uldlee??? Ene zasgiin ued shuuh zasaglal hezeech shudarga uildel hiihgui gedeg n oilgomjtoi

    1 0 Хариу бичих
  3. төрийн нууц юу байхав дээ захиалагч нь МАН-ы нөлөө бүхий гишүүн асан отгонбилэг болохоор л тэгэж байгаа юм. наад хэргийн чинь захиалагч нь МАН ы үед ил болохгүй үгүй дээ л ерөнхийлөгчийн сонгууль хүртэл. АН гарвал ил болгож жаал шоу хийх байх. МАн ы үед ил болговол төрий нууц задруулсан гэж ял тулгана.

    0 0 Хариу бичих
  4. Олон жилийн ял авсан хүнтэй наймаалцсан юм байна.25 жилийн ялтай хүнд ял өглөө гээд 25 жил авна.Гол буруутай хүн ял завшиж байгаа юм биш үүү.Дээд шүүх дахин хянах байлгүй дээ.

    2 1 Хариу бичих
    • oor 4 hun nuhsan

      2 1