НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сард олгоно

Д.Сугармаа


Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ системээс азтан болсон иргэдэд өчигдөр батламж гардууллаа. Энэ үеэр Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал иргэдийн буцаан олголтыг хуулийн дагуу ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор олгоно хэмээн мэдээллээ. Тэрээр “НӨАТ-ын тухай хууль, журмын дагуу нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг гаргадаг. Ажлын ес хоногийн дотор хянан баталгаажуулж, Сангийн яаманд хүргүүлнэ гэх мэтчилэн шат дамжлагаар явна. Ингээд тооцохоор иргэд буцаан олголтыг ирэх оны гуравдугаар сарын 31-ний дотор авах хуулийн зохицуулалттай” гэсэн юм.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Татварын алба улсын төсөвт 1.5 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлжээ. Үүний 35 хувь буюу 537.5 тэрбум төгрөг нь НӨАТ-ын орлого  аж. Харин хууль хэрэгжсэнээр 38825 бизнес эрхлэгч, хувь хүн хуулийн этгээд стандартын шаардлага хангасан бүртгэлийн машин хэрэглэж, мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд илгээж хэвшжээ. Ингэснээр борлуулалтын орлогын хэмжээ нь хуулийн шаардлага хангасан 2,020 татвар төлөгч шинээр НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгджээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ