ЯЛЫН ТОГТООЛ: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтнүүдийг хэрхэн ялласан бэ

П.Мөнхжаргал


Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн шүүх хурал таван өдрийн турш хаалттай хэлэлцэгдэж, өнөөдөр шийдвэрээ гаргалаа. Шүүхээс уг хэрэгт холбогдуулан Орхон аймгийн харъяат малчин Б.Содномдаржаа, тогооч Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хүн амины онц ноцтой гэмт хэрэгтэн мөн гэж үзэн 24-25 жилийн хорих ял оноосон юм. 

Тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.1 шунахайн сэдэлтээр, 91.2.4 захиалгаар, 91.2.6 өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор, 91.2.10 хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, 91.2.12.онц харгис хэрцгий аргаар, 91.2.13 нийтэд аюултай аргаар, 91.2.16 хоёр буюу түүнээс олон хүнийг гэх зүйл ангиар ялласан байна.

Шүүх хуралдааны шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна. Өмнөх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Шүүгдэгч Б.Содномдаржааг бусадтай бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар, хүнийг санаатай алсан мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг бусадтай бүлэглэж хулгайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн бусадтай бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалах чадахгүй байгааг мэдсээр байж хоёр буюу түүнээс олон хүнийг онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар хүнийг санаатай алсан гэм буруутайд;

Шүүгдэгч Т.Чимгээг бусадтай бүлэглэж, шунхайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан, мөн насанд хүрээгүй этгээдийг гэмт хэрэг үйлдэх ажиллагаанд татан оруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Прокуророос шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй;

3. Шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаанд хорих ялаар, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар 25 жил хорих ялаар;

Шүүгдэгч Т.Чимгээг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржааг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.3, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар 24 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт оногдуулсан 25 жил хорих ялд багтааж түүний биечлэн эдлэх ялыг нийт 25 жилийн хугацаанд;

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, мөн 52 дугаар зүйлийн 52.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 91.2.4, 91.2.11, 91.2.12 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жилийн хугацаанд хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 25 жил хорих ялд багтааж, биеэр эдлэх ялыг 25 жилийн хугацаанд тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарт Орхон аймгийн сум дундын шүүхээс 2010 оны 6 сарын 16-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 25 жилийн хорих ял оногдуулснаас эдлээгүй хугацаа 16 жил 7 сар 9 хоногийн хугацаанд хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 25 жил хорих хугацаанд багтааж түүний биечлэн эдлэх ялыг 25 жилийн хугацаанд хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатарыг, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Содномдаржааг тус тус онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7, 52.11 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Содномдаржаад оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 23 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг  онцгой дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Ц.Амгаланбаатарт оногдуулсан 25 жилийн хугацаанд хорих ялын заримыг буюу 20 жил хорих ялыг гянданд, үлдэх ялыг  онцгой дэглэмтэй хорих ангид;

Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Амгаланбаатар 484 хоног, Т.Чимгээ 484 хоног, Б.Содномдаржаа 484 хоног цагдан хоригдсон хоногийг тус тус ял эдэлсэн хоногт тооцсугай.

9. Шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч Оюун, Хишгээ, Мөнхжаргал нар төлбөр нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг шийтгэх тогтоолын хавсралтад зааснаар шийдвэрлэхийг тэмдэглэсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.

12. Энэ тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгчид эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

13. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдол тогтоолыг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

Даргалагч шүүгч, ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ” гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (27)

  1. Болж өнгөрсөн шүүх хурлын талаар одоо л хагас дутуу мэдээлэлтэй боллоо. Энэ 3 этгээд Зоригийн алуурчид биш Отгонбилэгийн захиалгаар Зоригийг хөнөөсөн этгээдийг бүлэглэн алсан бололтой юм. Тэгэхээр Зоригийг хөнөөсөн хэрэг цааш үргэлжлэх эсвэл хэргийг захиалагч Отгонбилэг үхсэн, бас гардан гүйцэтгэсэн этгээд энэ 3ын гарт үхсэн болохоор хэрэг хаагдаж мэдэхээр л юм байна. Асуудал бүрэн шийдэгдээгүй болохоор цааш үргэлжлэх юм шиг. Харин Бат-үүл Булган нар хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд зүгээр өнгөрч магадгүй харагдаж байх шив дээ. Уг нь хурлаа нээлттэй хийсэн бол элдэв таамаг маргаан гарахгүй л ойлгогдох байсан юм уу даа.

    0 0 Хариу бичих
  2. Хишгээ Мөнх жаргал нар Зоригийн талын хохирогчид юм уу Урьд нь яагаад мэдэгдээгүй хүмүүс вэ Чимгээ насанд хүрээгүй хүүхдийг уруу татаж хүн алжээ Уруу татагдсан учир ял нь хөнгөн байх учиртай 4 хүнтэй айлыг энэ 3 хамт байж шатаав уу Ял сонсгож байхад ямарч реакцгүй байлгах тариа шахсан байх магадлалтай Ухаан алдаж унах л абйсандаа

    0 0 Хариу бичих
  3. mash ergelzeetei bna.ene 3 xvn zorigiig alsan bol 3uulaa esen mend bxuu?2t medeej zaxialgaar alsan bol ix xemjeenii mungu awsan bx estoi.amidral n deeshilsen bx estoi shv de 3t tuxain ved 16,18,24 nastai bsn xvvxdvvdiig tooj zaxialga ugux vv?4t elebgdorj zaxialagch n munuus mun uchir n uuriin erx medeltei bgaa dr ene xergiig xaaxgvi bol xeze neg tsagt barigdaxaa medej bui

    0 0 Хариу бичих
  4. Эрдэнэт Уулийн Баяжуусах Үйлдвэрийн Ерөнхий захирал Отгонбилэг би ажил дээрээ баймаар байна гэж С.Зоригт хэлхэд ,хариуд нь галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөөн гэж хэлж байсаныг олон хүн мартаагүй мартаагүй байгаа байхаа гэж бодож байна.

    0 0 Хариу бичих
    • Харин ч эсэргээрээ АНы үед энэ хэрэг гарсан ч тэр үед халуун мөрөөр нь ороод илрүүлэх боломж их өндөр байсан ч дарагдуулаад өнөөг хүрсэн. Сая АНы ерөнхийлөгч энэ хэргийг удирдан зохион байгууллаа өөрөөр хэлбэл жинхэн захиалагч болон алуурчин хоёрыг дахиад нуун дарагдуулах шиг боллоо

      0 0
  5. AMGALANBAATAR shorongoos daramtalsan messej bichdeg gej baisan.Sodnomdarjaa ,CHIMGEE hoer Amaglanbaatariig murisan yum baina.Tegeheer gomdoltoi baigaa yum bainal daa.Olon udaagiin hereg geheer oor hun niilj alchihaad Amgalanbaatariig,chi heregiig gantsaaraa uurchih bid chamaig ergej toirch baina geed hergee uuruulchiheed ,on tsagiin urtad orhison bolohoop AMAGLANBAATAR hergiig zadalsan ,mon hun alsan hun hezeech taivan baidaggui uchir hamag unenee helii gej bodson baihaa.Er ni hereg hiisen hun bi tegsiimshuu gej hezeech heldeggui,ar geriin huvid medehgui uchir shookond oroh ni araggui yum daa.Zahialagchiig nuutslaad baigaa ni hereg duusaagui gesen ug gej bodoj baina.AN dotor baigaa.

    0 0 Хариу бичих
  6. Zahialagchiig n nerleech? Yagaad helehgui baina? Hund yal ugch bolson yum, henii zahialgaar gedgiig helehed yu n hetsuu baina?

    0 0 Хариу бичих
  7. 2 ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн хэргээр гэж ямар тодорхой бус юмаар ялалж байна Түүнээс Дээш гэдгийг юу гэж ойлгох вэ? Дээрэс нь зөвхөн Зоригийн хэрэг гэж бодсон чинь энэ улсууд чинь 2 хүний амь нас хөнөөсөн хэргээр ял авч баина. Сүүлийн 1-2 жилд эд нар хүн бүлэглэж алсан юм байна тэгээд нэгэнт дээд ял авах учраас Зоригийн хэргийг хамт авах тохиролцоог Элбэгдорж болон МАНАНтай хийжээ гэсэн бодол надад төрлөө. Зориг агсны шүүх хурал эртнээс бэлдсэн Эрдэнэтийн луйварыг мартагнуулах гэсэн МАНАНийн Элбэгдоржийн шоу яах араггуй мөн. Эрдэнэтийн луйварыг мартагнуулахын тулд 2-3 дуулиант хэрэг бэлдхээ Элбэгдорж тэргүүтэй МАНАНгийхан мэдэлгүй дээ

    0 0 Хариу бичих
    • Захиалагчин ч олдсон юмгүй Алуурчин наар нь ч буруу замаар явах шиг боллоо. АНыхан сүүлийн 4 жилд 1937 оны хэлмэгдүүлэлт болон завхралыг яруу дотоор харуулж байна өө

      0 0
  8. ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР

    0 0 Хариу бичих
  9. Манайхан мэдэхгүй дээ л ингэж байгаа байхдаа ккк. Нэг л их хүн өмгөөлсөн хүмүүс. Ямар ч нотлох баримтгүй хэрэг үүсгээд, прокурор нь хянаад шүүх нь шийдчихсэн үү тээ. Гах гах. Ийм ноцтой хэрэг дээр тийм гоомой хандлаа юу.

    1 0 Хариу бичих
  10. Бат-Үүл, Булган нарын гэмт үйлдлийг яасан юм бэ?

    0 2 Хариу бичих
  11. Шүүгч М.Алдар, С.Оюунчимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын арьсаар сандлын бүрээс хийвэл зохино.

    3 0 Хариу бичих
  12. Захиалагчийг ил болгоочээ.

    2 0 Хариу бичих
    • Захиалагчин ч олдсон юмгүй Алуурчин наар нь ч буруу замаар явах шиг боллоо. АНыхан сүүлийн 4 жилд 1937 оны хэлмэгдүүлэлт болон завхралыг яруу дотоор харуулж байна өө

      0 0
  13. 18 жил энэ 3г хайж олоод нууцаар шуугээд айн МУын шуух цагдаа дампуурсанаа зарлуул яасым ?? Хэн итгэхийн гоё драм бэ ?

    2 0 Хариу бичих
    • Чи цагдаа тагнуулын талаар юу мэддэг юм бэ. Мэдэмхийрч хөөсрөхөө болиоч дээ.

      1 1
  14. 20 жилийг гянданд барж гарч ирнэ гэж түүхэнд байхгүй байх даа, амьд гарч ирэхгүй нь тодорхой. мэдэхгүй юм даа. бүх юм хаалттай гэдэгт учир байна. эргээд л энэ хэрэг нууц үлдлээ. хаалттай гэдгийн цаана асар их булхай байдаг юм шүү дээ.

    2 0 Хариу бичих
    • Захиалагчин ч олдсон юмгүй Алуурчин наар нь ч буруу замаар явах шиг боллоо. АНыхан сүүлийн 4 жилд 1937 оны хэлмэгдүүлэлт болон завхралыг яруу дотоор харуулж байна өө

      0 0
    • 2 ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн хэргээр гэж ямар тодорхой бус юмаар ялалж байна Түүнээс Дээш гэдгийг юу гэж ойлгох вэ? Дээрэс нь зөвхөн Зоригийн хэрэг гэж бодсон чинь энэ улсууд чинь 2 хүний амь нас хөнөөсөн хэргээр ял авч баина. Сүүлийн 1-2 жилд эд нар хүн бүлэглэж алсан юм байна тэгээд нэгэнт дээд ял авах учраас Зоригийн хэргийг хамт авах тохиролцоог Элбэгдорж болон МАНАНтай хийжээ гэсэн бодол надад төрлөө. Зориг агсны шүүх хурал эртнээс бэлдсэн Эрдэнэтийн луйварыг мартагнуулах гэсэн МАНАНийн Элбэгдоржийн шоу яах араггуй мөн. Эрдэнэтийн луйварыг мартагнуулахын тулд 2-3 дуулиант хэрэг бэлдхээ Элбэгдорж тэргүүтэй МАНАНгийхан мэдэлгүй дээ

      0 0
  15. ӨМГӨӨЛӨГЧИД НЬ ҮГЭЭ ХЭЛЭЭЧ... ЯАХ ГЭЖ ӨМГӨӨЛСӨН ЮМ... ХУДЛАА ЯРИАД БАЙХААР ЯЛ НЬ ТААРСАН ЮМ УУ ЭСВЭЛ ТЭД ОГТ ХҮН АЛААГҮЙ ГЭДГИЙГ БАТЛААД ГАРААД ИРЭЭЧ... ТЭГЭХ ГЭЖ ӨМГӨӨЛДӨГ БИЗ ДЭЭ

    2 0 Хариу бичих
  16. нотлох баримт хангалттай бга учраас л шүүхээс яллаж бга биз дээ манайхан хэт туйлшрахаа болиочээ, харин захиалгаар алсныг нь тогтоосон юм бол захиалагч хэн байсныг нь нийтэд ил болгох л хэрэгтэй бга юм даа.хүнийг алахаа хүрвэл хэнч хэнийг ч алчихаж байсныг өмнөх өөр хэргүүдээс харж болно ш дээ, гагцхүү захиалагч....мөн хэрэгтнүүд шүүх дээр хэрхэн мэдүүлсэнийг ард түмэнд харуулаачээ, тэдний ар гэрийнхэн ч гэсэн өөрсдөө хара л дээ, тэгэхгүй болохоор шоронгын гадна баахан үнэн худал нь үл мэдэгдэх юм ярисан хөөрхий улсууд л бна ш дээ.

    10 0 Хариу бичих
    • 2 ба түүнээс дээш хүний амь нас хөнөөсөн хэргээр гэж ямар тодорхой бус юмаар ялалж байна Түүнээс Дээш гэдгийг юу гэж ойлгох вэ? Дээрэс нь зөвхөн Зоригийн хэрэг гэж бодсон чинь энэ улсууд чинь 2 хүний амь нас хөнөөсөн хэргээр ял авч баина. Сүүлийн 1-2 жилд эд нар хүн бүлэглэж алсан юм байна тэгээд нэгэнт дээд ял авах учраас Зоригийн хэргийг хамт авах тохиролцоог Элбэгдорж болон МАНАНтай хийжээ гэсэн бодол надад төрлөө. Зориг агсны шүүх хурал эртнээс бэлдсэн Эрдэнэтийн луйварыг мартагнуулах гэсэн МАНАНийн Элбэгдоржийн шоу яах араггуй мөн. Эрдэнэтийн луйварыг мартагнуулахын тулд 2-3 дуулиант хэрэг бэлдхээ Элбэгдорж тэргүүтэй МАНАНгийхан мэдэлгүй дээ

      0 0
  17. Tiim huniig zahialgaar alchihaad ingej amidarch bsn bol odoo yu gehevde

    0 0 Хариу бичих
  18. Хөдөөний гэмгүй хүн чинь аюултай болсон .Хүүхэд хүн алддагүй юм гэж хэн баталсан .12 настай хүүхэд өвөөгөө архи уулаа гэж хутгалаад алсан саяхан.Хөдөөний гэмгүй хүн Англи жуулчинг аллаа биздээ

    5 0 Хариу бичих
    • Tiim bolgoj bga tiiim niigem bii bolgoj bgaa ni hotod ter deeguur suuj bna shuudee

      0 0
  19. uneheer olon tumniig dotor arzaital baasaa gartal n gemgui ulsiig ylallaadaa daanch yumdaa alsan blaa gehed zahialagch n suraggui aimaar ugaasaa ene shuuh zasaglal ydarsan bidend ingej handdag ymarch togtoltsoo alga bid yund naidah bolj bnaa yagAad neelttei hj boloogui yum haalttai ard hudal huurmag helmegduulelt gedeg n todorhoi bolj Huuli zuin yamnii Mergejliin bus Byambatsogt yu bodoj haana ywnaa deeree suurigui bol dooroo suudalgui gej har heree shig modon alh barisan hunii muu uzsen ugeegui muuhai humuus uneniig daldalj alhaa tsohisoor ydarsan ard tumniig teneg met bodoj unen munii densiig ylgaj chadsangui ee chaawaas

    1 5 Хариу бичих