Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэр зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан байдаг. Гэвч хэрэг гарснаас хойш нэр бүхий хүмүүсийг эл хэрэгт сэжигтнээр татан, шалгаж байсан ч өнөөг хүртэл гэмт этгээдийг илрүүлээгүй юм.

Харин хамгийн сүүлд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг эл хэрэгт сэжигтнээр татаж, шалгаж эхэлснээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд тэдэнд холбогдох хэргийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид дөрвөн өдрийн турш хаалттай хэлэлцлээ. Ингээд өчигдөр 20:00 цагийн үед шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонсоод, удалгүй хуралдааныг завсарлуулсан.

Тэгвэл яг одоо шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа аж. Үүнийхээ дараа шүүх хуралдааныг даргалагч шүүгч М.Алдар шүүх хурлын шийдвэрийг олон нийтэд танилцуулна.

Шүүх хурлын хаалтыг сурвалжлах эрх авсан хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид шийдвэрийг нээлттэй мэдээллэх юм. Ийн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийг хэрхэн шийдсэн нь тун удахгүй тодорхой болно.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 92 , 36, 8 , 13

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу бичсэн гэх мессежийг дэлгэлээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Та нар ингэж худлаа хүн гүтгэж гүжирдэхээ болимоор юм энэ бол улс төрийн шоу ш дээ. Одоо төрийн томчууд л алсан. Энгийн хүн амины хэрэг болгох гэж битий гэмгүй ард иргэдээ хэлмэгдүүл.

    0 0 Хариу бичих
    • ed nar uls turiin allagaiin uureg guitsetgegchid.Uls turch hun yu gej uuruu hutga bariad Zorigiig 20 hutgalj alah ve dee. Shiidtsen garuudaar l hiilguulne shuu dee.Ene hed gol ni hen uureg ugsunuu l heleh heregtei

      0 0

ЭНЭ ТУХАЙ