"С.Зоригийн хэрэг"-ийн шүүхийн шийдвэр өнөөдөр гарч магадгүй байна

П.Мөнхжаргал


С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид дөрөв дэх өдрөө хаалттай хэлэлцэгдэж байна. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлсэн бөгөөд нотлох баримтыг шинжлэх, шүүмжлэл явуулах ажиллагаагаар үргэлжилсэн. Яг одоо шүүмжлэл явуулах ажиллагаа хоёр дахь хэсэгтээ ороод байгааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн эцсийн үгийг сонсож завсарлаад хэлэлцүүлэг өрнүүлэн, улмаар яллах эсэх тогтоолыг шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах юм байна. 

Тиймээс шүүх хурлын шийдвэр өнөөдөртөө багтан гарч магадгүй аж. Зарим эх сурвалж шүүх бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэх таамаглалыг дэвшүүлээд байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. 18 жил мөрдсөн хэргийг 4 өдөрт багтаагаад шийдэнэ гэж байхгүй. Нэмэлт мөрдөн байцаалтанд буцах л болов уу. Нэгэнт шийдэх гэж байгаа бол эргэж буцахааргүй л хүмүүст эргэлзээ төрөхөөргүй, нээрээ тийм юм байна гэж хүлээн зөвшөөрөхүйц тогтоол унших хэрэгтэй юм даа.

    0 0 Хариу бичих
  2. Bold za chi yugaa meddeg yum ve

    0 0 Хариу бичих
  3. нэмэлт мөрдөн байцаалт хийгээд яах юм 18 жил мөрдсөн

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ