ШҮҮХ ХУРАЛ: "С.Зоригийн хэрэг"-ээр шүүмжлэл явуулж байна

П.Мөнхжаргал


Дөрөв дэх өдрөө үргэлжилж буй С.Зориг агсны хэргийн шүүх хурал нотлох баримтаа шинжилж дуусаад шүүмжлэл явуулж эхэллээ. Шүүх хурал 10.00 цагт эхэлсэн бөгөөд одоогоор завсарлаагүй үргэлжилж байна.

Үүний дараа шүүгчид шүүгдэгчийн эцсийн үгийг сонсч, улмаар хэлэлцүүлэг өрнүүлж, тогтоол үйлдэх явцад шилжинэ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  280.1-т зааснаар Шүүх хуралдааны шүүмжлэл дууссаны дараа эцсийн үг хэлэхийг хуралдаан даргалагч шүүгдэгчид мэдэгдэх ба ийнхүү үг хэлж байхад шүүгдэгчид асуулт тавьж болохгүй аж. 

Мөн шүүгдэгчийн үгийг цагаар хязгаарлаж болохгүй юм байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн шүүхийн хэлэлцүүлгийг дахин эхлүүлж, улмаар шүүх нотлох баримтыг хангалттай гэж үзвэл шүүгдэгчдийг яллах эсэх тогтоолыг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах ажээ.

Тиймээс өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж магадгүй юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. SH.OTGONBILEG zohion baiguulj ednaraar aluulsan

    0 0 Хариу бичих
  2. Энэ бол Улс төрийн хэрэг биш Отгонбилэг гэж хүний Эрдэнэтийн хамаг баялгийг өөрөө ганцаараа дураараа зарж гадна талд мөнгийг байршуулж байсан МАФИ-ийнхнийг тасласны төлөөх ШУНАЛЫН ХЭРЭГ шүү дээ. Золиосонд нь ЗОРИГ АЛАГДСАН байхаа

    4 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ