Шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг үргэлжлүүлэн шинжилж байна

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө Цагдан хорих 461 дүгээр ангид 10.00 цагт эхэллээ. Өнгөрсөн баасан гарагт шүүх хурал нотлох баримтыг шинжилж амжилгүй хуулийн дагуу 22.00 цагт завсарласан. Тиймээс өнөөдөр үргэлжүүлэн нотлох баримтыг шинжилж байгаа юм.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдох нотлох баримтыг хуулийн байгууллагынхан өнгөрсөн 18 жилийн турш цуглуулсан. Тиймээс хавтаст хэрэгт маш зузаан тул хугацаа шаардаж байгаа гэх мэдээлэл бий.

Хэргийн нотлох баримтуудыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн хоёр дахь өдрөө ийнхүү шинжилж байна. Шүүх хуралд ОБЕГ-ын хоёр шинжээч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч оролцож байгаа. Шинжээчид болон улсын яллагчид хэргийн нотлох баримтыг шүүгчдэд танилцуулж, асуултад хариулж байгаа юм байна.

Нотлох баримтыг шинжилж дууссаны дараа шүүх бүрэлдэхүүн шүүмжлэл явуулж, улмаар шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа хэлэлцүүлэг өрнүүлж, тогтоол үйлдэх явцад шилжинэ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ