АН-д элсэх сонирхолтой хүмүүсийг өнөөдрөөс саналын эрхтэй гишүүнээр бүртгэж эхэллээ

С.Шийлэгтөмөр


АН энэ сарын 8-наас гишүүдээ шинэчлэн бүртгэж эхэлсэн. Ингэхдээ зөвхөн намын батлахтай гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж байжээ. Харин өнөөдрөөс намын батлахаа гээгдүүлсэн болон АН-д шинээр элсэх хүмүүсийг бүртгэж эхэлсэн байна. Шинээр элсч байгаа хүмүүс нь намын даргын сонгуульд оролцож саналаа өгөх эрхтэй аж. Үүнийг зохицуулсан намын даргын тушаал гарсан гэдгийг тус намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр сая мэдээлэл хийж дуулгалаа. АН-ын батлахтай 180 мянган гишүүн байдаг боловч шинэчилсэн бүртгэлдээ идэвхгүй хамрагдаж байгаа ажээ. Энэ нь хөдөө орон нутагт цас, зудтай байгаатай холбоотой бололтой. Шинэчилсэн бүртгэл нь ирэх сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм.

Л.Эрхэмбаяр даргын мэдээлсэн дараагийн асуудал нь намын даргын сонгуультай холбоотой мэдээлэл байлаа. АН-ын даргад нэр дэвшигчид Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаад иржээ. Өнөөдөр Төв аймагт ажиллаж байгаа юм байна. Намын даргын сонгуульд хэрхэн өрсөлдөх тухай журам гаргасан бөгөөд журмаа зөрчсөн нэр дэвшигчийн нэрийг татах хүртэл хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Л.Эрхэмбаяр дарга онцоллоо. Тухайлбал, нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор штаб байгуулахгүй байх зэргийг журмаар зохицуулсан байна.

АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр дээрх мэдээллийг хийсний дараа зарим асуултад хариулт авлаа.

-АН-д шинээр элссэн хүн шууд саналын эрхтэй гишүүн болно гэхээр намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс зохион байгуулалттайгаар олон хүнийг гишүүнээр элсүүлж өөртөө санал өгүүлэх юм биш үү. Үүнийг яаж хянах вэ?

-Намд зохиомол гишүүд үүсэх вий гэдгийг ярилцсан. Гэхдээ АН шинэчлэгдэхдээ нээлттэй байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс АН-д элсэх сонирхолтой бүх хүнд нээлттэй байх нь зүйтэй гэж үзсэн. Намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс ч үүнийг хүлээн зөвшөөрсөн.

-Тэгэхээр үүнийг хянах ямар нэгэн зохицуулалт байхгүй гэсэн үг үү?

-Аливаа зүйлийг дүрэм журмаар хаагаад ирэхээр болохоо байдаг шүү дээ. Нэг нэр дэвшигч олон хүнийг гишүүнээр элсүүлэх ажил хийхийг үгүйсгэхгүй. Ингэлээ гээд түүнийг буруутгах аргагүй. Яагаад гэвэл бусдад нь ч гэсэн ингэж ажиллах боломж нээлттэй. Хүмүүс “МАН-ын гишүүд орж ирээд намын даргыг чинь тодруулчих юм биш үү” гэж ярьж байгаа. Тийм зүйл болохгүй байлгүй дээ. Ингэж явах завтай хүн ч гэж юу байхав. Эрх барьж байгаа улс төрийн хүчин ч ийм зүйл хийхгүй байлгүй дээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Tanai namd hangalttai itgel uzuulsen odoo boliedoo ymarch eh oronch setgelgee bhgui muu nam yumaa

    0 0 Хариу бичих
  2. Goridson ymnuud

    0 1 Хариу бичих
  3. та нарт нэг л удаа итгэл үзүүлье.

    0 0 Хариу бичих