Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

С.Бүжин


УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ.

Харин маргааш Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ асуудлыг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан юм.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж. Энэ хуулийн төслийгУлсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн өнгөрсөн пүрэв гарагт  өргөн мэдүүлсэн билээ.

Тэгвэл Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал багтжээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэхээс гадна “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 37 , 4, 0 , 0

Б.Гарамгайбаатарыг баривчилсан шалтгаан юу байв
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ene tsaaguuraa yamar uchirtai humuus baidgig medehgui ch ene sandagdorj geed zahiral yaahaaraa toriin bankni zahiralj hj bgad shineer hugjliin bank uusgej garchaax odoo 2 uulaa dampuuraad baidag um bol do. Yagad jhan medlegtei humuus zahiralaar tawidaggui um. Banknuud ni nil hamaatnuud. Yamar ch bsan ene notoi shu. Awilagatai temtseh gazar yu higed ed narig shalgahgui bga um bol

    0 0 Хариу бичих
  2. Нөгөө 65 нь ирж байгаа юм уу

    0 0 Хариу бичих