Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-өөс эхэлнэ

Eagle.mn


Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын баталсан журмаар Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал амарна.

Хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.  

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээллэх, амрах хугацаа

-Нийслэлийн сурагчид

Нэгдүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид 11 дүгээр сарын 3-9-нийг дуустал нэг долоо хоног;

Хоёрдугаар улирлын амралт

1-5 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал гурван долоо хоног,
6-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-наас 18-ныг дуустал хоёр долоо хоног;

Гуравдугаар улирлын амралт 

Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног;

Зуны амралт

1-2 дугаар ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас,
3-5 дугаар ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 1-нээс,
6-12 дугаар ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 7-ноос эхэлнэ.

-Аймаг сум:

Нэгдүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид 11 дүгээр сарын 3- 9-нийг дуустал нэг долоо хоног;

Хоёр дугаар улирлын амралт

1-5 дугаар ангийн сурагчид 12 дугаар сарын 29-өөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал хоёр долоо хоног,
7-12 дугаар ангийн сурагчид I сарын 5-наас 11-нийг дуустал 1 долоо хоног;

гуравдугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт нэг долоо хоног;

гуравдугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нэг долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

1-2 дугаар ангийн сурагчдын хувьд тавдугаар сарын 25-наас,
3-5 дугаар ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 1-нээс,
6-12 дугаар ангийн сурагчдын хувьд зургаадугаар сарын 7-ноос эхэлнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ