С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт 10 гаруй гэрч дуудагджээ

П.Мөнхжаргал


Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал өдөр 15.00 цагт завсарлаад 15.30 цагаас дахин үргэлжилжээ. 

Өнөөдрийн шүүх хуралд улсын яллагдагчид нотлох баримтыг дэлгэн, хөндлөнгийн шинжээчид шинжлэн судалсан баримтаа танилцуулж байгаа бөгөөд шүүх бүрэлдэхүүн бүх нотлох баримтыг шинжилж буй. Энэ ажиллагаа одоог хүртэл явагдаж байна.

Тэгвэл хаалттай явагдаж буй шүүх хуралд өчигдөр 10 гаруй гэрч дуудагдаж, мэдүүлэг өгчээ.  Тэднээс Ч нь хохирогчийн талыг төлөөлж байгаа бол Д нь шүүгдэгчийн ар гэрийг төлөөлж шүүх хуралд оролцож байгаа нь нийтэд ил болсон. Бусад нь одоогоор хуулийн дагуу "нууц" хэвээр байна.

Хөндлөнгийн шинжээчид гэдэгт ОБЕГ-ын хоёр шинжээч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч багтаж байгаа юм. Мөн шинжээчдийн ямар баримт дэлгэснийг шүүх бүрэлдэхүүн хуулийн дагуу нууцлах аж.

Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар дэнсэлж буй. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 92 , 36, 8 , 13

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу бичсэн гэх мессежийг дэлгэлээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Энд нэг логикгүй зүйл болоод байна. Юу гэвэл ахуйн хүрээний аллаг яагаад улсын нууцад орж байгааг ойлгохгүй байна. Улсын нууц юм бол яаж ахуйн аллаг байдаг юм, улс орны чухал асуудал юм бол улс төрийн аллаг байж таарах гээд байна. Улс төрийн аллаг юм бол эзэд нь энэ шийтгэгдэж байгаа хүмүүс биш өндөр дээшээгээ байж таарч байна даа. Үүнээс гадна манай цагдаагийнхан тун ичгэвтэр байдалд орж байх шиг байна. Хэргийг 24 цагийн дотор илэрүүлдэг энээ тэрээ гээл тв гараад байдаг. Ахуйн шинжтэй гэмт хэрэг илэрүүлж чадахгүй онигоо боллоо. Тэгээд амьд гэрчтэй гэж байгаа. Тэгсэн тагнуул олоод илэрүүлчихдэг. Бас сонин. Тагнуулынхан ийм ахуйн шинжтэй хэрэг мөрдөж доошоо орж байдаг бас л. Уул нь улс орны том асуудлуудтай хэрэг дээр ажилладаг биздээ.

    0 0 Хариу бичих
  2. Мөрөн болон зоигын хэргийг замхаруулагчидыг асуухал хэрэгтэй Мөрөн бол би ил хэргийг ирүүлнээ гэж их хуралд гарчаад яагаад илрүүлээгүй худал хэл ард түмний саналаар тоголсоноо тайлбар хэлэх естой

    1 0 Хариу бичих
    • ерөөсөө, бүх л эд мөрийн баримт балраагүй үед, бүхнийг мэдэж байсан хүн шүү дээ! их хуралд гарангуутаа л хэлсэн амнаасаа буцаж, таг дууггай болсон хүн.

      0 0
  3. Мөрөн энэ хэргийг Ганболдтой нийлж замхруулах замаар хэргийг шалгаж байсан 5 хүний амь насыг бүрэлгэхэд оролцсон хүн. Энэ 5 хүний амь эрсдсэн нөхцөл байдлаас болоод хэргийг шалгаж байсан бусад хүмүүс Мөрөнг юу гэхнэв. Би илрүүлэх шатанд оруулсан гэж УИХ-д олон түмнээс санал аван гарч иорж байсан тэр хүнээс Телевизүүд шууд ярилцлага авах ёстой. Энд төрийн нууц гээд одоо түүнийг нь ашиглах нөхцөл байдалтай юм юу ч байхгүй. Харин Төрд байгаа хүмүүсээс зааварчилсан ажиллагаа будлуулсан нууцын гогцоо зүйлс л бий.

    3 0 Хариу бичих
  4. Мерен хамгийн чухал гэрч чимээ ч угуй л байх юм даа

    1 0 Хариу бичих
    • гэрч гэж хэнийг хэлдэг юм бол

      0 0

ЭНЭ ТУХАЙ