УИХ Хөгжлийн банкны асуудлыг нээлттэй хэлэлцэхээр болов

С.Шийлэгтөмөр


УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгээс тав хоногийн завсарлага авсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат тус намын бүлгийн гишүүдтэй санал солилцож завсарлагын хугацаагаа наашлуулахыг хүсчээ. Улмаар АН-ын бүлэг завсарлагын хугацаагаа дуусгахаар болсон байна. Энэ талаар УИХ-ын Б.Пүрэвдорж хэлэхдээ “Ерөнхий сайд, Сангийн сайд нар Монголоо муулсаар байгаад зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монголбанкны ерөнхийлөгч нь арилжааны банкуудаа муулж зээлжих хэрэглэлийг нь мөн бууруулсан. Одоо УИХ-ын гишүүд нь Хөгжлийн банкаа муулсаар байгаад кросс-дефолт болгож байна. Хөгжлийн банкны зээлийн 70 хувь биш 13.8 хувь нь л чанаргүй зээл болсон. Манай бүлэг завсарлага авахдаа энэ мэтээр бодит нөхцөл байдлыг олон нийтэд танилцуулах гэж байсан юм. Гэхдээ Засгийн газрын хүсэлтийн дагуу завсарлагын хугацаагаа дуусгаж байна. Нэг зүйлийг онцлоход Хөгжлийн банкны шалгалтын 200 хуудас материалыг ил тод болгож нууцаас гаргахыг хүссэн. Энэ хүсэлтийг Засгийн газар хүлээн зөвшөөрсөн” гэв. Завсарлагын хугацаа дууссантай холбоотойгоор Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх саналыг нэр бүхий гишүүд гаргасан юм. Гэвч санал хураалт явуулахад олонхи нь нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Зөв айлд хүртэл гадагш нь дэлгээд байх хэрэггүй зүйл байдаг юм

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ