С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдаад буй гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.  Шүүх хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд өнөөдөр нотлох баримтыг шинжлэх юм байна. 

“Маш нууц”-ын зэрэг хамааруулан хаалттай явагдаж буй шүүх хурал эхний өдрөө /2016.12.21/ шүүгдэгч нарт ялын дүгнэлтийг уншиж, танилцуулан тэднээс мэдүүлэг авснаар 18.20 цагт өндөрлөсөн. Харин өчигдөр /2016.12.22/ гэрчүүд, шинжээчдийн мэдүүлэг, түүнд үндэслэсэн асуулт, хариултаар үргэлжилж, 22 цагт өндөрлөсөн байна.

Шүүх хуралд Ч, Д нарын хоёр гэрч, ОБЕГ-ын хоёр шинжээч, иргэдийн хоёр төлөөлөгч оролцож буй. Тэгвэл тэднээс гадна Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч оролцож байгаа юм байна.

Өчигдөр тэд шүүх хуралд мэдүүлэг өгчээ. Гэрч Ч нь С.Зориг агсны бие төлөөлөгч байсан бол Д нь шүүгдэгч Ц.Содномдаржаагийн цэргийн ангийн дарга гэх мэдээлэл байна.

Шүүх хуралдаан үргэлжилж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 92 , 36, 8 , 13

Ц.Амгаланбаатарын Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар руу бичсэн гэх мессежийг дэлгэлээ
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ