Д.Тэрбишдагва: Хөгжлийн банкны чанаргүй зээл 13.9, хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна

С.Бүжин


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахын өмнө УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Хууль яриад сууж байтал хүүхдүүд эндэж байна. Ханиад томууны асуудал газар авлаа. Тиймээс УИХ энэ асуудалд яаралтай ажил хиймээр байна” гэлээ.

Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Яаралтай хэлэлцэх асуудал гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ энэ талаар мэдээлэл сонсоход бэлтгэх ёстой” гэсэн юм.

Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттай горимоор шилжүүлье гэх саналаар санал хураалгахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ажлын хэсгээс гаргасан 200 гаруй хуудас материал байгаа. Үүнийг АН-ын бүлгийн гишүүдэд өгөхгүй байна. Тиймээс энэ асуудлаар завсарлага авч байна. УИХ-ын хэлэлцүүлгийг нээлттэй болгох ёстой. Цөөнх 200 хуудас материалыг бүрэн авч танилцах зорилгоор завсарлага авч байна” гэлээ.

Чуулганы хуралдааныг удирдаж буй УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Ажлын хэсэг материалаа АН-ын гишүүдэд өгөөгүй юм уу. Түүнийгээ өгөөч. УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм бол өгөх хэрэгтэй шүү дээ. Хөгжлийн банкны асуудалтай холбогдуулан УИХ-аас нэн яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй гэж оруулж ирсэн. Тиймээс АН-ынхан та бүхэн завсарлагаа үдээс хойш хүртэл авчих гэх санал тавьж байна. Хөгжлийн банк ямар байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ” гэв.

Харин УИХ-ын гишүүн З.НарантуяаХөгжлийн банкинд Засгийн газраас 3.2 их наядын өглөгтэй. Төрийн мөнгийг үрэгдүүлсэн тухай ярьж байгаа бол төсвөөс өргөн төлөгдөх нөхцөлтэй зээлүүдийн жагсаалтыг төсөл бүрээр нь гаргаад яръя гэж байгаа юм. Дүрмийн санг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг өглөг, авлагын тооцоог үзэж байж шийдэх шаардлага байна. Ний нуугүй яръя. Мэдээлэл өгөөд түүнтэй нь танилцах хугацаа хэрэгтэй. Өглөг, авлагынхаа жагсаалтыг өг” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хөгжлийн банкны асуудлыг яаралтай хэлэлцэхгүй бол болохгүй байгаа юм. Тус банкны чанаргүй зээл 13.9, хугацаа хэтэрсэн зээл 70 орчим хувь байна. Нарантуяа гишүүний хэлж байгаа санал зүйтэй. Хэчнээн хэмжээний зээл өгсөн, хэн хэн авсан, Засгийн газар хэдий хэмжээний баталгаа гаргаж өгсөн бэ гэдгийг ил болгох хэрэгтэй. Ингэж байгаад хэлэлцэх нь зөв. Хөгжлийн банкны нийт зээлийн 84 хувь нь асуудал дагуулж байна. Тиймээс энэ мэдээллийг гаргаж өгөөд үдээс хойш уг асуудлыг хэлэлцмээр байгаа юм” гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “АН-ыг би ерөөсөө ойлгохгүй байна. Бүлгийн даргыг Б.Пүрэвдорж гишүүн орлож байгаа юм уу. З.Энхболд дарга байхдаа бүлгийн даргыг орлож байгаа хүн байвал бичгээ авчирч өг гэдэг байсан. Танайд тийм бичиг байна уу. Танай нам Хөгжлийн банкны асуудлыг танайх байнга гацааж байна. Ямар учиртай юм бэ. Хоёр жил гацаалаа. Хууль зүй, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх гэж та бүхнийг бүтэн сар хүлээлээ. Та нар юундаа санаа зовоод, ичээд байгаа юм бэ. Та нар аудитын тогтоолоо өөрсдөө зассан шүү дээ”

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Завсарлага авчихвал ондоо багтааж хэлэлцэж чадахгүй болчихно. Тэгвэл гадаадаас авах зээл татагдчихна. Одоо энэ асуудлаа шийдэж байж балансаа нэг мөр болгох хэрэгтэй байна. Улсад хохирол гарвал хэн хариуцлагыг хүлээх юм” гэлээ.

Ингээд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Бүлгийн завсарлага авах асуудлыг хүндэтгэж байна. Одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Хилийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байх хооронд танай нам бүлгээ хуралдуулаад үдээс хойш Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцье” гэсэн юм.

Одоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 38 , 4, 0 , 0

Хөгжлийн банкны бондыг долоон жилийн хугацаатай 600 сая долларын бондоор солино
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Скай Дэлхийн зээлийн фирм, бид хүүтэй 3% 0f дээр гарч зээл өгч байна.   Сайн өдөр эрхэм ээ / ма байна. Бид хувийн компани байдаг бөгөөд бид зээлийн хэмжээ нь бизнесийн хөгжилд 1,000 $ долларын зээл, 100 сая хоорондын зээлийн заалтуудыг нь тодорхойлоход бага хүүтэй зээл санал болгож байна: зах / бизнесээ өргөжүүлэх, өрсөлдөх чадварыг. Бид зээл нь төрөл бүрийн санал болгож байна * Хувийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Бизнесийн зээл (барьцаалах, баталгаагүй) * Нэгтгэх зээл    урьдчилгаа төлбөр байхгүй. Бид энэ зар уншиж цаг гаргасанд баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээлэл, лавлагаа нь өнөөдөр бидэнд и-мэйл илгээх [email protected] [email protected] Сара Уильямс.

    0 0 Хариу бичих
  2. Сайн байна уу найзууд, Та зээл хэрэгтэй юу? Та төлбөрөө хүртэл төлөх хүсэж байна уу? Чи хүсэж байна уу бизнесээ өргөжүүлэх? Та хийх ёстой бүх илүү нь бидэнд буцааж авах явдал юм хэрхэн мэдээлэл Эхлэхийн тулд, та нар авах вэ? Зээлийн та хүсдэг. Энэ саналыг энэ мэдээлэл Доорх дээр буцаж байх ёстой бүх нээлттэй байна цаг хугацаа. Манай зээлийн нөхцөл нь 3% хүүтэй болохыг анхаарна уу. Та Энэ нь хангах боломжийг бидэнд олгодог доор бидэнд хүссэн мэдээллийг өгөх ёстой Та зээлийн хувьд та яг зээлийн хэмжээг мэдээлэх оруулна уу. Манай компаниас зээл сонирхож уу. Таны хүссэн байна Доор заасан мэдээллийг дүүргэх ба цааш нь буцаж бидэнд авах Таны зээлийн гүйлгээ. Доорх бөглөнө үү Out Энэ мэдээлэл: Зээлийн өргөдлийн маягт {онлайн} 1) Нэр: - - - - - - - - - - 2) Улс: - - - - - - - - - 3) Мэргэжил: - - - - - - - 4) Гэрлэлтийн байдал: - - - - - - - 5) Хүчинтэй Утасны дугаар: - - - - 6) сарын орлого / Зээлийн хугацаа: - - - - - 7) Хаяг: - - - - - - - - - - - - - - - 8) зээлийн зорилго нь ?: - - - - - - - - 9) Зээлийн хэмжээ шаардлагатай: - - - - - - - - 10) Хэрэв та ?: өмнө зээл авах хүсэлт гаргасан байх - - - E-MAIL: beckymonaloancomp[email protected]

    0 0 Хариу бичих
  3. ene enhamgalan gej saihan nerendee tohirohgui heruulch nuhur bainaa baina

    1 0 Хариу бичих
  4. baritsaa ni haana bnaaaaaaaaaaaaa

    0 0 Хариу бичих
  5. Ан бүлэгт баримтыг нь гаргаж өгөхөөс ЭнхАмгалан шулаач юундаа айж ичдэг байна. Идсэн уусан чинь ил гарчих гээд байна уу.

    1 0 Хариу бичих
    • Улсад өгсөн зам, улсын зарласан тендерээс том дүнтэй ажлууд гээд нилээн том том дүн байгаа. Зээл аваагүй гээд байгаа. Зээлдэгч нь улс. Улсад харин хэдээр хийх ажлыг хэдээр хийж өгсөн бэ гэдэг нь асуултын тэмдэгийн ард байгаа. Эм Си Эс ХХК бол ажил хийж сурсан нь үнэн. Гэхдээ улс зүдрүү явахад нь тэдний тооцоо хийсэн ашиг хэвээрээ л байгаа. Хааяа эх оронч сэтгэхүй гаргамаар л байгаа. Гэхдээ худлаа л даа...

      0 0

ЭНЭ ТУХАЙ