Шинэчлэлийн жолоог хэнд атгуулах вэ

Г.Балжинням


АН-ын гишүүд намын даргын сонгууль зохион байгуулах хорооны гаргасан шаардлагыг хангаж чадсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын аль нэгийг сонгох юм.

Сонгуулийн үр дүн гарсны дараа Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчний нэг нь засгийн эрхийг дангаараа барьж, нөгөө нь харин шинэчлэлийн их аянд гараад байна. Тэгэхээр монголчууд 2020 он хүртэл МАНАН-гийн Засгийн газрыг дахин харахгүй гэсэн үг. Тэгвэл шинэчлэлийн давалгааг нэгэн дуугаар эхлүүлсэн АН энэ хугацаанд удтал хийгдээгүй намын Их хурлаа зохион байгуулж, шинэчлэлийн хөтөлбөрөө баталж амжлаа. Түүгээр ч зогсохгүй намынхаа дараагийн даргыг нийт гишүүдээрээ сонгох түүхэн шийдвэрийг гаргаж чадсан юм. Мэдээж намын шинэчлэлийн хөтөлбөр, төлөвлөгөөг намын дарга удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх учиртай. Харин тэрхүү шинэчлэлийг хэн бий болгох вэ гэдэг асуулт сүүлийн өдрүүдэд улс төрийн трэнд болж байна.

Товчхондоо, АН-ын 180 мянган гишүүн таван хүний нэгд нь шинэчлэлийн жолоог атгуулах учиртай. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд намын даргын сонгууль зохион байгуулах хорооны гаргасан шаардлагыг хангаж чадсан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын аль нэгийг сонгох юм. Тэгвэл АН-ын даргад өрсөлдөх дээрх нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ. Нэр дэвшихээр бүртгүүлсэн дарааллаар нь авч үзье. Тэд өнөөдөр намын даргын сонгуулийн сурталчилгаагаа Хэнтий аймгаас эхлүүлж байгаа юм.

С.Эрдэнэ

Нөгөө дөрвөн нэр дэвшигчээ өрсөлдөгч гэж харахгүй гэдгээ илэрхийлсэн хүн бол С.Эрдэнэ. Одоогийн намын дарга З.Энхболдын "Шонхор" фракцынх. Тэр намын даргаар сонгогдвол “Шонхор”-оос “Шонхор”-т АН шилжинэ гэсэн үг. Бүр өөрөөр хэлбэл нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэгтэй адил.

С.Эрдэнийн хувьд 2008 оноос УИХ-д нийслэлийн Баянгол дүүргээс гурав дахь удаагаа сонгогдсон. Өмнө нь тус дүүргийн Засаг дарга, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч, Засгийн газрын гишүүн зэрэг хариуцлагатай олон албан тушаалыг хашиж байсан хүн. Түүний хувьд нөгөө дөрвөн нэр дэвшигчийнхээ адилаар нийгэмд танигдсан улстөрч. Баянгол дүүрэгт бүр ч илүү нэр хүндтэй. Тойргийн иргэд нь гурван ч удаа түүнд итгэл хүлээлгэснээс үүнийг амархан харчихаж болно. Гэхдээ одоо болох намын даргын сунгаа бол ганц Баянголд бус Монгол орны өнцөг булан бүрт буй АН-ын нийт гишүүдийн дунд явагдана. Тэгэхээр сонгуулийн марафон түүнд амаргүй байх нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр, АН-ыг 2016 оны сонгуульд удирдан оролцоод ялагдуулсан “Шонхор” гэх фракцын хаяг нь түүнд хасах оноо болж мэдэх юм. 

Д.Эрдэнэбат

Тэр АН-ын удирдлагын багт ажиллаж байсан туршлагатай улстөрчийн нэг. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь АН-ын бүлгийг даргалж байсан удаатай. Дүүргийн Засаг дарга, Аж үйлдвэрийн сайд гээд бүхий л төвшинд ажиллаж байсан туршлагатай.

2008-2012 онд Н.Алтанхуягийг намын дарга байхад генсекээр нь ажилласан тэрээр өмнөх парламентад АН ялалт байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн гэж үнэлэгддэг. Мөн сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд АН-ын сонгуулийн төв штабыг удирдаж, УИХ-ын сонгуулийн үнэмлэхүй ялагдлын дараа чамлахааргүй амжилт үзүүлсэн юм.

Лу.Гантөмөр

Ардчилсан залуучуудын холбооны даргаас улс төрийн замналаа эхэлсэн хүн бол Лу.Гантөмөр. "Нэг ардчилал" фракцынх. Фракцаа задалсан гэж албан ёсоор мэдэгдсэн боловч намын Их хурал дээр “Нэг ардчилал”-ынхан нэг дороо бөөгнөрсөн байсан нь харагдсан. Лу.Гантөмөрийн хувьд УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон. Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Түүний тухай Мүүний тухай яриаг эс тооцвол олон нийтэд муу нэртэй, луу данстай гэх мэдээлэл нэг их байдаггүй. Нам дотроо ч ялгаагүй дэмжлэг сайтай нь олон жишээнээс харагддаг. Түүний хувьд АН-ын гишүүдийн алдагдсан итгэлийг олж авах нь хамгийн чухал гэдгийг нэр дэвших үнэмлэхээ гардан авахдаа онцолж байсан. Тэрээр "Монголын улс төр, улстөрчид ард түмнээсээ үнэхээр холдсон. АН-ын Их хурал дээр жирийн гишүүд дэмжигчдийн хэлж байгаа үгнээс харахад тэд маань намдаа итгэх итгэл нь үнэхээр буурсан байгаа нь анзаарагдсан. Хэлэлцүүлэг, намын даргын сунгаа зэрэг нь АН-ынхны итгэлийг сэргээсэн үйл ажиллагаа болоосой гэж найдаж байна" гэсэн юм. Харин тэр чадах болов уу.

Ж.Батзандан

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн улс төрийн угшил нь Иргэний хөдөлгөөний нам. Харин өнгөрсөн парламентын бүрэн эрхийн хугацааны өмнө буурь сэлгэж АН-д орсон юм. Ингээд зогсохгүй өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа парламентад бүлэггүй үлдэх дээрээ тулаад байсан АН-аас сонгогдсон цөөн гишүүдийн нэг. Харин одоо тэр буурь сэлгэсэн намынхаа даргын сунгаанд оролцох хүртлээ урагшилжээ. "Таван тийш харсан таван фракцид хуваагдсан явцуу эрх ашгийн нам байж болохгүй, бүлэглэлд биш бүх гишүүддээ үйлчилдэг нам байх ёстой" хэмээгээд буй түүнийг Монголын хамгийн популист улстөрчдийн нэг гэж олон нийт дүгнэдэг. Харин АН-ын 180 мянган гишүүдийн хэдэн хувь нь юу гэж дүгнэдэг нь даргын сунгааны дараа тодорхой болох биз ээ.

Н.Алтанхуяг

Монголын топ улстөрчдийг нэрлэ гэвэл Н.Алтанхуяг нэлээд дээгүүр бичигдэнэ. Түүний үг, үйлдэл бүхнийг улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийт ихээхэн анхаардгаас үүнийг харж болно. Н.Алтанхуягийн хувьд өмнө нь зургаан жилийн турш АН-ыг удирдсан туршлагатай нэгэн. Нам ийм байх ёстой, ингэж удирдах ёстой гэдгийг бусад бүх нэр дэвшигчээсээ хамгийн сайн мэдэх хүн нь тэр. Намын “гал тогоонд” ажилласан туршлагаараа ч бусдаасаа ялгарна. АН-ын дараалсан олон ялалтын автор нь ч тэр. Гэвч 2016 оны сонгууль болохоос жил гаруйн өмнө албан тушаалаа дараагийн хүндээ шилжүүлсэн. Шилжүүлсэн гэхээсээ илүү АН-ын дотоод зөрчилдөөн, фракц хоорондын мөргөлдөөн Н.Алтанхуягийн Засгийн газрыг үгүй хийсэн. Энэ нь л АН-ын алдаа байсан гэж тус намын олон гишүүн, дэмжигч Намын VI Их хурал дээрээ ярьсан байдаг. Өөрөөр хэлбэл, Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан нь АН-ын сонгуульд ялагдах хамгийн том шалтгаан болсон гэж олон хүн дүгнэдэг. Тэгсэн атлаа 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын сурталчилгаа тэр чигтээ Шинэчлэлийн Засгийн газрын хийсэн ажлууд байсан нь гайхмаар. Тэгвэл одоо Засгийн газраа хүртэл “Шинэчлэл”-ийн гэж нэрлэж байсан Н.Алтанхуяг намаа шинэчлэх их сунгаанд орж ирлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА БОЛЬ ИЧИЖ АМЬДАР ХӨГИЙН ЭР

    0 0 Хариу бичих
  2. Batzandan garnaa

    0 0 Хариу бичих
  3. Алтанхуяг гарнаа

    0 0 Хариу бичих
  4. Batzandan garna

    0 0 Хариу бичих
  5. Batzandan gantumur 2 bolj ba bused ni hog shaaruud

    0 0 Хариу бичих
  6. batzandean hezee ch bolohgui nam dotroo yamar ch ner hundgui oodgui hun shuu dee

    1 0 Хариу бичих
  7. yamr uchirtai 5 sum ugch bna we arai 4-uur n ursuldugchuu uldsen negeer n huzuuguig namna gej uguw vv ya ya

    1 0 Хариу бичих
  8. С.ЭРДЭНЭ

    0 0 Хариу бичих
  9. Batzandan busdaasaa hamaagui deer dee. Busad ni huuchin humuus. Shinechlel unertehgui.

    1 0 Хариу бичих
  10. С.Эрдэнэ гарах болтугай. 1/.УИХ-ын гишүүн хийж яваа улс төрч 2/. Намаа тойрог дээрээ олон удаа ялуулсан хүн 3/. Баянгол дүүргийн намын байгууллагыг 2000 оноос эхлэн удирдаж яваа анхан шатны улс төрийн байгууллагын удирдагч 4/.Эртэй, зоригтой, шударга хүн 5/.Өөрөө өөрийгөө, намаа аваад явчих бэл бинчинтэй хүн дээ

    1 0 Хариу бичих
    • чи минь бөгсийг нь долоож явж ажилтай болчоосой доо

      1 0
  11. Энэ З.Энхболдыг харахаас л бүр нэг зэвүүн өөрөө 4 жил улсын хөрөнгөөр тоглохоос өөр юу хийсэн амьтан бэ

    0 0 Хариу бичих