Ямар орнуудад хүн ам нь ХМХ-л илүү итгэдэг вэ?

Ш.Самбуу


Facebook сүлжээний захиргаа  худал мэдээ тараахын эсрэг тэмцэх шинэ үйл ажиллагаатай боллоо. 

Сүүлийн саруудад  хуурамч мэдээлэл дэлхийн мэдээний булангуудаар ихээхэн тараагдах болсны улмаас ийм шийдвэрийг гаргасан байна. Ялангуяа ийм зүйл АНУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ихээхэн ажиглагджээ.

Үүнтэй холбоотойгоор Сэтгүүл зүйг судлах Reuters хүрээлэн  саяхан нэг тайланг бэлтгэн улс орнуудын мэдээнд хүн амын итгэлийн төвшин ямар байгааг гарган үзүүлжээ. Хамгийн өндөр төвшин Баруун Европын орнуудад  бүртгэгдсэн ба үүний гол шалтгаан нь эдгээр орнуудад  сайн санхүүжилттэй олон нийтийн мэдээний компаниуд байгаа явдал гэнэ.

Финляндын хүн амын 65 хувь нь нэвтрүүлж байгаа мэдээний ихэнх хувьд итгэдэг гэнэ. Гэтэл өмнө нь хуурамч мэдээний урсгал бүртгэгдсэн АНУ-д итгэлийн төвшин 33 хувь орчимд байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Гүтгэлэг тараадаг лаларууд ажилгүй болох нь дээ

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ