Д.Хаянхярваа: Өөлж, гоочлоод байвал томоохон төслүүд урагшлахгүй

С.Бүжин


Тавантолгойн ордын 49 хувийг Хятадын Шиньхуа группт өгөх гэж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодруулахад “Тавантолгойн 49 хувийн талаар бүлэгт ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын явуулж буй төслийн хүрээнд ойлгож байгаа. Тодруулбал, 49 хувьд нь Хятадын Шиньхуа, үлдсэн 51 хувьд нь Монголын компани оролцоно гэсэн ойлголттой байна.49 хувийг нь хэдхэн төгрөгөөр Хятадуудад зарах юм байна. Монголчууд оролцохгүй” гэх мэтээр өөлж, гоочлоод байвал томоохон төслүүд урагшлахгүй. Засгийн газрын оруулсан саналыг нэлээд анхааралтай ажиглаж байгаа. Засгийн газраас оруулсан санал нь холбогдох бүх газруудтайгаа хэлцэлээ хийгээд үр ашигтай гэж үзэн УИХ-д оруулж ирвэл батлаад цааш нь явуулах ёстой” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. өөлүүлж гоочлох зүйл гаргахгүйгээр ажиллах ёстой биз дээ. ямар бие даалт хийж багшид шалгуулах гэж байгаа биш

    0 0 Хариу бичих
  2. Ene zasag l bishee za yahav ard tumen hohirson hoinoo l dugardag hoino yaalaa ur ur geseer baij songuulid yalsan daraagiin songuuli boloh ued mungu orj irlee ediin zasag serglee geh baih ter zeel nemegdchihsen ulii urtei uls bolson baina

    0 0 Хариу бичих
  3. Таван толгойг яаг хэдээр зарах юм яриад байна? 5 тэрбум ам.долларын ордыг 400 сая-аар уу?

    0 0 Хариу бичих