ФОТО: Хаалттай үргэлжилж буй С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ШҮҮХ ХУРАЛ

Бозад


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид хаалттай үргэлжилж байна.

Тус шүүх хурал өнөөдөр 10:50 цагт эхлэсэн юм.

Эл шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч хохирогч, шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулсан.

Шүүх хуралд сэжигтний ар гэрээс Ц.Амгаланбаатарын ээж оролцож байгаа бөгөөд ОБЕГ-ын хоёр шинжээч оролцож байгаа аж.

Мөн хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар оролцоно. Харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож буй.

Харин шүүх хуралд хохирогчдын ар гэрийг төлөөлж Г.Чулуунбатаас гадна н.Давааням гэх хүн гэрчээр оролцож байгаа гэсэн мэдээлэл буй.

Ингээд С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн ШҮҮХ ХУРЛЫН эргэн тойрон дахь фото зургийг хүргэе.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. Шүүх хуралд Булганыг оруулах юм бол шившиг болно л доо хэдий 18 жил өнгарсөнч гэсэн алуурчинг Булган танина иймд Булганаас энэ хоёр мөн үү гэхэд биш ээ гэж хэлэх магадлалтай ер нь энэ хоёр биш гэж хэлсэн байх тиймээс оруулахгүй байгаа юм биш үү

    0 0 Хариу бичих
  2. Нөгөө нүүрс хөтөлбөрийн прокурор байна ш д. Хуурамч хэрэг тохохдоо мэргэшсэн гар байна л даа

    1 0 Хариу бичих
    • Nuguu duug ni biluu ahiig ni har tamhinii heregeer baritsaaltsan geed baisan nuurs helmegduuleltiig hiideg shuugch bnashdee

      0 0
    • Харин тийм байна

      0 1
  3. Sda nar xun gutgej shorond xiichixeed gaviyat xuulich, ulsiin baatar zereg tsoloor shagnuulax bxdaa...zugeer l drama jujig

    0 0 Хариу бичих
  4. аль шүүж, аль нь шүүгдэж байгаа юм бол доо

    0 0 Хариу бичих
  5. эмгэнэлт драмын жүжиг шиг санагдаж байна

    0 0 Хариу бичих
  6. Хайран цаг хугацаа, хөдөлмөр, цалин хөлс! Хатгаасаар үүсгэсэн зохиомол ийм хэрэг үүсгээд, шүүгээд, яллаад.... Утга алга. Ийм засаглалтай улс дампуурах нь аргагүй ч юм уу даа...

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ