Бусдаасаа хол түрүүлж явсан Филиппинийн мисс яагаад түрүүлсэнгүй вэ?

Т.Маралмаа


Гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс"-ийн 66 дахь удаагийн тэмцээн хэдхэн хоногийн өмнө АНУ-д болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас оролцсон мисс Бела буюу А.Баярцэцэг ард түмний саналаар шалгарч шилдэг 11-т багтсан нь түүхэн амжилт тогтоосон, үнэхээр баярлууштай, бахархууштай үйл явдал боллоо. Үүний хажуугаар нэгэн анхаарал татаж байсан зүйл нь Филиппиийн миссийн тухай. Учир нь бусдаасаа хол тасархай түрүүлж, оролцсон тэмцээн бүртээ амжилт үзүүлж, шилдэг таван миссийн нэгээр шалгарсан түүнийг дараагийн Дэлхийн миссээр шалгарах нь гарцаагүй боллоо хэмээн олон нийт дүгнэж байсан юм.

/Ялагчаар Пуэрто-Рикогийн мисс шалгарах үеэр Кэтриона Грэй уйлж, түрүүлээгүйдээ харамсалтай байгаа нь илхэн байв/

Шилдэг гурван миссийг гуравдугаар байраас эхлүүлэн дуудахад филиппинчүүдээр дүүрсэн танхимд тэр чигтээ “Филиппин” хэмээн орилох дэмжигчдийн дуу хадаж байлаа. Гурав болон хоёрдугаар байрт орсон миссүүдийг зарласны дараа хүн бүр Филиппин тодрох нь ойлгомжтой боллоо хэмээж байсан ч эцсийн мөчид Филиппин бус, Пуэрто-Рикогийн мисс шалгарсан нь олныг гайхашруулсан явдал болсон. Тухайн үед Филиппинийн мисс нулимс дуслуулсан нь өөрийгөө Дэлхийн миссээр шалгарна гэдэгт найдаж байсныг нь харуулж байлаа.

Хамгийн өндөр санал авч, бусдаасаа хол тасархай түрүүлж явсан, гоо үзэсгэлэнтэй, түрүүлэх магадлалтай оролцогчдыг байнга тэргүүлж байсан Филиппийн мисс яагаад түрүүлсэнгүй вэ?

“Missology”-ийн Филиппинийн мисс Кэтриона Грэй ялагдал хүлээх болсон шалтгааныг хоёр хүчин зүйлээр тайлбарлажээ.

-Өмнөх ялагчийн хариултыг хуулбарлажээ- 

Юун түрүүнд Кэтриона өөрийнхөөрөө байж чадаагүй. Тэртээх 1990-ээд оны Дэлхийн миссийн тэмцээнд Энэтхэгийн миссийг түрүүлнэ гэдэгт хүн бүр итгэж байсан ч бүх зүйл өөрөөр эргэж, хэний ч төсөөлөөгүй оролцогч ялагч болж байсан түүхтэй. Түүнийг ялагдалд хүргэсэн гол хүчин зүйл нь өмнөх Дэлхийн мисст оролцон түрүү авч байсан Энэтхэгийн миссийн хэлж ярьж, хариулж байсан бүх л зүйлийг хуулбарласанд оршиж байв. Яг энэ явдал 2016 оны Дэлхийн Мисс-ийн тэмцээнд дахин давтагдлаа.

Дэлхийн мисст оролцон түрүү авч байсан Энэтхэгийн миссийн хэлж ярьж, хариулж байсан бүх л зүйлийг хуулбарласанд оршиж байв. Яг энэ явдал 2016 оны Дэлхийн Мисс-ийн тэмцээнд дахин давтагдлаа.

Кэтриона Грэй авьяаслаг, чадвартай, гоо үзэсгэлэнтэй. Түүнд миссийн титмийг авах бүх нөхцөл бүрдсэн байсан. Тиймдээ ч шилдэг таван оролцогчийн нэгээр шалгарсан. Гэвч, харамсалтай нь тэрээр эхнээсэээ дуусан дуустал Кэтриона Грэй гэх өөрөөрөө байж хараахан чадсангүй. Кэтрионагийн асуултанд хариулж буй байдлыг харвал өмнөх Дэлхийн миссээр шалгарсан Филиппинийн мисстэй яг ижил зүйл ярьсныг мэдэж болно. Тухайлбал, Шилдэг таван оролцогчдоос уламжлал болгон “Та яагаад өөрийгөө Дэлхийн миссээр шалгарах ёстой гэж бодож байна вэ” хэмээн асуудаг.

Гэвч энэ жил уг асуултыг өөрчлөн “Танд Дэлхийн мисст байх ёстой ямар зан чанар байгаа вэ” хэмээн асуусан юм. Кэтриона асуултанд хариулахдаа эхэндээ асуултын дагуу ярьж байсан ч гэнэтхэн ярианы сэдэв нь өөрчлөгдөж, асуугаагүй зүйлийн тухай ярьж эхэлсэн нь уламжлал болгон асуугддаг байсан өмнөх асуултын хариулт, тэр дундаа Дэлхийн миссээр шалгарч байсан Филиппинийн мисс Меган Янгийн хариулт байсан нь шүүгчдийн анхаарлын гадна үлдээгүй нь мэдээж. Учир нь, хэдэн оны ямар мисс асуултанд хэрхэн хариулж байсан нь зохион байгуулагчдын тэмдэглэлд тодхон үлдсэн байдаг аж. Ялангуяа ойрын хэдэн жилийн хариулт шүүгчдийн ой тоонд тодхон байсан нь лавтай. Кэтриона Грэй хэдий үзэсгэлэнтэй, авьяастай ч өөрөөрөө байлгүй, хэн нэгний хоёр дахь дүр байж, хэт тавилттай бэлтгэгдсэн нь түүнийг дараагийн миссээр шалгарахад нь доош татжээ.

-Филиппиний хөгжөөн дэмжигчид бусад улсын бүсгүйчүүдийг доромжилжээ-

Филиппинчүүд өөрсдөө миссээ түлхэн унагаах томоохон шалтгаан болсон гэвэл итгэх үү? Хариулт нь тийм. Филиппинчүүд тэмцээн болсон танхим, олон нийтийн сүлжээ, коммент хэсэг гээд хаа сайгүй маш идэвхитэй байж, улсынхаа миссийг дэмжсэн ч бусад улсын миссүүдийг үгүйсгэн доромж утгатай зүйл бичиж байсан нь Кэтриона Грэйн саналд сөргөөр нөлөөлсөн тухай ажиглагчид бичжээ.

Улсынхаа миссийг доромжлуулж, элдвээр бичигдэхийг харсан бусад улсын дэмжигчид, ялангуяа олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн хувьд энэ нь эргээд Филиппинийн миссийг үзэн ядах сэтгэгдлийг төрүүлсэн тухай Missology дурджээ. Эцсийн шатны шалгаруулалтаар титмийн эзэнг шалгаруулах үеэр үзэгчдийн суудлыг барагт тэр чигт нь дүүргэсэн байсан нутаг нэгтнүүд нь “Филиппин” хэмээн тасралтгүй орилж, Пуэрто-Рикогийн мисс хэдийн шалгарсан ч эсэргүүцэж буйгаа илэрхийлж чанггаар орилсоор байв. Филиппинчүүд хэдий сайн хөгжөөн дэмжигдчид байж чадсан ч бусад орныг хүндлээгүй нь том алдаа болов. Шинжээчдийн зүгээс Кэтриона Грэйг хөгжөөн дэмжигчдийн уг бүдүүлэг байдлыг зогсоох ёстой байсан гэж үзжээ.

Кэтриона Грэйг цэнхэр титмийн эзэн болоход тэр өөрөө ч, олон нийт ч хэт итгэлтэй байлаа. Гэхдээ үр дүн өөрөөр эргэлээ. Үүнээс уг тэмцээний зохион байгуулагчид хэрхэн өндөр шалгуур дор шүүдгийг харж болохоор байна. Мөн Филиппинийн хувьд төдийгүй бусад улс, Монгол Улсын хувьд ч дахин нэг том туршлага болж, хэрхэн бэлтгэж, оролцох ёстойг харууллаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Zuv shuu,hunee bodoj bn gdg chn ulsaa bodn gsen ug

    1 0 Хариу бичих
  2. yag zov

    0 0 Хариу бичих
  3. gol ni ene jiliin sponsor ni Puerto rico bsanaas gadna shuugchiin 1 ni puerto rico-iin miss world baiguullagiin zahiral bsan gej neg gazraas unshsan shuu. ene l hamgiin bolomjit huvilbar baih daa

    2 0 Хариу бичих
  4. yg unundee Ene delhiin miss bolj baih ueer Philipinii ene jil songogdson shine erunhiilugch uuriin nutagt bga amerikiin tsergiin baaziig nutgaas gargah talaar, mun bayartai amerik gj medegdel hiisen n shuud nuluulsun bho. uchir n miss world baitugai olympt hurtel uls tur nuluuldug n nuuts bish bdg

    4 0 Хариу бичих
  5. Bayartsetseg miss.n taniltsuulga door neg sarmagchin ni bur hun bolgontoi l hereldeh gd bsn kkkk manaikhan butsaagaad tooj bichdeg naasan

    1 0 Хариу бичих
  6. Англи хэл сайтай,модноосоо дөнгөж бууж бгаа сармагчингууд

    6 0 Хариу бичих