С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал эхэллээ

П.Мөнхжаргал


Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Дэд бүтцийн сайд асан, талийгаач С.Зоригийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461-р ангид дөнгөж сая нээлттэй эхэллээ.

Улмаар хэргийг хэлэлцэх явц хаалттай хуралдана.

Уг шүүх хурал энэ сарын 14-нд болох байсан ч хохирогчдын өмгөөлөгч нар хэргийн хавтаст хэрэгтэй бүрэн танилцах, зарим гэрчийг заавал шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасны дагуу өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Одоогоор шүүх хурал шүүгдэгчдийн талаас Чулуунбат гэдэг хүн ирсэн бол хохирогч болон гэрчүүдээс хэн нэгэн ирээгүй байна.

Дашрамд дурдахад, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг нь "Төрийн нууцад хамаарах баримт, материал хэрэгт авагдсан" гэх шинжээчийн дүгнэлт гарсан учир "маш нууц"-д хамаарч буй. Тиймээс хуралдааныг сурвалжлах хүсэлт гаргасан 55 хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй ажиллах юм.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

Энэ сэдэвт 129 , 36, 8 , 13

С.Зориг агсны хэргийн эргэн тойронд
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. улс төрийн хэлмэгтүүлэлт

    0 0 Хариу бичих
  2. хэвлэл мэдээллийн ажилтан хурлын зөвхөн нээлтийн дүрс бичлэгийг авах эрхтэй ажиллах юм, ийм хэвлэл мэдээллийн эрх гэж хаана байдаг юм.

    0 0 Хариу бичих
  3. Hyn helmehdyulhee boliocheee

    0 0 Хариу бичих
  4. ЗОРИГ АГСНЫ ШҮҮХ ХУРАЛ ГЭЖ ЮУ БАЙНАА, ГАРЧИГАААААААААААААА

    0 0 Хариу бичих
  5. Дээрэмчид алуурчид Зоригийг аляа гэж яваагүй тэр хавийн айлууд баян дээрэмдэе гэж яваад азгүй Зориг таарсан шүү дээ яг үнэн дээ тэр 300$ цуу аваад Булганыг хүлээд орхидог илт бна

    0 0 Хариу бичих
    • тэнэг юм уу? чи аль эсвэл захиалга юм уу?300$ цуу аваад дараагын хүн Батүүл гэх үү! бас 16 настай хүн талийгаач С.Зоригийг барх уу!модон толгой юм даа чи.

      0 0
  6. Улс төрийн аллага биш шүү дээ гэнэн тэнэг шуналтай юмнуудын гарт амь үрэндсэн мунхаг ард түмэн улс төртэй хольсон

    0 0 Хариу бичих
  7. ugui ene orosiin erliiz mongold bur gaarch guitslee odoo hergiig n shiideed bolimoor yum araasaa yaasan olon daguultai novsh ve arai avsan dotroo (za odoo teriig tamlii geed bodood uruul devseed gevtej baidag novsh bish baigaa daa

    1 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ