“Өргөө” амаржих газарт хүйн халдварын сэжигтэй тохиолдол илэрчээ

П.Мөнхжаргал


Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газарт нярайн хүйн халдварт өвчин гарсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Уг халдвар өнгөрсөн аравдугаар сард нэлээд хурдацтай дэгдэж, тус амаржих газарт төрсөн нярайн олонхи нь буцаж эмнэлэгтээ ирж, хэвтэн эмчлүүлж байсан гэнэ. 

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн нэгэн ээж “Манай хүүхэд төрөхөөс гараад гэртээ арав гаруй хоносон. Гэтэл хүй нь бүрэн цөг­лөж амжаагүй байтал идээ гарч эхэлсэн. Түргэн тусламж дуу­даад үзүүлтэл төрсөн эмнэлэгтээ хандахыг зөвлөсөн. Ингээд иртэл манай хүүхэд шиг оноштой нярай тус эмнэлэгт цөөнгүй байсан. Бүгд л гэртээ гарчихаад буцаж ирсэн, хүйнээс нь идээ гарсан, халуурсан гэдэг оноштой. Бид хоёрыг хэвтэхээс өмнө хэд хэдэн нярай эмчлүүлээд гарсан гэж байсан” гэлээ.

Яг нярайн хүйн халдвар гэж хэлж болохгүй. Энэ өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэдэг мэдээлэл манай яаманд ирсэн

Ийн нэгэн зэрэг өвдсөн эдгээр нярайг эмч нар нярайн хүйн халдвар байж болзошгүй хэмээн оношлож байж.

Энэ асуудлын мөрөөр бид “Өргөө” амаржих газрын “Нярайн хүлээн авах”-ийг зорьсон юм. Тус амаржих газрын дөрөвдүгээр давхарт хүй нь идээлж үрэвссэн, халуурсан, хөхөө хөхөхгүй уйлагнасан болон бусад өвчний оноштой нярай хэвтэн эмчлүүлдэг юм байна. 

Бид тэнд байсан ээжүүдээс хүйн халдвартай нярай байгаа эсэх талаар тодруулахад, “Дутуу төрөлттэй нярайд нэг тийм оноштой хүүхэд бий. Бас төрөөд нэг сар хүрээгүй нярай “Хүйн халдвар” гэсэн оноштой хэвтэж байгаа гэсэн. Бусад нь эмнэлгээс гарсан шүү дээ” гэв.

Ингээд мэдээллийг тодруулах үүднээс бид “Өргөө” амаржих газрын Хэв­лэл мэдээллийн албанд хандлаа. Харин тус амаржих газрын Хэв­лэлийн ажилтан н.Оюунбилэг эл мэдээллийг үгүйсгэн “Манай эмнэлэгт тийм халдварт өвчин гараагүй” хэмээв.

Тиймээс бид Эрүүл мэндийн яамнаас энэ талаар лавласан юм. ЭМЯ-ны Хүүхдийн тус­ламжийн газрын мэргэжилтэн Ө.Энхмаа “Яг нярайн хүйн халдвар гэж хэлж болохгүй. Энэ өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн гэдэг мэдээлэл манай яаманд ирсэн. Энэ асуудлыг бид харъяаллынх нь дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газарт шалгаж, тодруулах үүрэг өгсөн” гэлээ.

Тэгвэл, эх сурвалжийн мэдээлж буйгаар нярайн хүйн халдварт өвчний сэжигтэй таван тохиолдол илэрсэн тухай мэдээлэл энэ сарын 05-нд Нийслэлийн Эрүүл мэндийн газарт иржээ. Тус газрынхан Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Өргөө” амаржих газрын нярайн эмч нартай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан байна. 

Эмнэлгээс гарч буй нярай бүрээс хүйн арчдасын шинжилгээ авч байгаа гэдгээ Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ЭМЯ-нд мэдэгджээ.

Ингээд шалгалтын хүрээнд халдвар­гүйжүүлэлт, хамгаалалтын арга хэмжээ авсан бөгөөд эмнэлгээс гарч буй нярай бүрээс хүйн арчдасын шинжилгээ авч байгаа гэдгээ Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ЭМЯ-нд мэдэгджээ.

Нярайн хүйн халдварын тухай эл ноцтой мэдээллийг халдвар гарсан гэх “Өргөө” амаржих газрынхан ийн эрс үгүйсгэж байгаа ч салбарын яамныхан халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн гэдгийг баталж байна. 
Үүнээс өмнө 2010, 2012 онд “Өргөө” амаржих газарт хүйн халд­варт өвчний сэжигтэй тохиолд­лууд илэрч, дөнгөж төрсөн нярай эндэж байсан гашуун түүх бий. Гэвч мөн л 2012 оны тохиолдлыг тус эмнэлгийн удирдлагууд үгүйсгэж, хүйн халдвар биш нярайн халдвар гэж тайлбарлаж байсан.

Харин 2010 оныхыг шинэ төрлийн нярайн халдвар хэмээгээд энэ нь эмнэлгийн ариутгал халдвар­гүй­жүүлэлттэй холбоотой байж болзошгүй гэдгийг тухайн үед Эрүүл мэндийн дэд сайдаар ажил­лаж байсан Ж.Цолмон хэвлэлд ярьсан байдаг. Тэрээр “Японоос мэргэжилтнүүд ирж “Өргөө” амар­жих газрын агаарт нян байгаа эсэхийг судална. Нэгдүгээр төрөх эмнэлгийн хувьд төсөв хөрөнгийн бэрхшээлээс шалтгаалан олон жил засвар хийгдээгүйтэй  холбоотой эмнэлэг бохирдож, халдвар гарсан. Харин яг ямар халдвар болохыг мэргэжлийн түвшинд судалж байна” хэмээж байжээ.

Дашрамд, нярай хүүхдийн хүй­нээс цус гарах, эргэн тойронд нь улайж хавдах, хүүхдийн хүйнээс нь шар ногоон, эвгүй үнэртэй идээ гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл хүйн халдвар байж болзошгүй аж. Тиймээс нярайн эмчид яаралтай хандах ёстой юм байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх

ЭНЭ ТУХАЙ

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Huin haldvar mon bol shineer torson buh nyarai obdono shudee 10garan honog gerte bhgue huin haldvar gdg chini ih notstoo shudee medeelle sn nyagtalj ug uvchniihuu talar yadaj wikidedia gas unshij uzed medege bichej baimar yumda

    1 0 Хариу бичих
  2. Tiinshd manai hamaatnii egch 9sariin suuler turuud huuhdiih n huinees ide garaad butsad emnelegte hewttsen gsn. Emnelgeer barag tal n shahu tm bsan gsn. Tgd humuusd anhaarulad bsan. Huin hawchaarnaas bolson gj bsan emch nar n hoorondo tgj yarihiig sonsood humuusd helsen

    1 0 Хариу бичих
  3. 10 sard nyrain tasagt hebtej bhad huin haldbartai nyrai manai oroond l 5 hebtej bsan bugd 10-14 honogtoi nyrai

    1 0 Хариу бичих
  4. Bitgii hudlaaa hutsoooo za

    0 0 Хариу бичих