Агаарын бохирдол жирэмсэн эх, урагт сөргөөр нөлөөлж буйг батлах 5 ноцтой баримт

MaskOn Mongolia


Бид өмнөх нийтлэлээрээ Улаанбаатар хотын агаарын бохирдол Бээжингээс 4 дахин өндөр байгаа тухай судалгааны материалуудыг дэлгэсэн. Тэгвэл гамшгийн хэмжээнд хүрээд буй нийслэлийн агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар 5 ноцтой баримтыг хүргэж байна. 

1. Урагт үзүүлэх сөрөг нөлөө 

  • Жирэмсний сүүлийн гурван сард агаарын бохирдол ихтэй газар амьдрах нь аутизмтай хүүхэд төрөх магадлалыг хоёр дахин нэмэгдүүлж байна. (Bloomberg, Harvard experts 2011)
  • Хортой агаараар амьсгалж өссөн хүүхэд насанд хүрсэн хойноо уушгины дутуу болон буруу хөгжилтэй, амьсгал гүйцэд авч чаддаггүй болдог аж
  • АШУИС-аас хийсэн судалгаагаар агаарын бохирдлоос үүдэн жил ирэх тусам ураг хэвлийдээ өсөлтгүй болох эрсдэл нэмэгдэж байгааг тогтоожээ

2. Хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө 

  • Шинээр төрсөн бяцхан үрсийн 3-4 хувь нь хүчилтөрөгчийн дутагдалтай төрж байна
  • Монголд улсад 0-5 нас хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь том шалтгаан нь хатгалгаа өвчин болоод байна

3. Жирэмсэн эхэд үзүүлэх сөрөг нөлөө

  • Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах магадлал өвлийн улиралд 4 дахин ихэсдэг. 
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27 хувь нь эрт болон хожуу үеийн хордлоготой байгаа бөгөөд үүний нэг шалтгаан нь агаарын бохирдол 

4. Цусанд агуулагдах хар тугалгын хэмжээ эрс нэмэгджээ

5. Ямар ямар өвчлөлд хүргэдэг вэ 

  • ДЭМБ уушгины хавдрын 36 хувь, цус харвалтын 34 хувь, зүрхний шигдээсийн 27 хувь нь агаарын бохирдлоос үүдэж байгааг тогтоогоод байна 
  • Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар Улаанбаатар хотод гарч буй 10 нас баралт тутмын нэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэжээ
Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЯГ ГАЛ ТҮЛДЭГ ЦАГААР ЦАХИЛГААНЫ ҮНИЙГ ТЭГЛЭЭЧ ЭЭ. ОРОЙ 17 ЦАГААС 21 ЦАГ, ӨГЛӨӨ 05 ЦАГААС 10 ЦАГ ХҮРТЭЛ. ТЭГВЭЛ УТАА БАГАСНА ДАА.

    0 0 Хариу бичих
  2. Нам дамжин хам хэрэгтэнгүүд тэнэг цагаан захтангуудын гайгаар бид утааны асуудалтай байгаа вм шүү дээ.Эд нарыг аваад хаяад арай өөр эх орон ард түмнээ гэх сэтгэлтэй хүн байсан бол арай ч иймдээ хүрэхгүй байсанг түүх гэрчилнэ.Утаанаасаа салъя гэвэл МАНАН-гаас салъя.Тэгсэн цагт ...

    0 0 Хариу бичих
  3. Утаан хөшиг улаанбаатарыг бүрхсээр. Утаа нь хүүхэд хөгшид залуусыг хордуулсаар хордсон хүүхэд жилд 2,3 зуугаараа хорвоогийн мөнх бусыг үзсээр хэдэн арваараа настангууд арай эрт хорвоог орхисоор олон зуун залуус уушигны өвчтөй. болсоор байгааг үе үеийн засгийн газар. Сайд нар ажигласаар, гэрээ үсгэлж яам хооронд цаас цоохорлсоор хэтэрч л байна. Даварсаар давгын оронд гэгчээр зөв амьсгал гэж соокорч суугааг гушамшиг гэхээс өөр юуг төрийн гутамшиг гэх юм

    0 0 Хариу бичих