Дэлхийн миссийн тэмцээний шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монголын рекордыг эвдсэн А.Баярцэцэг дөнгөж сая "Miss World Mongolia" пэйж хуудсаар дамжуулан  монгол түмэндээ хандаж, баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

Түүний сэтгэгдлийг хүргэе.

"Та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Маш их хайртай шүү. Үнэхээр гайхалтай мөч байлаа. Бид Дэлхийн миссийн 66 дахь удаагийн наадамд тун амжилттай оролцлоо. Энэ амжилт бол мэдээж саналаа өгсөн хүн болгоны хүч хөдөлмөр, бас миний ард ажилласан "Team mongolia" баг хамт олны минь ач тус шүү.

Манай хамт олон маань шууд дамжуулалтыг хамтдаа үзэж, уйлж догдолж хамт байсан юм билээ. Тэмцээний үйл ажиллагаа дөнгөж сая дуусч байгаа болохоор утсаараа оролдож, пост оруулж амжихгүй байна.

Монгол хүн болсондоо маш их баяртай байна. Бид дэлхийн миссийн монголын рекордыг эвдэж чадлаа" гэв.