Трамп дэлхийн томоохон компаниудын удирдлагуудаар зөвлөх багаа бүрдүүлж байна

Т.Маралмаа


“Space X”-ийн Элон Маск, “Uber”-ийн Трэвис Каланик нар Доналд Трампын эдийн засгийн зөвлөх багийн гишүүдээр сонгогджээ. Тэднээс гадна дэлхийн технологи, эдийн засгийн томоохон төлөөлөл болсон гигантуудыг шинэ Ерөнхийлөгч нэг дор цуглуулсан нь ихээхэн хүлээлт үүсгээд байна. Тухайлбал, “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Кук, “Microsoft”-ийн Сатя Наделла, “Alphabet”-ийн Ларри Пэйж, Эрик Шмит, “Amazon”, “Blue Origin”-ийн Жефф Бэзос болон “Facebook”-ийн Шэрил Сандбэрг  нар Доналд Трампын стратеги, бодлого төлөвлөлтийн багт оржээ. Дэлхийн хамгийн шилдэг компаниудын удирдлагууд ийнхүү нэг дор цуглан нэг баг болж ажилласнаар нийгмийн гол баялгийг бүтээгч хувийн секторууд эдийн засагт оруулах хувь нэмрийг ихэсгэж, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Тэдний ерөнхий чиглүүлэгч, зөвлөхөөр Доналд Трамп өөрөө гардан ажиллана.

Бизнесийн салбарт олон жилийн турш тэргүүлэн амжилттай явсан Доналд Трамп өөрийн багаа ийнхүү бизнес эрхлэгчдээр бүрдүүлсэн нь маш сонирхолтой хувилбар болж байна. Трамп хэн нэгэн эдийн засагч, эрдэмтэн судлаач, туршлагатай улстөрчдийг сонгож болох байсан.

Харин хэний ч таамаглаагүй ийн шийдвэр гаргасан нь ясны бизнесмэн хүн, бизнес сэтгэлгээтэй хүн болохыг нь харуулж байгаа юм. Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш олон нийтийн таамаглаагүй томилгоо, шийдвэрүүдийг хийсээр байгаа нь түүнийг сайн менежер, ухаалаг удирдагч болохыг харуулж байна хэмээн шинжээчид үзэж байна. Тэрээр “Америкийг дахин агуу улс болгоно” хэмээх зорилго тавьж, дундаж болон доод давхаргынхныг ажлын байраар хангадаг баялаг бүтээгчдийг дэмжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгаа өсгөнө хэмээн үзэж байгаа юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Businessiig zov hiideg humuus bol zov shiidver gargah baih gej naidaj bna.

    0 0 Хариу бичих
  2. Сонирхолтой юм болох нь дээ

    0 0 Хариу бичих