Ж.Батзандан дарга болвол АН-ыг “шилэн” болгоно

П.Мөнхжаргал


УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын даргад нэрээ дэвшүүлээд буй. АН-ын дарга асан З.Энхболдоос дөнгөж сая нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авсан тэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Ж.Батзандан "Эрүүл ардчилал" мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн байна. Тус хөтөлбөртөө намын Их хурлыг хоёр жил тутамд хуралдуулж, намын санхүүжилтэд жил бүр аудит хийлгэж, цахимаар мэдээлдэг болох тухай тусгажээ.

Мөн Ардчилсан намыг олигархи бүлэглэлийн савраас салгаж, гишүүд дэмжигчдэд тулгуурласан олон нийтийн нам болгох, удирдлагын хэвтээ тогтолцоог халж, хагас босоо тогтолцоотой нам болгох, хөгжлийн бодлого тодорхойлох зорилгоор гишүүдийнхээ дунд тогтмол  “Цахим санал асуулга” явуулдаг системийг нэвтрүүлэх зэргийг тусгасан байна.

Үүний зэрэгцээ “Ардчиллын төлөөх сан”-г байгуулж, дүрмийн зөрчил гаргасан гишүүдийг улс төрийн сонгуульд оролцох, сонгуульт албан тушаал  хаших эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. uuruu ehleed shilen boloh heregtei dee saihan shudraga dur esehder bolovch ard tumnii amidral tus bolson zuil yu hiisen bilee medegdeh yum alga l bn

    1 0 Хариу бичих
  2. Луйварчдыг илчилж Улсыг хохиролгүй болгоно гэвэл дээр. Танай намын ихэнх гишүүн шударга байж чадвал 88% чинийх

    1 1 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ