РексТиллерсоны компанийг Багамын арлуудаас илрүүлжээ

Ш.Самбуу


Ирээдүйн төрийн нарийн бичгийн даргын оффшорын үйл ажиллагаа нь Трампын зарлаад байгаа үндэсний сонирхлын зарчимтай зөрчилдөж байна.

Тодруулбал, АНУ-ын ирээдүйн Төрийн  нарийн бичгийн дарга РексТиллерсоннефтийн Exxon Neftegas гэх Багамын аралд бүртгэлтэй компанийн захирлуудын зөвлөлийн жагсаалтад бичигдсэн байгаа нь илрэв. Олон хуудастай татварын мэдүүлгийн баримтыг Германы Süddeutsche Zeitung сонинд нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлжээ.

Барууны хэвлэлд өгүүлснээр, компанийн захирал байхад муу зүйл огт үгүй бөгөөд харин өмнө нь компани хаа нэгэн газар яригдаж байгаагүй нь тодорхой асуудлыг гаргаж байна гэжээ. Үүнээс гадна оффшорын үйл ажиллагаа нь Трампын зарлаад байгаа үндэсний сонирхлын зарчимтай зөрчилдөж байна.

Өмнө нь РексТиллерсоныг Оростой хэтэрхий нягт холбоотой, Путины найз  гэх мэтээр буруутгаж байлаа. Тэр нь ашиг сонирхлын зөрчил гаргаж магадгүй юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ