Гоо сайхан, энхтайвны илчийг тодруулах "Дэлхийн мисс"-ийн титмийн эзэн хэдхэн цагийн өмнө тодорлоо. Пуэрто Рико улсын мисс Энэхүү титмийн эзэн болж, манай улсыг төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 гоо бүсгүйн нэгээр шалгарч түүхэн амжилт тогтоолоо.
Харин Индонезийн гоо бүсгүй гуравдугаар байранд, Доминиканы Бүгд Найрамдах улсын гоо бүсгүй дэд байранд шалгарсан юм.


-“Топ модель”- БНХАУ-

-“Спортлог мисс” Күүкийн арлын гоо бүсгүй-

"Мультимедиа төрөлд Филиппиний гоо бүсгүй-

“Зорилго бүхий гоо бүсгүй” Индонезийн гоо бүсгүй-

Тэгвэл манай улсын мисс А.Баярцэцэгийн авьяасын үзүүлбэр шилдгийн шилдгээр шалгарч, шилдэг 20-д багтсан юм. Улмаар шилдэг 10 гоо бүсгүйг тодруулсны дараа “People’s choice” буюу олон нийтийн санал асуулгаар тэргүүлсэн нэг миссийг нэрлэх байсан. Энэхүү шалгаруулалтад А.Баярцэцэг шалгарч, шилдэг 11 миссийн нэгээр шалгарав.

Тэрээр илбэ болон каллиграфийг бүжигтэй хослуулан үзүүлсэн нь “Авьяаслаг мисс” шалгаруулалтад тэргүүлж, “Дэлхий мисс”-ийн тайзнаа авьяасын үзүүлбэрээ толилуулсан анхны монгол бүсгүй боллоо.
Ингээд гоо сайхан, энхтайвны илч болсон 117 орны гоо бүсгүйчүүдийг хамтдаа тольдъё.