АН-ын даргад нэр дэвшигчдийн төлбөр 40 саяар нэмэгдэв

С.Шийлэгтөмөр


АН-ын даргын сонгуульд өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, АН-ын Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний гишүүн М.Чимэддорж нар бүртгүүлсэн. Гэвч Намын сонгуулийн хороо нь М.Чимэддоржийг хасах шийдвэр гаргажээ. Түүнийг долоо хоногийн дотор 200 сая төгрөгөө бүрдүүлээгүй гэдэг шалтгаанаар хассан байна. Уг нь М.Чимэддорж Намын сонгуулийн хороондоо хүсэлт гаргасан юм. Хүсэлтдээ “Намын сонгуулийн хорооноос баталсан сонгуулийн журамд заасан сонгууль зохион байгуулах зардлыг нэр дэвшигчид ижил тэнцүү хувааж төлөх зохицуулалтыг ойлгож байна. 2016 оны арванхоёрдугаар сарын 17-ны 16:00 цагаас өмнө сонгуулийн зардлын өөрт ногдох хэсэг болох 200 сая төгрөгийг намын дансанд тушааж амжихааргүй байна. Тиймээс сонгуулийн зардлын 100 сая төгрөгийг арванхоёрдугаар сарын 19-ний 12:00 цагаас өмнө, үлдсэн зардлыг 2017 оны нэгдүгээр сарын 7-ноос өмнө тушаах хүсэлтэй байна” гэсэн байв. Гэсэн хэдий ч Намын сонгуулийн хороо нь өчигдөр хуралдаад түүнийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах тухай тогтоол гаргажээ.

АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбус төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ.

АН-ын сонгуулийн хороо сонгууль зохион байгуулахад 1.2 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн байна. Улмаар энэхүү зардлаа зургаан нэр дэвшигчдээ хувааж нэр дэвшигч тус бүр 200 сая төгрөг төлнө гэж тооцжээ. Гэвч нэр дэвшигч М.Чимэддорж намын даргын сунгаанаас хасагдсанаар бусад нэр дэвшигчийн төлөх мөнгө нэмэгдэж байна. Тодруулбал, 40 саяар нэмэгдэж, нэг нэр дэвшигч 240 сая төгрөг төлөхөөр болов. Энэ талаар М.Чимэддорж “Надад ногдож байсан 200 сая төгрөгийг өчигдөр бусад нэр дэвшигч хувааж төлсөн гэж ойлгож байгаа” гэв. Намынхаа сонгуулийн хорооны шалгуурыг хангасан нэр дэвшигчдэд өнөөдөр 12:00 цагаас нэр дэвшигчийн үнэмлэх гардуулна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. мөнгөний нийгэм!!! хүний нийгэм хэрэгтэй бн

    0 0 Хариу бичих
  2. 200 сая төгрөгийг үзээд алдахад л зарцуулдаг овоо мөнгөтэй улсууд байна. АН дарга болоод 200 гаа нугалаад олно гэж тооцож байгаа юм болов уу эсвэл ардчилсан намын төлөө амь бие хөрөнгө мөнгөө хайрлахгүй зарцуулах сэнтэг нөхдүүд үү?

    0 0 Хариу бичих
    • Usel bodoldoi unench uureh hariutslagatai humuus uuruus n garhaas iluu gushuud demjigchid n bag bolood mungu bosgodog yum uls tur gadarladaggui yumaa daa SENTEG ch geh shig huuchin niugmiin hotsrogdson ug sonsogdoj baih chin

      1 0
  3. яасан их мөнгөтэй нарууд вэ?

    0 0 Хариу бичих
  4. сонгуулийн будлиан хаа болно тэнд Дүмбэнгийн Үүрийнтуяа байхиймаа

    0 0 Хариу бичих