"Дэлхийн мисс"-ийн шинэхэн титмийн эзэнтэй танилц

“Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо явагдаж, Пуэрто-Рико улсын мисс Стефани Дел Валле цэнхэр титмийн эзнээр шалгарлаа.

Тэрээр 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай бөгөөд Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг. Стефани испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцжээ.

Стефанигийн хувьд шүүгчдийн саналыг хамгийн их авсан нь титмийн эзэн болоход нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь тэрээр Дэлхийн миссийн тэмцээн эхэлснээс авахуулаад олны анхаарлыг татаж, онцгой нэгэн гэдгээ харуулсаар ирсэн нь шүүгчдийн анхааралд ихээхэн өртсөн юм. Гэхдээ олон нийтийн сүлжээ, Мобастар аппликэйшн зэрэг олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр санал авч байсан Филиппинийн миссийг ялах нь тодорхой хэмээж байсан үзэгчид болон ажиглагчдын хувьд энэ нь маш гэнэтийн зүйл боллоо. Тэмцээн эхэлснээс хойш Стефани түрүүлэх магадлалтай оролцогчдын эхний тавд байнга бичигдэж байв. Түүнийг “Дэлхийн мисс”-ийн хамгийн сайхан даашинзтай гоо бүсгүйгээр шалгаруулж, үзэсгэлэнт төр, сайхан инээмсэглэлтэй хэмээн зохион байгуулагчид дүгнэж байсан юм. Стефани Дел Валле ийнхүү 66 дахь удаагийн Дэлхийн гоо сайхны олимпийн титмийн эзэн болсноор 40 жилийн дараа  “Дэлхийн мисс”-ийн титмийг хоёр дахь удаагаа эх орондоо авчирлаа. 

Хамгийн сайхан даашинзаар тодорсон түүний даашинз нь загвар зохион бүтээгч Карлос Албертогийн бүтээл юм. Даашинз дээр Пуэрто-Рикогийн туг далбаан дээрх цэцгийн хээг оруулан, сваровский чимэглэлээр чимэглэсэн нь илү тансаг болгожээ. 

Дэлхийн мисс бүсгүй танилцуулга видеогоо хэрхэн хийсэн бэ?


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. za yahudee uhaalag murtloo miss bolchxoor ohid mongold howordson gsn vg biz

    0 0 Хариу бичих
  2. Яг үнэндээ бол саналаа өгсөн монголчуудын ачаар л авъяас үзүүлбэр нь түрүүлж , санал өгсөн монголчуудын ачаар л топ 11-т багтлаа. Тэрнээс биш бүх шалгаруулалт энтэр дээрээ тэргүүлээд байсан юм алга л юм байна лээ шдээ. Харин тэр Филипин улсын мисс бүх шалгуурт нь эхний 5-т жигд явж байна лээ. Дэлхийн мисс-н тэмцээн бол зүгээр л шоу юм шиг санагдсан. Хүчирхэг улс орны миссүүд дээгүүр байранд орж байгаа биздээ. Ер нь сошиал санал хураалт байгаагүй бол манай орон ч сураггүй л байх байлаа. Энэ Баярцэцэг их нийтэж сэргэлэн, юм зохион байгуулахдаа мундаг гэдэг нь харагдлаа.

    3 5 Хариу бичих
  3. түрүүлж явсаар байгаад 11-т орлоо доо хөөрхий,ажилгүй гарууд ихтэй улс гэдгээ дэлхийд таниулж смс-ээр саналд нэгд орсон байна,түүнээс хятад энэтхэг орос оролгүй яахав дээ

    1 4 Хариу бичих
  4. Yamar goy emegtei ve... gaihaltai... Uls ornuud ingej l humuusee beldej oroltsuuldag yum baina. Saihan yum oo....

    2 0 Хариу бичих
  5. Гүэ та нар монгол мисс гарцаагүй түрүүлэхнь гд л бичээд бсан бишүү.бүх төрлийн шилдэг болж бна гд.... л

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ