"Дэлхийн мисс” 2016 тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрээр шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол түмнээ баярлууллаа.

Ингээд түүний ээж сэтгэгдлийг хүргэе.

"Үнэхээр баяртай байна. Миний охины Авьяасын үзүүлбэрийг бэлдүүлсэн хүмүүст талархал илэрхийлье. Авьяасын үзүүлбэр маань санал хураалтаар тэргүүлж, шилдэг 20-д шалгарсан байгаа. Тийм болохоор нийт Монголчууддаа баярлалаа. Энэ амжилт бол Монголчуудын минь хүчин чармайлт шүү. Та бүхний амжилт юм шүү.

Харин түүний илбийн үзүүлбэрийг бэлдүүлсэн илбэчин Билэгт “Бела энэхүү илбийг сурч, дэлхий нийтэд үзүүлсэн нь миний хувьд маш том амжилт. Учир нь, илбийг 7-8 жил сурдаг. Гэтэл Бела маань 7 хоногт сурчихсан. Монгол охиноороо бахархаж байна. Огшоод, баярлаад сууж байна даа” гэв.