Ж.Батзандан, Лу.Гантөмөр нар АН-ын даргад нэр дэвшихээр боллоо

Ч.Хүрлээ


Ардчилсан нам Их хурлаа хийсний дараа намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийг намынхаа нийт гишүүдийн саналаар сонгохоор болсон.  Харин нэр дэвшихээ илэрхийлээд байсан хүмүүсээс УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар албан ёсоор бүртгүүлж, сунгаанд оролцох эрхээ баталгаажуулаад байсан юм.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ынхаа төв байранд очиж, нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн материалаа өглөө. Харин түүний өмнө УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр мөн албан ёсоор сунгаанд оролцохоор бүртгүүлсэн байна. Мөн намынхаа даргад нэр дэвшихээ илэрхийлээд байсан М.Чимэддоржийн нэр дэвших эрхийг баталгаажуулсан гэж намын даргын сонгууль зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар хэллээ.

Ингэснээр одоогийн байдлаар дээрх таван нэр дэвшигчийн сунгаанд оролцох эрх баталгаажаад байна. Харин УИХ-ын гишүүн асан Г.Батхүү хараахан бүртгүүлээгүй байгаа аж. АН-ын даргад нэр дэвшигчийн бүртгэлийн хугацаа өнөөдөр 16.00 цагт дуусах юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Gantomor ovo yum bodson boorinhii bas chadvargui hun bnle leader bish bolovsrol deer reform hiigeegui chadah jguin bnle temuujingin dalbaan door sain hun bolj haragdah ged hijeeged bga haragddgiin batzandan gej paranoi nohor yaj AN udirdahin uls toroos hol bailgah heregtei Altanhuyag huucjuullttai uchira oloho bsan hamgin ed narin dundaa erdenbat l arai donguur changa hun

    0 0 Хариу бичих
  2. SHIZO BATZANDAN.UYANGATAI.NIILJ AN IIG SAMARNA AIMAAR HUN

    0 0 Хариу бичих
  3. Гантөмөр оюунлаг, тулхтай хүн. Сайд байхдаа боловсролын салбарт урд өмнө хэзээ ч хийж байгаагүй өөрчлөлт, шинэчлэл хийсэн. Нэг намыг байтугай улс орныг аваад явах хүн.

    0 0 Хариу бичих
  4. Гантомор бол худал, хоосон дур эсгэсэн хун.Одоо энэ этгээдээс залхасан

    2 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ