“Петрочайна” энэ онд нэг сая тонн газрын тос олборложээ

С.Шийлэгтөмөр


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал өнөөдөр БНХАУ-ын “Дачин Ойлфийлд” компанийн дэд захирал, “Петрочайна Дачин Тамсаг Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Жан Вэйшень тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд тус компанийн 2016 онд хийж гүйцэтгэсэн ажил, тулгамдаад буй асуудлууд болон 2017 оны төлөвлөгөөтэй танилцсан байна. Тус компани Дорнод аймгийн нутаг дахь Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2016 онд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 1.3 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөжээ. Үүнээсээ энэ сарын 14-ний байдлаар 250 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, нэг сая тонн газрын тос олборлон экспортлож, төсөвт 100 гаруй тэрбум төгрөгийн орлого оруулсан байна. Энэ жилийн хувьд ажиллах хүчний зөвшөөрөл оройтож шийдэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалт болон олборлолтын хэмжээ тодорхой хэмжээгээр буурсан гэдгийг тэд онцолжээ. Харин 2017 онд 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж 1.1 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөсөн бөгөөд энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд дутагдаж буй эрчим хүчний асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тулгарчээ. Мөн 2017 оны хөтөлбөр, төсвийг батлах, ажиллах хүчний зөвшөөрөл болон холбогдох зөвшөөрлүүдийг хугацаа алдахгүй шийдвэрлэх, харилцан уялдаатай хамтран ажиллах, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тавьсан санал хүсэлтийг нь хуулийн хүрээнд бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 400 say dollar yund ordog ym be?

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ