Ахмад настны тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Ч.Хүрлээ


УИХ-аар Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм.

Н.Амарзаяа: -Ахмад настны амьжиргааг дэмжих асуудал дээр түрээсийн орон сууцны үнийг, түрээсийг бууруулж өгөхийг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгах хуулийн зохицуулалтыг хийж өгөх боломж байгаа юу. Мөн ахмадын чөлөөт цагаа өнгөрөөх, амрах газар нь ахмадын өргөө байдаг. Тиймээс ахмадын өргөөний урсгал зардлыг төрөөс өгөх хэрэгтэй байна. Мөн тэтгэвэр тэтгэмжээ тогтоолгож чадахгүй байгаа олон мянган ахмад байдаг.

Н.Номтойбаяр: -Ахмад настны тухай хуулийн 8.1.4 заалтад бусдаас тусламж авах шаардлагатай ахмад настнууд байдаг. Тэтгэвэр тэтгэмжийг тогтоолгох зэрэг бусад асуудлыг амжиргаа тоогтоох зөвлөл хариуцан ажиллахаар хулийн төсөлд тусгасан байгаа. Түүнээс гадна түрээсийн орон сууцны асуудлыг үргэлжлүүлэх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Түрээсийн үнэ тарифыг одоо орж ирсэн хуулийн төсөлд тусгаагүй. Харин үнийг тухайн орон нутгийн удирдлагууд, ИТХ-аар тогтоож өгөх боломжтой. Ахмадын өргөөний хувьд тухай орон нутгийн удирдлагууд хариуцаж, ахмадын танхим бий болгох зэрэг хэд хэдэн зохицуулалтуудыг оруулж өгсөн байгаа.

М.Оюунчимэг: -Ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг ярьж байна. 600 гаруй тэрбум төгрөгийг 15 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулснаар зөрүүнээс нь 30 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэж ярьлаа. Цаашлаад 15 хувийг бууруулж есөн хувь болгоно гэлээ. Тэгвэл ахмадууд тэтгэврийн хүүг бууруулсны үр дүнг хэзээ мэдрэх вэ. Мөн ажилгүй байга тэр дундаа 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд анхаара хэрэгтэй байна.

Н.Номтойбаяр: -Журам гаргаад ахмадын нас, хүйсийг заагаад ажил хийлгээд байж болохгүй. Энэ бол хуулиараа явах ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах багц хуулиудыг ирэх оны эхний улиралд боловсруулж оруулж ирэхээр төлөвлөсөн байгаа.

Тэтгэврийн зээлийн хувьд өмнөх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2018 он гартал арилжааны банкуудтай гэрээ байгуулчихаж.

Тэтгэврийн зээлийн хувьд өмнөх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл 2018 он гартал арилжааны банкуудтай гэрээ байгуулчихаж. Нийгмийн даатгалын мөнгийг хадгалах чиглэлээр. 7, 8 банкинд 540 тэрбум төгрөг байршсан байгаа. Намайг ажил авсны дараа Төрийн банкинд байсан 20 тэрбум төгрөг л суларсан. Зарим банкинд нийт мөнгөний 30 хувь байршсан атлаа 600 гаруйхан ахмадад тэтгэврийн мөнгө өгдөг. Гэтэл заримд нь 6 тэрбум төгрөг байршуулаад 150 гаруй ахмад үйлчлүүлдэг байх жишээний. Гэрээ зөрчвөл 2 хувийн торгууль хүлээнэ. Тиймээс гэрээний асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа. Ойрын нэг, хоёрдугаар сард энэ асуудлыг шийдвэрлэх байх.

Гишүүд ийн үг хэлний дараа дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонхи дэмжлээ. Ингэснээр УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ