Д.Эрдэнэбат АН-ын даргад нэр дэвшихээр боллоо

Ч.Хүрлээ


УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, нэр дэвшүүлж буйтай холбоотой холбогдох материалуудыг Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатарт хүлээлгэн өглөө.

Тэрбээр “Ардчилсан намын VI Их хурлын шийдвэрээр байгуулагдсан Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна" хэмээгээд сонгуульд шударгаар өрсөлдөнө гэдгээ хэлсэн юм.

Ардчилсан намын даргад нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17-ны 16:00 цаг хүртэл хүлээж авах юм. Нэр дэвшихээ илэрхийлж, материалаа бүрдүүлж өгсөн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь энэ сарын 19-нд гардуулан өгнө.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
АН-ын даргад нэр дэвшигчдээс хэнийг дэмжих вэ?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 250 u

    0 0 Хариу бичих
    • Za da gishuun maan ch Juldah bhdaa nogoo olon prakts n ideh bhdaa

      0 1