С.Эрдэнэ хамгийн түрүүнд материалаа бүрдүүлэн өглөө

С.Сувд


УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу бичиг баримтаа хамгийн түрүүнд гардуулан өглөө.

Тэрээр, “АН-ын VI Их хурлаас гарсан шийдвэрийн дагуу Ардчилсан намын даргад нэр дэвшихээр шийдвэрлэж, Сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу материалуудаа бүрдүүллээ. Иймд миний материалыг хүлээн авч, нэр дэвшигчээр бүртгэж авахыг хүсч байна. Миний хувьд ч сонгуульд шударгаар өрсөлдөнө” гэсэн юм.

Сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар хэлэхдээ, “Ардчилсан намын сонгуулийн хорооноос гаргасан журмын дагуу хамгийн түрүүнд материалаа ирүүлж, нэр дэвшихээ илэрхийлж байгаад баяр хүргэе. Бидний хувьд сонгуулийг шударгаар зохион байгуулж, ажиллах болно” гэлээ.

Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 17 хүртэл хүлээж авах юм. Харин нэр дэвшигчийн үнэмлэхийг 19-нд гардуулан өгнө.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Энэ нам хэзээч шинэчлэгдэж чадахгүй

    0 0 Хариу бичих
  2. Өнгө мөнгө ярьсан хямдхан хуучирсан хүмүүс болсон энэ нам. Аймшигтай нь үр хүүхэд нь тийм болж хүмүүжиж бгаа нь эмгэнэл.

    0 0 Хариу бичих
  3. ЧИМЭДДОРЖ ОК

    0 1 Хариу бичих
  4. ЭРДЭНЭ Л БИШ БОЛ ХЭН Ч БАЙСАН ЯАХАВ

    0 0 Хариу бичих
    • Ene tsag ueiin hattai onovchtoi udirdagch bol ERDENE DEMJINEE FARTIZANUUD CHIN

      1 0
  5. Их яарч байнаа

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ